"Алдаагаа давтаж, халдварын том голомтууд үүсгэлээ" | News.MN

"Алдаагаа давтаж, халдварын том голомтууд үүсгэлээ"

COVID-19

"Алдаагаа давтаж, халдварын том голомтууд үүсгэлээ"

"Алдаагаа давтаж, халдварын том голомтууд үүсгэлээ"

 Covid-19-ийн халдварын тархалт ба урьдчилан тооцооллын талаар МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Улам-Оргихтой ярилцлаа.


Дотоодод халдвар гарснаас хойш эрсдэлийн үнэлгээг хэдэн удаа хийгээд байна вэ? Хамгийн сүүлд хийсэн үнэлгээгээр ойрын хугацаанд халдварын тархалт, нас баралт ямар байх төлөвтэй байна вэ?

-Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын дэргэд судалгаа шинжилгээний баг байгуулагдсан. Тус багт манай МУИС-ийн хоёр багшаас гадна анагаахын чиглэлийн 10 орчим судлаач эрдэмтэд байдаг. Бид цаг тухай бүр шинэ тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоонд үндэслэн эрсдэлийн үнэлгээ, прогноз тооцооллыг хийж гүйцэтгэн албан ёсоор хүргүүлж байсан нь тодорхой хэмжээгээр бодлогын шийдвэрт тусгагдаж ирсэн.

Бидний анхны даалгавар бол халдвар тархалтыг боломжтой бол бүрэн хумих, түүнчлэн нас баралтыг аль болох цөөн байлгах байлаа. Сэлэнгэ, Дарханы байдал Улаанбаатар хотоос харьцангуй хүнд байсан ч бүрэн дарагдсан нь Улсын болон Орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагааны нэг эерэг үр дүн байсан. Харамсалтай нь нийслэл хотод байдал хүндэрч байна. Иймд эмнэлгийн ачааллыг халдварын эхэн үед тухайн үеийн бодит байдлаар 500-гаас хэтрүүлэхгүй байхаар хөл хорионы горимыг тогтоох зорилго тавьсан. Одоо эмнэлгийн боломж нэмэгдсэн учир 1000-гаас хэтрүүлэхгүй бол өвчилсөн бүх хүнийг эмнэлэгт бүрэн эмчлэх боломжтой. Тооцоо судалгаа дээр үндэслэн улсын түвшинд, байгууллагын түвшинд, хувь хүний түвшинд эрсдэлээс хамгаалах бодлогыг илүү шинжлэх ухаанч болгох шаардлагатай байна.

Уг халдвартай холбоотой хоёр төрлийн туйлшрах хандлага байна. “Зүгээр нэг ханиадны төдий тул сүржигнэх хэрэггүй” гэсэн нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь “харвал халдах, үзвэл өвдөх, өвдвөл үхэх” мэт хэт айдастайгаар хүлээн авч байна. Энэ хоёр туйлд авталгүйгээр зохих мэдлэгтэй,  шинжлэх ухаанчаар хандаж ухаалаг, өөдрөг байвал аль ч түвшинд халдварлах болон өвчлөхөөс сэргийлэх  бүрэн боломжтой.

Японд уг халдвараар нас барж байгаа хүний тоо амиа хорлож байгаа тооноос гурав дахин бага байхад, АНУ-д 500 гаруй мянган хүн Covid-19-ийн халдвар аван нас барсан байна. Дэлхийд дунджаар 100 хүн тутамд 2-3 хүн нас барж байна. Гэтэл Мексикт бараг 10 хүн тутмын нэг нь нас барж байгаа.

Харин манайд одоогийн байдлаар 1000 хүн тутамд 2-3 нас баралт байгаа нь эрүүл мэндийн салбарын ажилчид, тэргүүн фронтод ажиллаж байгаа олон хүний хичээл зүтгэлийн үр дүн.

Хэдий тооцоо үнэлгээ байгаа боловч тэдэн хүн өвчилж, тэдэн хүн нас барна гээд шууд хэлбэл иргэдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлнө. Монгол хүний амь нас хамгийн эрхэм зүйл учраас халдварын тархалт, нас баралтыг үүнээс нэмэгдүүлж болохгүй учиртай.

-Тэгэхээр хүн амыг бүрэн вакцинжуулж дуусах хүртэл нийт халдварын тоо, нас баралт ямар байх талаар шууд хэлэх боломжгүй юм уу?

-Халдвар ба нас баралтын бодит тоо нь та бидний үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогоос хамаарна. Вакцинжуулалт, үзвэр үйлчилгээ, сургууль хэрхэн нээх зэргийг тооцсон олон янзын тооцоолол бий. Тухайн нэг өдөрт хэд гарахыг шууд хэлэх боломжгүй ч 5-7 хоногийн дундаж тоо нь тооцооллын үр дүнтэй нилээд таарч байгаа. Тухайлбал, 14 хоног доторх урьдчилан тооцоолол 90-95 хувийн магадлалтайгаар таарахаас гадна урт хугацаандаа ч өсөх буурах хандлагыг зөв тодорхойлж ирсэн. Энэ олон тоог хэлэхийн оронд хэрхэн халдварт өртөхгүй байх, хэрхэн өвчнөө хүндрүүлэхгүй байх талаар ярих нь зөв. Одоо нас баралт бага байгаа нь эмнэлгийн хяналтад эрт авч байгаа бодлоготой холбоотой. Иймээс зарим хүн “өвдөхгүй байхад эмнэлэгт авчирлаа” гэсэн яриа ч гаргаж байгаа нь нийгэмд сөрөг мэдээ болж очих юм. Өвчин хүндрэхгүй бол үүнээс сайн зүйл гэж юу байхав дээ.

Ер нь бол барууны зарим орны хэрэгжүүлж байгаа шиг, бодлого зарим хүний хүсээд байгаа шиг харьцангуй чөлөөтэй орхих юм бол өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, эмнэлэг, эмч мэргэжилтэн хүрэлцэхээ больж хамгийн түрүүнд хөнгөн өвчтөнүүдийг гэрээр эмчлэх шаардлага гарна. Энэ тохиолдолд өвчлөгчийн өөрийн хайхрамжгүй зан, эсвэл биеийн онцлогоос шалтгаалан хөнгөнөөс хүндэвтэр, хүнд хэлбэрт шилжих тохиолдол их болно. Мөн халдвартай хүн хяналт султайгаас нийтэд халдвар тараах эрсдэл ихсэж нас баралтын түвшин дэлхийн дундаж хэмжээнд өөрийн эрхгүй хүрнэ. Манай улсын Засгийн газраас гол хэрэгжүүлж буй бодлого бол ийм байдалд хүргэлгүй, Covid-19 цар тахлыг хумихаас гадна эмнэлэгийн ачааллыг хэтрүүлэхгүйгээр барьж нас баралтыг хамгийн бага байлгах зорилготой.

-Тэгвэл халдварын тархалт, эрчим хэрхэн нэмэгдэх талаар мэдээлэл өгч болох уу?

-Эрдэмтдийн зөвлөл хоёрдугаар сарын 4-нд хүргүүлсэн тооцооны графикыг харуулъя. Өнөөдрийн бодит тоо хэр нийцэж байгааг эндээс харж болно. Гэхдээ энд хөл хорионы дараах вакцинжуулалтыг тооцоогүй  график гэдгийг анхаараарай! Өнөөдрөөс л ард нийтийн дунд вакцинжуулалт эрчимтэй эхэлж байгаа учир тооцоолол өнөөдрийг хүртэл хүчинтэй. Эрдэмтэдийн зөвлөлд хоёрдугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн байгаа. Үүнд дурдсанаар долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр сая хүнд вакцинжуулалт хийхэд дунджаар нэг өдөрт илрэх тооны хандлага ямар байх талаар авч үзсэн бас нэг өөр график харуулья. Эндээс харахад дөрөвдүгээр сард байдал хүндрэх, гуравдугаар сард байдал илүү хурдан хүндрэх төлөвтэй байна. Энд зарим бодлогын алдаатай шийдвэр нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Халдварын эрсдэл өндөр үе нь харамсалтай нь яг ноос ноолуур, газар тариалангийн үетэй давхацаж байна. Гэхдээ энэ бүхэн иргэд, байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаарна.

-Бодлогын ямар алдаа гаргасан байна вэ?

-Вакцин гараагүй үед гинжин тархалтыг таслах гол арга нь мөшгөн илрүүлэх, хөл хорио тогтоох явдал байлаа. Хөл хориог хэдийд ямар хугацаагаар тогтоовол хамгийн үр дүнтэй байхыг тооцооллоор гаргаж болдог. ХӨСҮТ-ийн судлаачид хоёрдугаар сарын 3-23-ныг хүртэл, бидний тооцооллоор эдийн засаг, хөл хорионы бэлтгэл зэргийг авч үзэхэд хоёрдугаар сарын 6-21-нийг хүртэл 16 хоног хөл хорио тогтоох нь хамгийн зохимжтой байсан. Энэ хоёр таамаглалыг хоёр өөр аргаар хийсэн боловч үндсэндээ давхцаж байснаас гадна халдварыг бүрэн хяналтандаа авах, ядахдаа хөл хорионы дараа өдөрт гарах тохиолдлыг 10-аас дотогш байлгах боломж харагдаж байсан. Гэтэл хөл хориог тогтоохдоо нэгдүгээрт, хоёрдугаар сарын 11-нээс буюу хугацаа алдаж, оройтож тогтоосноос халдвартай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Хоёрдугаарт, хөл хорионы хугацаа арай богино байсан учир тодорхой тооны халдвартай хүмүүс хөл хорионы дараа илрэхгүй үлдсэн. Түүнээс гадна "Нэг өрх, нэг шинжилгээ"-гээр халдварын тархалтыг бүрэн хяналтандаа авсан мэт сэтгэгдэл төрүүлж  тайвшруулан жирийн амьдралдаа орж болно гэж Нийслэлийн онцгой комиссоос зарласантай шууд холбоотой. Караоке, үзвэр үйлчилгээний газруудыг нээж өмнөх алдаагаа давтан  халдварын том голомтууд үүсгэлээ.

-Халдварын тархалтыг хумихын тулд одоо ямар арга хэмжээ хэрэгжүүлбэл зохимжтой вэ. Магадгүй дахин хөл хорио тогтоох шаардлагатай юу?

-Халдварын гинжин хэлхээг таслах үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт, вакцин, хоёрт, хөл хорио. Вакцин гараагүй үед халдварын гинжин хэлхээг зогсоох цорын ганц арга нь хөл хорио. Хөл хорио нь бүх нийтийн, тусгаарласан, гэр бүлийн, ажлын байрны хүрээнд цаг хугацаа, орон зайны олон хэлбэртэй байж болно. Гэхдээ аль болох бүх нийтийн хөл хорио тогтоолгүй вакцинжуулалтаа эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Нэгэнт вакцин гарсан учраас бүх нийтээр хөл хорих онц шаардлагагүй. Харин вакцинжуулалтыг эрчимжүүлд өдөрт 15 мянгаас олон хүнийг вакцинд хамруулах шаардлагатай. Мөн, халдварын томоохон голомт үүсгэхгүй байх хэрэгтэй. Баянзүрх дүүргийн эмнэлэг, УДЭТ шиг томоохон голомт үүсгэх нөхцөл бүрдүүлж алдаагаа давтаж болохгүй. Караоке, урлагийн тоглолтыг нээх нь эдийн засагт ямар нөлөөтэй юм бэ. Телевизээр урлагийн тоглолт зохион байгуулж болж байна шүү дээ.

Нийслэлийн онцгой комисс энгийн амьдралд орсон гэж зарласан нь маш том алдаа болсон. Үүнээс болоод л өдөрт 60-100 тохиолдол бүртгэгдэж байна. Хэрэв бидний гаргасан тооцоолол, зөвлөмжөөр явсан бол өдөрт халдварын тоо 10 дотор байх байсан.

-Танайх ямар аргачлалаар үнэлгээг хийж байгаа вэ?

-Халдварын эрсдэлийг үнэлэх олон аргыг гурван үндсэн аргад ангилж болно. Нэгдүгээрт, сүлжээний арга. Энэ чиглэлээр мэргэшсэн мэдээлэл технологийн ажилтан манайд тун хомс байдгаас гадна хувь хүний нууцлалын асуудал яригддаг ч цаашид хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрт, статистикийн арга. Энэ аргыг ХӨСҮТ-ийнхөн ашиглаж байгаа. Гуравт, учир шалтгаант буюу динамик загварчлалын арга. Бид энэ аргаар тооцоо хийж байгаа. Уг тооцооллоор эмнэлгийн ачаалал, гадуур нууц үедээ халдвар тарааж байгаа хүний тоо зэргийг үнэлж тооцоолон гаргах боломжтой. Мөн одоог хүртэлх бодит үр дүнгээс харвал цаг хугацааны динамик хандлагыг зөв үзүүлэхээс гадна хоёр долоо хоногийн дотор дунджаар 2-3 хүний зөрүүтэй л явж байгаа.

Ард түмэндээ хандаж хэлэхэд болгоомж хэзээ ч илүүдэхгүй, аливаа туйлшралд авталгүй мэргэжлийн байгууллага, үйл ажиллагаанд итгэж, өөрийгөө болон гэр бүлээ халдвараас цаг ямагт сэрэмж алдалгүй хамгаалж сайхан цагтай удахгүй золгохыг хүсэн ерөөе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-03-10 122.201.21.12

Физикч хүн математикийг амьдралд өргөн хэрэглэдэгээрээ цэвэр математикчыг бодвол асуудалд хандахдаа арай бодитой байдаг. Ферми гуай ,би туршлагын үр дүнг боловсруулах явцдаа математикийг сайн сурсан гэж хэлсэн байдаг. . Өвчний тархалтыг судлахад эмнэлгийн мэдлэг хэрэгтэй ч математикийн боловсрол дутна . Улам- Оргих багш эмнэлгийнхээ хамт олонтой нийлээд прогноз хийснийг сайшаах хэрэгтэй. Энэ чинь аль ,аль нь оролцсон хамтийн судалгаа. Багш хүний хувьд Улам-Оргихоор илтгүүлжээ. Энд юу нь буруу юм

Avatar

Зочин 2021-03-10 66.181.164.175

Хэнд хэрэггүй мэдээлэл тархвар судлал гээд бие даасан ШУхаан байдаг чи хэрэггүй мэдээлэл ухаантай царай гарган бичэхээ боль

Avatar

Зочин 2021-03-10 202.55.188.110

Одоо өдөрт 500-1000 илрээгүй дээр нь хөл хорио тогтоо. Нэгэнт вакцин хүн бүрт хүрэлцэхгүй, дээр нь яст мэлхийнээс удаан хийж байгаа тул хөл хорио зөв алхам болно.

Avatar

Зочин 2021-03-10 64.119.20.238

Ийм зэргийн тооцоо, тоог физикийн xүмүүс сайн xийж чадаxгүй ээ. Өөр салбарын xүмүүс xийдэг. аргачлал буруу, одоо бүүр аль болоx xумиx, нас барагчдын тоог бага бариx болоод явчиxлаа. Бурxангүй газар бумба гэж

Avatar

Зочин 2021-03-10 202.179.8.210

НОК хариуцлагаа хүлээ.Засгийн газар хүртэл хариуцлага тооцоод огцорч байсан шүү дээ.

Avatar

Зочин 2021-03-10 202.21.103.10

тархалт ихэссэн нь үзвэрийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой дээр баарны үйлчилгээ энэ бүхнээс үүдэлтэй. энэ газруудын үйл ажиллагааг хаах хэрэгтэй

Avatar

зочин 2021-03-10 202.9.46.5

Маск зүүхгүй юм, зай барихгүй юм. Уудам тал нутгийн нүүдэлчин сэтгэлгээгээрээ харин ч зай хол баримаар юм.Гэтэл бүр дэлгүүрт тэврэлдэх нь холгүй шахаж зогсох, ажилдаа орж ирээд л маскаа ширээндээр чулуудах жишээний. Хятадын туршлагаар баривчлах хүртэл арга хэмжээ авмаар байна шүү.

Avatar

Хүрэлсүх 2021-03-10 202.55.188.110

Засгийн газар хариуцлагаа хүлээж огцрох зориг дутна. Иймд илүү олон хүний дургүйцлийг төрүүлээгүй дээрээ хөл хорио тогтоо!!!

Avatar

зочин 2021-03-10 192.82.71.93

эрүүл мэндийн яамны ажилтан асуултанд бүрэн хариулж сурах хэрэгтэй. Ийм юм ойлгохгүй хүн яаманд баймааргүйсэн. Монголын радиогоос асуусан " ахмадуудад вакцин хийхээ болсон уу" гэсэн асуултанд хариулахгүй булзааруулаад орхиж байх юм

Avatar

Эгэл ард 2021-03-10 192.82.90.130

Эрүүл хүнд вакцин хийж байгаа үед тоо нэмэгдэж таарна.Тэгээд дархлаа тогтоод ихэнх нь хэвийн болно гэж Оном сангийн нөхөд ярьсан үнэн л дээ
Тэр өвчний нян тарьсан юм чинь

Avatar

Зочин 2021-03-10 24.17.94.42

Tarisan hunee toondoo oruulval udurt 10,000 aaraa chinii helsneer toond ordog yum baigaa biz dee? Vaccine tarisan huniig uvchnii toond oruulahgui ee.

Avatar

Зочин 2021-03-10 64.119.20.161

ЭРДЭМТЭДИЙГ

Avatar

Зочин 2021-03-10 202.126.88.162

Эрлэмтний судалгаа яриа зөвлөгөөг ихэнх цүнх баригч б…с долоогч нар ухаж мэдэхгүй энд бичсэн комент бүр нотолчихлоо эвийдээ эрдэмтдийг өөлөгчид

Avatar

zochin 2021-03-10 175.38.21.100

vaccinii daraa uzveree neej bolohgui yu

Avatar

Зочин 2021-03-10 202.126.89.155

УДТ-ынхан шинжилгэ халдвар хамгаалалын дүрмийг Ягштал баримталсанаа гайхаад л байна. Тэгсэн хэрнээ халдьварын маш том голомт боллоо.

Avatar

Зочин 2021-03-10 202.126.88.55

Физикч эрдэмтэн юун халвар яриад байна вэ гэсэн асуулт тавьж эргэлзэж байгаа хүмүүст 1 математик статистик гэж шинжлэх ухааны салбар байдаг юм.2 энэ салбарын тооцооллыг физик болон бусад шинжлэх ухааны салбарт өргөн хэрэглэдэг.3 УламӨрнөх эмчилгээний аргын талаар огт яоиагүй зөвхөн халдварын тархалтын талаар шинжлэх ухаанч бодит дүгнэлт хийсэн.Эрдэмтэндээ ажлын амжилт хүсье.

Avatar

Үнэн 2021-03-10 139.5.217.128

Наад тооцоо чинь Баярцогтын 20 мянган хувьсагч шиг худлаа зүйл. Ийм юманд итгэж байдаг. 5 хоногийн наана цаан ямар ч нөлөө байхгүй. Та нар маск зүүгээд, 2м зай бариад халдвараас сэргийлнэ гэдэг чинь хамгийн том алдаа байхгүй юу. Халдварын эх үүсвэрээ буруу тооцоолсон. Ковид чинь амьгүй зүйлс дээр олон хоног амьдрах чадвартай учраас хаалга, шатны бариул, бүх л хүрсэн газраа халдвар тараагаад түүнийг нь дараагийн хүмүүс аваад байна. Маск чинь дангаараа хааж чадахгүй хэд давхарлаж байж шүүж байна

Avatar

Зочин 2021-03-10 192.82.71.243

Жирийн иргэдийн хувьд хатуу баримтлах гол шаардлага нь маск зүүх, зай барих! Гэтэл зай ерөөс барихгүй юм: Дэлгүүрээс юм аваад кассны дэргэд зогсож байхад нэг залуухан бүсгүй шууд хажууд тулж ирээд зогсохоор нь "Зай бариарай" гэсэнд уурлаад хэрүүлийн үг урсгаад унах юм!!! Тийм амьтантай юу ч ярих вэ дээ? Бушуухан холдлоо. Мөн ч бүдүүлэг байна даа!!

Avatar

Зочин 2021-03-10 150.129.142.110

Засаг төрийг орвонгоор нь сольж байж л төрийн зөв ажил явах юм байна. Манаач ерөнхий сайд болчлоо. Юугаа хүлээх вэ ?🎠бушуу хөдлөе

Avatar

Зочин 2021-03-10 66.181.161.10

MANiin han olon zaluusiig anh 2016 ond ajilgui bolgoson ter zaluusiin amidral uneheer hund buur yaduusii egnee ruu shiljsen bgaa. Uuniig ERUNKHII SAID neg ergeed haraachee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Mundag chadvartai handlagatai zaluusiig ajlaas chullulsun ted munguur bish shudragaar ajlaa hiideg zaluus blaa uneheer haramsmaar/Turiin banknii salbariin ihenkh zahiraluud/ odoo zuvhun tsubkh barigch, estoi nuguu b**s doloogch chadvargui humuuseer tur duursen bgaa. Uneheer haramsmaa umaa

Avatar

иргэн 2021-03-10 66.181.177.115

Ийм бэлэн тооцоо хийгээд байхад нь ашиглаж мэдэхгүй дутуу үнэлж байгаа нь харамсалтай. Цаашид эрдэмтэдийн үгийг сонсож байгаасай.

Avatar

Зочин 2021-03-10 202.55.191.130

Манай шийдвэр гаргагчид зөвхөн 0 болон 1 л гэж мэднэ. Нэг бол бүтэн хөл хорино, үгүй бол бүх үйл ажиллагааг нээнэ. Энэ бол 2 туйлт сэтгэцийн асуудалтай хүнд илэрдэг шинж тэмдгээр барахгүй, сүртэй мэдээ дуулгах дуртай байдгийн тод илрэл.

Avatar

ххх 2021-03-10 139.5.219.33

зөв хэлжээ

Avatar

Зочин 2021-03-10 202.126.88.48

МАН100 жил тоглолт арга хэмжээ их гай тарьж жүжигчид дуучид урлагийнхан халдвар авсан байх магадлалтай. 3 дөрвөн өдөр бичсэн төдий гэсэн Бичүүлэхийн тулд олон өдрөөр бэлтгэл сургууль хийнэ гэдгийг бүгд мэднэ. Арай л цайчихсан луйврын үгүү. 100 жилээрээ сайхан харагдах гээд МАН бүх зүйлийг нээсэн нь ч үнэн. Эрсдлийг тэд мэдэж байсан гэлээ ч дарга нар өвдөхгүй жир иргэд өртөх нь тодорхой учраас дарга нар үл тоосон нь ч үнэн. Даргын санаатай алдаа иргэдэд өвчин зовлон болсоон

Avatar

Зочин 2021-03-10 66.181.184.233

САРЫН ДАРАА ӨДӨРТ 5000 МЯНГА ХҮРНЭ.

Avatar

Зочин 2021-03-10 64.119.27.138

EС Оюунэрдэнэ халдварыг хумичихлаа гээд нийтэд зарлаад сүржин мэдэгдэл хийгээд байсан ард олныг хуурчээ адаагаа давтаад л байх уу

Avatar

dd 2021-03-10 64.119.24.229

МАН 100 жилийн том шоу тоглолтоо 100 гаруй хүмүүс цуглуулж хийсэн, араас нь бусад хошин шог зохиолын дуучид барьцах тул соёл урлагийн тоглолтоо яалтчгүй зөвшөөрсөн.

Avatar

ҮЗВЭР НЭЭХ ЁСГҮЙ БАЙСАН 2021-03-10 64.119.27.2

УОК ОГЦОР

Avatar

Зочин 2021-03-10 202.21.108.12

Содбаатартай УОК хамаагүй дээр байсан

Avatar

Монгол 2021-03-10 202.131.236.170

Хотын дарга Сумъяабазар голомтыг гартаа оруулсан, асуудалгүй гээл байсан нь бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг болжээ. Бөх хүн ч шинжлэх ухааны үндэслэлтэй зөрчилдөж, нөгөө МОНГОЛ ухаанаа гаргасаар балайтуулж, өгсөн байна даа..

Avatar

Зочин 2021-03-10 202.55.188.36

Гадаадын ЗГ-ууд вакцины эрсдэлийг унэлсэн байна. Жишээ нь Японы ЗГ вакцин хийлгээд ухвэл ар гэрт нь $440000 егне, евчилвел $50000 егне гэж мэдэгджээ. Монголын ЗГ вакцины эрсдэлээ яаж унэлэх вэ?

Avatar

Зочин 2021-03-10 202.126.89.213

Амарсайхан баллажээ дээ.Би бишээ доод дунд шатныханб буруу гэх байхдааа

Avatar

Зочин 2021-03-10 202.126.88.222

Цагаан сар хөл хорио тогтоосон, бөх хорисон. Энэ уралгын тоглотон дээр яагаад нээчив. НОК уу

Avatar

Зочин 2021-03-10 202.55.188.82

Ханиад за

Avatar

иргзн 2021-03-10 202.179.25.212

үнэн дээ энэ ЗГ, УОК юу ч хийхгүй байна ш дээ, том Дарга нар Вакцинжуулалтанд хамрагдчихсан Санаа зовох зүйлгүй явж байна шүү дээ

Avatar

Зочин 2021-03-10 202.126.89.114

нөгөө бөк Сумка баллаж орхисон байна даа

Avatar

Зараа 2021-03-10 124.158.81.92

Сүргийн дархлаа тогтоох аргыг судлаач ээ. Вакцинруу шуурцгаагаад л эцсийн дүндээ бөөн туршигдагч нар

Avatar

Зочин 2021-03-10 192.82.87.60

Зөв зүйл л ярьсан байна.Үүнд хорссон АН-ын туйлширсан зарим нөхөд боож үхэх нь ээ ,Эд нар Монголчуудад хортой байх бүхнийг л сэддэг харгис зэрлэг этгээдүүд.

Avatar

Зочин 2021-03-10 202.55.191.130

Ок, чи тэгвэл эхлээд сайн дураараа ковидын халдвар аваад эдгэчих. Тэгээд дараа нь энэ талаар ярьж үзэхүү? Трампын үеийн америк наад аргыг чинь хэрэглэх гээд одоо 500'000 хүн газарт булагчихаад байна. Хэдүүлээ эхлээд чамайг булчихвал яаж байна.

Avatar

Зочин 2021-03-10 66.181.177.43

Сүргийн дархлаа тогтоохын тулд хэдэн хүнийг үхүүлэнэ гэж бодож байна ? Швед оролдоод болохгүй гэдэг нь харагдсан. Ийм аюултай юм хамаагүй ярьж болохгүй.

Avatar

Зочин 2021-03-10 192.82.72.69

Бхгүй юмны голомт гэж юу бдаг юм. Эрдэмтэн нэртэй мал

Avatar

Zochin 2021-03-10 202.55.188.85

Ene hvniig sain medehgv bj ingej yrih erh bhgv shvv

Avatar

Эмч 2021-03-10 103.26.194.105

Сайхан ярилцлага болжээ. Олон салбарын хүмүүс хамтраад ажиллах нь юун нь буруу байх вэ? Харин ч бүх мэргэжил нилээд л ковидын эсрэг тэмцэх естой юм. Эмнэлэгийн байгууллага дангаар дийлэхгүй тахал шүү дээ

Avatar

Зочин 2021-03-10 66.181.164.175

Мэргэжилтэн биш физиочээр эрүүл мэндийн салбар заалгахгүй

Avatar

Зочин 2021-03-10 66.181.164.175

Эмч тэр тусамаа халдвар судлаач байж мэдэмхийрдэг болимоор юм

Avatar

ИРГЭН 2021-03-10 103.26.195.149

АЖЛЫН САДАА МИНЬ ОЮУТНУУДАД ОЛИГТОЙ ХИЧЭЭЛ Ч ОРОХГҮЙ БАЙЖ САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦАВ ГЭГЧЭЭР ЮУ ВЭ МАЛАА

Avatar

Зочин 2021-03-10 103.26.194.105

Ойлгомжтой сайхан ярилцлага болжээ. Хөл хорио тогтоое гээд ардаас гарч ирээд яриад байсан багш байна

Avatar

иргэн 2021-03-10 202.21.109.34

Оюутан хуурдаг шигээ юм бүү ярь… хичээл ээ заамар аядаад явсан чинь өлзийтэй бус уу……

ядаж сувилагчийн сургуультөгссөн бол …..оо.. хөөрхий…..

дэмий юм ярьж ард зоныг бага уймаруулаач… эргэлзээ..тээнэгэлзээ бүү төрүүлээч ээ….

Avatar

Т1 т 2021-03-10 202.179.27.138

Эмч нар тоо мэдэхгүй юм чинь яаж тооцоо гаргах вэ дээ

Avatar

Зочин 2021-03-10 113.32.45.202

Iim baidald oroh dur zurag tov todorhoi haragdaj baisan uneheer aldaatai bodlogo arga hemjeenuud avsan ni tuiliin unen ym!!!

Avatar

Зочин 2021-03-10 192.82.87.60

Зөв л ярьсан байна. Хөл хориог оройтуулсан, хугацаа нь богино ,олон нийтийн арга хэжээ, соёл урлаг баар цэнгээний газрын ажлыг эмхгүй эхлүүлсэн зэрэг нь халдвар тархалтад нөлөөлсөн нь хэнд ч тодорхой. Үүнд Сөрөг хүчний улс төрийн зорилготой турхиралт, олон түмний эрх ашгийг тоодоггүй хорлонтой үйлдэл, дайралд доромжлол гүжир гүтгэлэг их үүрэг гүйцэтгэсэн.Манайд болох болохгүй зүйл,Сөрөг хүчний бурангуй үйлдлээс их хамаарч байна. Засгийн газар огцорохыг байнга шаардаж, эмх цэгцгүй байдалд

Avatar

Иргэн 2021-03-10 192.82.87.217

Халдвар, тархвар судлалын мэргэжилтэн Монголд байдаггүй юм уу? Физикч гэх мэт шал өөр өөр мэргэжлийн хүмүүс л дотоодоос ч , АНУ-аас ч яриад л байх юм. Гэтэл АУ-ы нөгөө л их доктор, профессор гэх мэт өөрсдийгөө том том цоллосон нөхдүүд хаачсан юм бэ?

Avatar

bat 2021-03-10 202.9.46.198

Orgih gyai matematik medehgyi baij bitgii dongos

Avatar

Bat guia icheechee medehgui baij bas malaar ni duudaad baigaarai 2021-03-10 202.9.46.237

Chi ooroo matematic meddeg ymuu. Ene huniig medehgui baij iluu amalj hutsaj ulihaa l baichih. Iim tarhinii turaaltai baih ch gej

Avatar

Зочин 2021-03-10 43.242.242.67

Bi mat medehgyi Orgihiig bol mednee

Avatar

дутуу судалгаа 2021-03-10 192.82.80.45

Сэлэнгэ, Дарханы байдал Улаанбаатар хотоос харьцангуй хүнд байсан ч бүрэн дарагдсан нь Улсын болон Орон нутгын Онцгой комиссын үйл ажиллагааны нэг эерэг үр дүн байсан…………………………………………….. Хүн амын тоо хотын талбай орон зайн эрс ялгаатай шүү дээ эрдэмтэн гуай жаахан судалгаатай ярьж үзэж болмоорл юм

Avatar

Зочин 2021-03-10 103.57.94.145

Энэ хүн Монголын физикт олон улсаас анхны медалийг авчирахад дасгалжуулж байсан хүн, моголоос америкийн MIT, Stanford зэрэг топ сургуулиудад тэтгэлгээр явсан хүүхдүүдийг бэлдэж байсан хүн, монголын анхны японд хамгаалсан квант компьютэншний мэргэжилтэн, анхны хиймэл дагуулын багийн багш мундаг хүн дээ. Ука багш гэхээр андахгүй. Засагт ханы хөх харчуулын нэг дээ.

Avatar

Зочин 2021-03-10 202.9.47.19

ухаантай мэдлэгтэй мундаг хүмүүс монголд зөндөө байгаа. гэхдээ яагаад физикч нар ковидын үед яриад байна

Avatar

Зочин 2021-03-10 202.21.108.232

Physic-eer buh shinjleh uhaaniig taibarlaj boldiimaa minii duu

Avatar

Зочин 2021-03-10 202.9.46.198

Orosiin nom orchuulhaas zaishgyi Mongoliin Physic

Avatar

Зочин 2021-03-10 66.181.185.111

Юун оросын ном орчуулах вэ хэхэ Шал өнгөрсөн баларсан үеийн зүйл ярих юм хха

Avatar

Зочин 2021-03-10 202.21.124.130

Урлагийнхан бол сэтгэлийн хөөрөл хөдлөл ихтэй улс; гэтэл улстарчид тийм байж болохгүй!

Avatar

Зочин 2021-03-10 202.179.16.5

Сар болгон кредит картын 10 хувиа төлөөд эргүүлээд уншуулж аваад явдаг хүмүүс байвал хэмнэлт хийх боломж байна Утас: 83150707

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж