Дэлхийн тэргүүн баяны экс эхнэр хүүхдүүдийнхээ багштай гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн тэргүүн баяны экс эхнэр хүүхдүүдийнхээ багштай гэрлэжээ

Дэлхийн тэргүүн баяны экс эхнэр хүүхдүүдийнхээ багштай гэрлэжээ

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын салсан эхнэр хүүхдүүдийнхээ багштай гэрлэжээ.

Жефф Безос, Маккензи Скотт нар 25 жилийн амьдралаа 2019 онд дуусгавар болгосон бөгөөд Маккензи Скотт тэрбумтан нөхрөөсөө салсан ч 2020 онд дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр нэрлэгдэж байв.

Өдгөө түүний хөрөнгийн хэмжээ 53 тэрбум ам доллараар хэмжигддэг ба шинэ нөхөр нь хүүхдүүдийнх нь сурдаг дунд сургуульд байгалийн шинжлэх ухааны багшаар ажилладаг Дэн Жуэт гэх эр аж. Энэ талаар Жефф Безос "Дэн гайхамшигтай залуу. Би тэдний өмнөөс баяртай байна" хэмээжээ.

Маккензи Скотт хөрөнгийнхөө ихэнх хувийг буяны үйлсэд зарцуулаад Сиэтл дэх гэртээ нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдарч байгаа гэнэ. Жефф Безос, Маккензи Скотт нар гурван хүү, Хятад улсаас өргөж авсан нэг охинтой билээ.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж