Э.Саруул “Токио-2020” олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

Э.Саруул “Токио-2020” олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо

Э.Саруул “Токио-2020” олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо
Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпийн наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтаж, энэхүү спортын түүхэн дэх анхдагч боллоо. “Токио-2020” байт харвааны тэмцээн ирэх долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор Монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ.
Байт харваа нь Сент-Луис-1900 наадмаас эхлэн нийт 17 удаа олимпийн хөтөлбөрт багтсан бөгөөд манай харваачид найман удаа олимпод оролцсон байна.
Э.Саруул нь 35 настай, эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат нь тэшүүр, ээж Б.Цэцгээ нь байт харваагаар хичээллэж байсан спортын гэр бүлд өссөн. Тэрбээр 2013, 2019 оны Азийн АШТ, 2015, 2021оны Залуучуудын ДАШТ, 2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпийн наадамд тус тус шүүгчээр ажилласан.

ЭХ СУРВАЛЖ: Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж