Цэцийн 2 гишүүний сонгон шалгаруулалт зарлав | News.MN

Цэцийн 2 гишүүний сонгон шалгаруулалт зарлав

Цэцийн 2 гишүүний сонгон шалгаруулалт зарлав

Цэцийн 2 гишүүний сонгон шалгаруулалт зарлав

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод жил гаруй хугацаа өнгөрч буй. Бүрэн эрх нь дуусгавар болсон хоёр гишүүнийг Улсын дээд шүүхээс санал болгох ёстой ч өнөөдрийг хүрсэн. Улсын Дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон.

ЦЭЦИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

УИХ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн дарга Д.Одбаяр-2016.11.17-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Н.Чинбат-2017.06.09-ний өдөр томилогдсон. 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд Цэцийн даргаар сонгогдсон.
  • Цэцийн гишүүн Д.Солонго-2013.12.26-ны өдөр томилогдсон /бүрэн эрх нь дуусгавар болсон/
  • Цэцийн гишүүн Ш.Цогтоо-2014.01.3-ны өдөр томилогдсон /бүрэн эрх нь дуусгавар болсон/

Угтаа бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар урьд санал болгосон байгууллага нь дараагийн хүнийг нэр дэвшүүлж, УИХ томилох ёстой. Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын Дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүдэд нэр дэвшигчийг мөн Улсын Дээд шүүхээс санал болгох зохицуулалттай учраас ийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахаар зар түгээжээ. Мөн нийт нэр дэвшигч болон Улсын Дээд шүүхээс олонхийн санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд мэдээлэх юм байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан, уг хуулийн  25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авах зохицуулалттай. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн 65.1, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 3.1-д тус тус заасны дагуу, Улсын Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хоёр орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэн байх шаардлагатай. Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл авах юм.

3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам:

  • Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

ЦЭЦИЙН ГИШҮҮНД ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ?

Улсын Дээд шүүхээс Цэцийн дараагийн гишүүдийн сонгон шалгаруулах зар тараасан учраас албан бусаар олон нэр дэвшигчийн нэр яригдаж байна. Тухайлбал, Улсын Дээд шүүхийн шүүгч О.Зандраа,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Д.Эрдэнэчулуун, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, Монголын Өмгөөлөгчийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганбаатар, шүүгч П.Амаржаргал, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн бүрэн эрх дуусгавар болсон ч дараагийн гишүүн томилогдох хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ёстой.

Улс төрийн өнцгөөс авч үзвэл, энэ удаагийн Үндсэн хуулийн Цэцийн томилгоонд эрх баригч МАН оролцох боломжтой. Шинэнилчсэн Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, Цэцийн гишүүн болох сонирхолтой хүн бүрийг томилох ч шүүгч нарын дотоод санал хураалтаар Цэцийн гишүүдийг томилж, нэр дэвшүүлнэ. Тиймээс Шүүхийн тухай хуулиа баталж, хэрэгжүүлээд эхэлсэн эрх баригч нам "өөрийн" хүмүүсээ Цэцийн гишүүнд зүтгүүлнэ. Тэгж байж эрх баригчид Цэц дээр "олонх" болно.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-10 139.5.217.183

Одоо бол судалгаа шинжилгээнд ойр хүмүүс л хэрэгтэй дээ

Avatar

Zochin 2021-03-10 66.181.183.204

Erdenebulgan bagsh bolomjtoi khun

Avatar

khandaa 2021-03-10 202.126.88.72

zaluu khun deree mergeshsen amarjargal bagshiig denjnee

Avatar

Дөл 2021-03-10 202.126.88.45

нам, өнгө мөнгө танил тал дагасан хөгшчүүл хэрэггүй ээ одоо шинээр сэтгэц ажиллах хэрэгтэй залуучуудаа дамжий

Avatar

Жавзаа.м 2021-03-10 202.126.88.45

Амаржаргал багш хүнд цэгцтэй мэдлэг,
олгохын төлөө үнэхээр чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргаж ажиллаж сурсан парламент үндсэн хуулиар мэргэшсэн хүн цэцэд яалтчгүй байх хэрэгтэй. Хуучин нам дагаж мөнгө хөөсөн хөгшчүүл дэмий байхаа хуулийг дээдэлсэн залуу зөв хүнээ л сонгох хэрэгтэй байна.

Avatar

Дуяа 2021-03-10 202.126.88.45

П.Амаржаргал багшийг дэмжнээ яг цэцэд байхаар шударга жинхэнэ номын хүн амжилт

Avatar

Дорж 2021-03-10 192.82.84.138

Залуучуудыг дэмжих нь зөв гэж бодож байна. Энэ п. Амаржаргалын ярилцлагийг хэд хэдэн удаа сонссон. Үндсэн хууль, парламентаар сайн мэрэгшсэн юм билээ. Тэр мөнгөтэй болсон хууччуул хэрэггүй л болов уу! Одоо чиглэл чиглэлээрээ боловсорсон залуу үе л гарах ёстой шүү.!

Avatar

Зочин 2021-03-10 192.82.84.138

П.Амаржаргал багшаар хичээл заалгаж явлаа. Цэгцтэй мэдлэг олгосон хүнд ойлгуулахын төлөө төрсөн хүн. Парламент үндсэн хуулиар мэргэшсэн хүн цэцэд яалтёгүй хэрэгтэй. Нам дагасан биш эрдэм мэдлэг, хуулийг дээдэлсэн хүнээ л сонгох хэрэгтэй байна.

Avatar

Эрдэнэболд 2021-03-10 66.181.161.6

Амаржаргал зөв шүү их шударга хүн

Avatar

Зочин 2021-03-10 202.21.120.182

П. Амаржаргал тохирох мундаг хүн бий дээ

Avatar

Болд 2021-03-10 122.201.31.41

Хууль зүйн ухааны доктор Амаржаргал чинь УИХ-н нарийн бичгийн дарга байсан байхаа

Avatar

Зочин 2021-03-10 122.201.31.41

Парламент Амаржаргал шүү. Шударга зөв залуу

Avatar

Зочин 2021-03-10 202.131.245.34

Хувьдаа Амаржаргалыг дэмжиж байна. Гол нь үндсэн хуулиар мэргэшсэн хүн шүү дээ. Мэргэшсэн мэргэшээгүй гэдэгт асар том ялгаа байна ш дээ.

Бусад нь ч мэдэхгүй эээ

Avatar

Зочин 2021-03-10 66.181.164.110

П.Амаржаргал багшийг дэмжиж байна. Энэ чиглэлийн жинхэнэ судлаач хүн шүүдээ

Avatar

Зочин 2021-03-10 202.21.104.2

Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн П.Амаржаргал гэж хүн байдаг даа.Түүнийг дэмжиж байна шүү. Шударга залуу харагдаад байдаг.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2021-03-10 66.181.186.218

ҮХЦ-ийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хуулийн хугацаа дуусчихаад байхад нэр дэвшүүлэх субьект нь нэр дэвшүүлэхгүй хууль зөрчөөд байдаг явдал гарсаар удлаа. Үүнийг зохицуулах талаар хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.Өө төрийн дээд байгууллагууд нь хууль зөрчөөд байхад жирийн иргэн бидэнд хууль энэ тэр падлийгүй гэх яриа гардаг хортой юм юм байна шүү.

Avatar

Зочин 2021-03-10 122.201.23.2

Доктор П.Амаржаргалыг дэмжиж байна Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн, энэ сэдвээр олон төрлийн өгүүлэл, судалгааны бүтээл гаргаж байсан, мэдлэгтэй, чадвартай хүн гэж боддог

Avatar

Зочин 2021-03-10 202.126.88.218

П.Амаржаргал багш шударга цэгцтэй залуу хүн.Дэмжиж бна

Avatar

Зочин 2021-03-10 202.126.88.135

П.Амаржаргал докторын судалгаа, тоймыг уншдаг. Маш тодорхой, ойлгомжтой, хэрэгтэй мэдээлэл хүргэдэг

Avatar

Иргэн 2021-03-10 202.126.88.135

П.Амржаргал нь дээр. Залуу, өндөр боловсролтой, ёс зүйтэй гол нь зөв шударга хүнээ сонгосон зөв.

Avatar

Batchimeg Bayasgalan 2021-03-10 192.82.77.99

Amarjargal bagshiin nom, zohioluudiig unshij bsan mergeshsen, sudalgaa sain hiideg hun bnleeshtee.. iim hun tsetsiin gishuun bolvol ch undesleltei shiidver garah bhdaa.

Avatar

bagsh 2021-03-10 202.126.89.186

Amarjargal bagsh Undsen huuliar mergeshsen hun, yag tohiroh ner devshigch bn

Avatar

иргэн 2021-03-10 202.131.227.82

ЗАЛУУЧУУДААСАА САНАЛ БОЛГОХ НЬ ЗӨВ. ШҮҮ

Avatar

BOLD 2021-03-10 66.181.185.178

ERDENE BULGAN SAIN HUULICH ULS TURUUS HUL ZUV ZALUU DAA

Avatar

ө***г 2021-03-10 73.221.181.240

ө***г одоо болтол байгаа юм уу?

Avatar

ЗОЧИН 2021-03-10 202.21.126.30

ЗА ДАА ЛҮНДЭЭЖАНЦАН Ч ӨЛГӨЖ АВАХ ГАНЦ ХҮН НЬ МӨН БАЙНА. ЗҮМБЭРЭЛЛХАМ ХИР УЛС ТӨРИЙН НӨЛӨӨНД ОРДОГ ЮМ БОЛ. ТЭГДЭГГҮЙ БОЛ БОЛОХ Л ХҮН. П.АМАРЖАРГАЛ АРАЙ ХӨНГӨДНӨ,БАС НИМГЭДНЭ. ЭРДЭНЭБУЛГАН НОМЫН ХУВЬД БОЛОХ Л ЮМ, ХИР ХАТ СУУСАН ХУУЛЬЧ БОЛ ДОО.

Avatar

Зочин 2021-03-10 66.181.161.22

Хүнийг хөнгөн нимгэнээр нь дүгнэх үү. Амаржаргал багш буурь суурьтай хүн дээ. Нэр дэвшигч нараас хамгийн тохиромжтой нь гэж бодож байна

Avatar

Зочин 2021-03-10 103.212.119.226

Гэтэл эндээс Амаржаргал судлаач л ганцаараа үндсэн хуулиар мэргэшсэн хүн байна даа. Үндсэн хуулийн цэц биздээ

Avatar

Зочин 2021-03-10 202.21.124.130

Хаа сайгүй улстөрийн томилгоо! Эрх мэдлийн төлөөх дайн; одоо ч ичиж зовохоо мэдэхээ больж, энэ дарга нар! Ард олон нь дэндүү гэмээр хүлцэнгүй; ганц хоёр солиот тэмцэгчтэй тэр нь бас улстөрийн шуналтай! Хэзээ нэг ийм байдлаасаа салах улс вэ?!

Avatar

zochin 2021-03-10 122.201.23.84

Үндсэн хуулийн цэцэд улс төрийн намд хамаатай хүмүүсийг оруулахгүй байх хэрэгтэй!!!

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2021-03-10 31.13.191.201

ЛҮНДЭЭЖАНЦАН НАРАНГЭРЭЛ 2-Г ОРУУУЛВАЛ УЛСДАА Ч ХЭРЭГТЭЙ НАСААРААА ХУУЛЬ ҮЗСЭН 2-Г АРД ТҮМЭН ДЭМЖИНЭЭЭ

Avatar

Зочин 2021-03-10 202.126.88.45

Хэрэггүй 2 одоо ямарч ажил гараас нь гарахгүй залуучуудаа дэмжих хэрэгтэй

Avatar

Зочин 2021-03-10 192.82.75.227

Байгалийн хуулийг зөрчсөн нийгмийн хуультай улс болсон. Гамшиг нүүрлэх нь ойлгомжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж