ХӨСҮТ: Улаанбаатарт халдвар авах эрсдэлгүй дүүрэг, хороо байхгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: Улаанбаатарт халдвар авах эрсдэлгүй дүүрэг, хороо байхгүй

ХӨСҮТ: Улаанбаатарт халдвар авах эрсдэлгүй дүүрэг, хороо байхгүй

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.03.10) Covid-19 халдварын  нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, March 9, 2021

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Өчигдөр нийт 11170 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 96, Төв аймагт долоо, Завхан аймагт хоёр хүнээс халдвар илэрлээ. Нийт 109 хүнээс халдвар илэрлээ.  Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 2608 боллоо. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19 халдварын нийт 3481 тохиолдол боллоо. Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас таван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Сонгинохайрхан 20, 35-р хороо, Хан-Уул дүүргийн 15-р хороонд амьдардаг хүмүүс байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 668 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд гурав, хүнд дөрөв, хүндэвтэр 46 , хөнгөн 615 хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн 24 цагт Баянзүрх дүүрэгт 24, Баянгол дүүрэгт 21, Сүхбаатар дүүрэгт тав, Сонгинохайрхан дүүрэгт 20, Чингэлтэй дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт 20 тохиолдол тус, тус бүртгэгдсэн байна.
Шинээр халдвар авсан 109 хүнээс 104 хүн нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал юм. Эдгээр 104 хүний 94 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 10 хүн хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн.
Ойрын өдрүүдэд нийслэлд шинээр илрэх халдварын тоо ихэсч олон хүнийг хамарсан томоохон голомтууд бүртгэгдлээ. Төв аймаг болон Завхан аймагт шинээр халдвар бүртгэгдэж аймаг орон нутаг руу халдвар зөөвөрлөгдөж байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хүндэрч нэн хүнд хүний тоо нэмэгдэж, нас баралт бүртгэгдэж байна. Халдварын тархалтыг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд бүгд өссөн.
Халдварын тархалтын үе шатаас харахад Улаанбаатар хотод халдвар авах эрсдэлгүй нэг ч дүүрэг, байр, гудамж байхгүй. Өөрөөр хэлбэл, нийслэл хотыг бүхэлд нь халдварын нэг голомт гэж үзэж болохоор байна.
Цаг агаар дулаарч байгаа учраас байгууллагууд агаар сэлгэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Сүүлийн үед халдварын сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс шинжилгээний хариугаа гартал машин болон ажлын байрандаа өөрийгөө тусгаарлах тохиолдол гарч байна. Ингэх ямар ч шаардлаггүй. ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч, зөвлөгөө өгөх хүртэл амны хаалтаа хоёр давхарлаж зүүгээд, гэртээ очоод гэрийнхнээсээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.
Вакцинжуулалтын үйл явцын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн 35 цэгт нийт 30446 хүнийг вакцинжуулсан байна. Одоогоор дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 40-50 хувьд нь тухайн газар өвдөх, хөндүүрлэх шинж тэмдэг илэрч байна. Вакцин тариулаад тухайн газартаа 20-30 минут заавал хүлээн, таны биед ямар нэг шинж тэмдэг илрэх, эсэхийг харзнах хэрэгтэй. Вакцин хийлгэсэн бол даарч болохгүй. Вакцин таныг 100 хувь хамгаалахгүй. Хоёр дахь тунгаа цагт нь хийлгэх нь чухал. Бид вакцины төлөвлөлтөө халдварын нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байна. Өнөөдрөөс бид худалдаа үйлчилгээний газруудын ажилтнуудыг дархлаажуулна. Эхлээд битүү зах, худалдааны төвүүдийн ажилтнуудыг хамруулна” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Иргэд яаралтай эмнэлэгт үзүүлэхдээ заавал PCR шинжилгээ өгсөн байх ёстой юу? Шинжилгээ өгөх гэхээр цаг нь дууссан зэрэг олон асуудал үүсч байна.
-Яаралтай тусламжаар ирж байгаа иргэдээс PCR шаардахгүй. Тухайн эмнэлэг түргэвчилсэн оношлуураар оношлоод эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ёстой.
-Өчигдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр "АстарЗенека" вакцин дуусвал БНХАУ-ын "Синофарм" вакциныг хэрэглэнэ гэж мэдэгдсэн. Гэтэл ДЭМБ "Синофарм" вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй шүү дээ?
-ДЭМБ "АстраЗенека" вакцинд зөвшөөрөл олгосон. Одоо "Синофарм" вакцины туршилтын үр дүнтэй танилцаж байгаа юм билээ. Гуравдугаар сарын эхээр зөвшөөрөл өгөх төлөвтэй байна.
-Иргэд хийлгэх вакцинаа өөрөө сонгох боломжтой эсэх. Хэрэв боломжтой бол вакцины сонголт, нөөц хэр байгаа вэ?
-Одоо бол зөвшөөрөгдсөн байгаа вакцинаараа зорилтот бүлгийнхээ хүн амыг вакцинжуулж байна. Цаашдаа вакцин ороод ирэх юм бол иргэд сонгох боломжтой.
Э.БУРАМ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж