"Тавантолгой түлш" компанийн 1500 ажилтан вакцинд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

"Тавантолгой түлш" компанийн 1500 ажилтан вакцинд хамрагдлаа

"Тавантолгой түлш" компанийн 1500 ажилтан вакцинд хамрагдлаа
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийт иргэдийг вакцинд хамруулах ажил өнөөдөр /2021.03.09/ эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дүүргийн Эрүүл мэндийн төвд “Тавантолгой түлш” компанийн 1500 ажилтанг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулж эхэлсэн байна.
Иргэдийг дархлаажуулалтад хамруулахын өмнө биеийн халууныг үзэн хэвийн бол эмчийн үзлэгт оруулсны дараа вакцинд хамруулах юм. Мөн вакцинд хамрагдсан иргэний биед хариу урвал илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх зориулалтын өрөөг бэлтгэжээ.
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний багийнхан илэрсэн халдварын тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, тусгай аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгааг албаныхан хэлж байв.
Өмнөх сард хийсэн дүн шинжилгээтэй шинээр батлагдаж буй тохиолдлууд 90 гаруй хувиар таарч байна. Орон зайн дүн шинжилгээгээр цаашид цар тахлын халдвар илрэх магадлал өндөр хороодыг танилцуулъя. Үүнд, Сонгинохайрхан дүүргийн  7, 15, 16, 26, 33, 35, 37, 40, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар илрэх магадлал өндөр байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж