Төв аймагт Covid-19 халдварын 15 тохиолдол батлагдлаа | News.MN

Төв аймагт Covid-19 халдварын 15 тохиолдол батлагдлаа

COVID-19

Төв аймагт Covid-19 халдварын 15 тохиолдол батлагдлаа

Төв аймагт Covid-19 халдварын 15 тохиолдол батлагдлаа

Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд Covid-19 халдварын найман тохиолдол нэмж бүртгэгджээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий дөрвөн иргэн болон “Нэг өрх-нэг шинжилгээ”-нээс дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт 15 тохиодол батлагдсан талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Төв аймгийн Номт багт өнөөдрөөс /2021.03.10/ мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлага хангасан таван эмийн сан, гурван хүнсний дэлгүүр 10.00-17.00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Бусад баг бүрт нэг хүнсний дэлгүүр нээж, бусад үйлчилгээний төвүүдийг үе шаттайгаар нээх гэнэ.

Үйлчилгээний төвүүдээр зөвхөн шинжилгээ өгсөн өрхийн гишүүд үйлчлүүлэхээр зохицуулжээ. Өчигдөр Зуунмод сумын 1690 өрх "Нэг өрх нэг шинжилгээ"-нд хамрагдахаас 14:00 цагийн байдлаар 1450 иргэн шинжилгээ өгчээ.

Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.ТӨМӨРБААТАР:

-“Зуунмод сумаас “Нэг өрх-нэг шинжилгээ” үйл ажиллагааны PCR шинжилгээний сорьцоо ЗӨСҮТ-рүү явуулж байгаа. “Нэг өрх-нэг шинжилгээ”-гээр дөрвөн хүнээс халдвар илэрсэн бол өмнө нь тусгаалагдсан дөрвөн иргэний давтан шинжилгээгээр вирус илэрсэн. Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээ авч, ажиллаж байна. Зуунмод сумын хэмжээнд 26 хүнсний дэлгүүр, эмийн санг нээнэ. Иргэдийн шинжилгээний хариу бүрэн гарч дуусаагүй байна. Нийтдээ 4800 хүний 70 хувийнх нь шинжилгээний хариу гарсан. Цаашид хэдэн тохиолдол батлагдахыг хэлж мэдэхгүй. Өнөөдрийн батлагдсан найман тохиолдлын ойрын хавьтлыг олж тогтооно. Хотоос хүнсний түгээлт хийх автомашиныг нэвтрүүлж, бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ. Хамгийн гол нь “Нэг өрх-нэг шинжилгээ” үйл ажиллагааны дүн хараахан гараагүй учраас иргэд аль болох гэртээ байхыг зөвлөе” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-10 103.10.22.40

Одоо энэ халдвар яах вэ, вакцинаа л хурдан хийчих л дээ хамрагдъя л даа!!!!

Avatar

иргэн 2021-03-10 202.179.25.212

энэ бол ЗГ УОК-ын удаа дараагийн Буруутай шийдвэрүүд, МАН Ерөнхийлөгчийн сонгуульд хэт анхааралаа хандуулж Халдвар тарах нөхцөлийн г бүрдүүлсэн, Хөдөө орон нутагт халдвар тарж байгаа энэ бүхэнд МАН ЗГ УОК Буруутай

Avatar

Зочин 2021-03-10 66.181.190.87

Tenegteerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж