Танд зохих, зохихгүй хувцаслалтууд | News.MN

Танд зохих, зохихгүй хувцаслалтууд

Танд зохих, зохихгүй хувцаслалтууд

Танд зохих, зохихгүй хувцаслалтууд

Хүн бүр байгалиас заяасан өөрийн гэсэн өвөрмөц өгөгдөл, бие галбиртай. Түүндээ тохирсон, галбирт нь төгс суусан хувцас өмссөн үедээ хамгийн сайхан харагддаг. Трэнд бүрийг дагах бус, тухайн хувцасыг өмсөх, орчин нөхцөл, цаг үеэ мэдэрч, өөрийнхөө сул талыг далдалж, давуу талыг тодотгож хувцаслах нь чухал юм.

Харин өөрт тохирох хувцасаа сонгох эхний алхам бол өөрийнхөө биеийн галбирыг тодорхойлох. Эмэгтэй хүмүүсийн биеийн галбирыг ерөнхийд нь элсэн цаг, лийр, алим, тэгш өнцөгт, уруу харсан гурвалжин гэх таван төрөлд хувааж үздэг. Тэд бүгд өөр өөрийн онцлог, давуу болон сул талтай.

ЭЛСЭН ЦАГ- БЭЛХҮҮСЭЭ ТОДОТГОЖ, НАВСГАР ХУВЦАСЛАЛТААС ТАТГАЛЗАХ

Мөр ба ташаа өргөн атлаа нарийн бэлхүүстэй бол та элсэн цаг хэлбэрийн биетэйд тооцогдоно. Хамгийн эмэгтэйлэг галбиртай гэгддэг ийм биетэй эмэгтэйчүүд өөрийн байгалиас заяасан давуу талаа нуух биш, харин эсрэгээрээ аль болох тодотгох хэрэгтэй. Та яаж ч хувцасласан бай, хамгийн гол нь үргэлж нарийн бэлхүүсээрээ гайхуулж, биеийнхээ ерөнхий хэмжээг хадгалж үлдээрэй. Богино топ, бүстэй даашинз, халат загварын даашинз, харандаа хэлбэрийн юбка, өндөр суудалтай өргөн өмд, бариу өмд гээд бараг бүх л хувцас танд гайхалтай зохино. Харин хэтэрхий их деталь, чимэглэл, хээтэй, навсгар, зузаан материалтай хувцаснууд, дөрвөлжин эсгүүртэй загварууд таны гоёмсог галбирыг нуух болно гэдгийг анхаарч хувцасаа сонгоорой.

ЛИЙР-МӨРӨНД АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ, ХЭТ БАРИУ ЮБКАНААС ТАТГАЛЗАХ

Гуя, өгзөг, шилбэ, ташаа томтой боловч цээж хэсгээрээ жижиг эмэгтэйчүүдийг лийрэн хэлбэртэй биетэй гэж үздэг. Ийм галбирыг тэнцвэржүүлэхийн тулд дээгүүрх хувцасаа тод өнгөтэй, гоёмсог хээтэй, чимэглэл ихтэй байхаар сонгож, хүмүүсийн анхаарлыг биеийнхээ дээд хэсэгт хандуулах хэрэгтэй байдаг. Мөн биеийнхээ доод хэсгийг илүү нарийн харагдуулах зорилгоор шулуун эсгүүртэй өмд, юбка сонгоорой. Тод өнгө ба хээтэй топ, өндөрлөсөн мөртэй пиджак, энгэр ба мөр хэсгээрээ цацагтай цамц, бөмбөгөр ханцуйтай атлаа бэлхүүс тодотгосон цамц, хонхон ханцуйтай цамц, А хэлбэрийн юбка, шулуун загварын жийнсэн өмд, брюк өмднүүд танд зохино. Харин хэт бариу загварын өмд ба юбка хүмүүсийн анхаарлыг таны биеийн доод хэсэг рүү татаж, дээд ба доо хэсгүүдийн пропорцыг алдагдуулах болно шүү.

АЛИМ-БИЕИЙН ДЭЭД, ДООД ХЭСГЭЭ ТОДОТГОХ

Биеийн доод хэсэг нарийн атлаа дээд ба дунд хэсгүүд илүү жин ихтэй бол үүнийг алим хэлбэрийн галбир гэж нэрлэдэг. Ийм биетэй бүсгүйчүүд аль болох галбираа урт, нарийн харагдуулж, бэлхүүс бий болгох хэрэгтэй. Мөр ба хөлөө тодотгож, биеийнхээ дунд хэсгийг бүс, тэлээ гэх мэт деталиар нуух хэрэгтэй. Сул загварын топ, шулуун эсгүүртэй даашинз, бага зэрэг дэрвэгэр хормойтой богино юбка, дан өнгийн хувцаснууд, трапеци хэлбэрийн өмд, бариу өмд, дээгүүрээ корсет хэлбэрийн мөртлөө доогуураа урт сул хормойтой даашинз, бүс таны биеийн хэлбэрт сайхан зохино. Харин  бэлхүүс хэсгээрээ бариу загварын цамц эсвэл өндөр суудалтай өмд таны сул талыг тодотгох болно.

ТЭГШ ӨНЦӨГТ-БЭЛХҮҮС ХЭСГЭЭ ТОДОТГОЖ, ШУЛУУН ДААШИНЗНААС ТАТГАЛЗ

Биеийн мөр, бэлхүүс ба ташаа хэсгүүд нь ойролцоо хэмжээтэй, ерөнхийдөө шулуун хэлбэрийн биетэй эмэгтэйчүүдийн ганц анхаарах зүйл бол бэлхүүс. Ийм хэлбэрийн биенд зохицуулж хувцаслах нь харьцангуй амархан. Мөр, ташаагаа тодотгосон хувцас сонгож, бэлхүүсээ бүсэлж, доогуураа өнгөлөг, сонирхолтой детальтай өмд өмсөхөд л хангалттай. Цацаг, чимэглэлтэй топ, богино эсгүүртэй бомбер хүрэм, бэлхүүс хэсгээрээ хайчилбартай даашинз, бэлхүүс тодотгосон пиджак, дэрвэгэр хормойтой юбка ба даашинз, А хэлбэрийн хормой, трапеци хэлбэрийн өмдийг сонгоорой. Харин хэт бариу, шулуун даашинзууд таныг улам шугам шиг харагдуулна гэдгийг санаарай.

УРУУ ХАРСАН ГУРВАЛЖИН-БИЕИЙН ДООД ХЭСГЭЭ ТОДОТГОСОН ХУВЦАС СОНГО

Өргөн мөртэй мөртлөө биеийн доод хэсэг нь нарийн, шулуун биетэй эмэгтэйчүүдийг уруу харсан гурвалжин хэлбэрийн галбиртай гэж үзнэ. Дээрээсээ доошоо нарийссан биетэй бол та мөрөө ал болох том харагдуулахгүй хувцас сонгож, V энгэртэй цамц, А хэлбэрийн юбка, тод өнгийн өмд ба юбка, трапекан өмд, бүсийг сонгож хувцаслаарай. Мөр ба цээж хэсгээрээ хэт навсгар, цацаг чимэгтэй хувцаснууд биеийн пропорцыг алдагдуулна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж