Букингемийн ордноос Харри, Меган нарын ярилцлагад хариулт өгөв

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

Букингемийн ордноос Харри, Меган нарын ярилцлагад хариулт өгөв

Букингемийн ордноос Харри, Меган нарын ярилцлагад хариулт өгөв

Их Британийн хааны ордноос явсан ханхүү Харри, эхнэр Меган Маркл нарын АНУ-ын телевизийн шоу хөтлөгч Опра Уинфритэй хийсэн ярилцлага дуулиан дэгдээгээд байна. Ярилцлагад ханхүү Харри эхнэрийнхээ хамт хааны гэр бүлээ орхихоос аргагүйд хүрсэн шалтгаанаа тайлбарласан төдийгүй Меган арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тулгарч, амиа хорлох тухай хүртэл бодож байснаа ярьсан нь ард иргэдийг бухимдуулжээ. Тэгвэл тэдний ярилцлага цацагдсанаас 36 цагийн дараа Букингемийн ордноос мэдэгдэл гаргажээ.

Хатан хааныг төлөөлөн гаргасан тус мэдэгдэлд “Сассексийн гүн Харри болон гүнгийн ахайтан Меган нарын хэлсэн арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай бид маш ноцтойгоор хүлээн авч байна. Өнгөрсөн хэдэн жилд Харри, Меган нар ямар сорилттой нүүр тулгарсан тухай бүх үнэнийг сонсоод хааны гэр бүл бүхэлдээ гуниглалаа. Асуудлууд хөндөгдсөн. Ялангуяа, арьс өнгөөр ялгаварлах үзэл бидний санааг ихэд зовоож байна. Бид асуудлыг ноцтойгоор хүлээн авч, гэр бүлийн хэмжээнд шүүн хэлэлцэнэ. Харри, Меган, бяцхан Арчи нар үргэлж гэр бүлийн гишүүдээсээ маш их хайрыг хүлээсээр байх болно” хэмээсэн байна.

Ханхүү Харри, Меган Маркл нарын ярилцлагын дараа Их Британийн зарим иргэд хаант засаглалыг халахыг уриалсан хөдөлгөөнийг цахим ертөнцөд өрнүүлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж