“Хар алтны” ханш өмнөх оны мөн үеэс 3 дахин өслөө | News.MN

“Хар алтны” ханш өмнөх оны мөн үеэс 3 дахин өслөө

“Хар алтны” ханш өмнөх оны мөн үеэс 3 дахин өслөө

“Хар алтны” ханш өмнөх оны мөн үеэс 3 дахин өслөө

Дэлхий дахинаа Covid-19 цар тахал дэгдэж, хүн амын хөдөлгөөн буурснаар эдийн засгийн идэвхжил хумигдаж тэр хэрээр шатахууны хэрэглээ буурч зах зээлд эрэлт багасч үнэ буусан. Зах зээлийн жамыг дагаж манай улсад нийлүүлэгддэг шатахууны үнэ ч буурч иргэд хэсэгтээ л үнийн өсөлтөөс төсвөө хэмнэж чадсан. 2020 оны дөрөвдүгээр сард Brent маркийн газрын тосны үнэ сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага түвшин буюу 20 долларт хүрч байсан бол өнөөдрийн /2021.03.09/ байдлаар 1 баррель нь 64 долларттай тэнцэж үнэ 3 дахин нэмэгджээ. Үнэ өсч буй шалтгаан нь дэлхий даяар Covid-19-ийн  эсрэг вакцинжуулалт хийгдэж, улс орнуудад хорио цээрийн дэглэм суларч, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой. Үүнээс гадна газрын тос нийлүүлэгч орнуудын холбоо ОПЕК+ болон Саудын араб олборлолтоо хязгаарлаж, АНУ-ын долларын ханш суларсан зэрэг нь үнэ өсөх шалтгаан болжээ. Гэхдээ шижээчдийн тооцооллоор 2021 онд 1 баррель газрын тосны үнэ дунджаар 45-60 ам.долларын хооронд хэлбэлзэхээр байна.

Шатахууны ханш өсөх төлөвтэй байна. Монгол Улс жилд 1.5-.1.8 сая тонн шатахуун ОХУ-аас импортлон авдаг. Газрын тосны үнэ өсч буйтай холбоотойгоор манай улсад нийлүүлэгддэг шатахууны үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газрын зүгээс шатахууны үнийн өсөлтийг татварын хөнгөлөлтөөр тогтоон барих аргыг хэрэглэдэг ч эрэлт тасралтгүй нэмэгдэж, үнэ тогтвортой хадгалагдахгүй бол зах зээлийн хуулийг дагахаас өөр сонголт бидэнд байхгүй. Тиймээс удахгүй ханшийн өсөлт манай улсад тодорхой хэмжээгээр нөлөөлж шатах, тослох материалын үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Харин хэдийнээс хэдий хэмжээгээр нэмэгдэх нь одоогоор тодорхой бус байна. Салбарын шинжээчдийн зүгээс үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах, үнэ хямд байх үед урт хугацааны гэрээ, хэлцэл хийх нь чухал гэдгийг онцолдог. Төрөөс үнэд ямар нэгэн зохицуулалт хийхээс илүүтэй зах зээлийн жамаар нь орхих нь зөв гэдэгтэй эдийн засагчид санал нэгддэг. “Голдман сакс” ирэх саруудад газрын тосны үнэ 70 ам.доллар, “JP Morgan”-ийн шинжээч Кристина Малек оны эцэст 100 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.

МОНГОЛ УЛСАД 2003-2020 ОНД ИМПОРТОЛСОН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА (мян.тн)

ОПЕК+ орнууд газрын тос олборлолтыг 4 дүгээр сард нэмэхгүй гэж мэдэгдсэний дараагаар үнэ 5 хувиар өслөө

Түүхий эдийн ханш тэр дундаа зэсийн үнийн өсөлт манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөр байгаа ч импортоор авдаг шатахууны үнийн хувьд газрын тосны үнийн өсөлтөөс дам нөлөө ирж үнэ өсөх хандлагатай байна. Ковидоос үүдсэн хямралаас өндийж байгаа зах зээлийн эрэлт нэмэгдэж байгаа ч хар алтны үнэ өмнөх түвшингээс доогуур хадгалагдана гэж газрын тос олборлогч орнуудын холбоо ОПЕК үзэж байна. Шинжээчид ОПЕК+ болон түүний удирдагчид болох Саудын Араб, ОХУ газрын тос олборлолтыг хязгаарлах нь эхний улиралд газрын тосны зах зээлийг чангалах төлөвтэй гэж үзсэн. Газрын тосны үнэ өсч, шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байгаа ч зах зээл дэх тодорхойгүй байдал хэвээр байгаа тул үйлдвэрлэгчид үүнд болгоомжтой хандах хэрэгтэй гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд, ханхүү Абдулазиз Бин Салман мэдэгдсэн. Энэ нь үнэ өссөн ч  удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш юм. Иймд шатахууны үнийн өсөлтөд бид сэтгэлзүйгээ бэлдэх нь зүйтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зэв 2021-03-09 66.181.161.91

Нефтын үнэ өсөх яахав төгрөгийн ханш хог дээр үсрэгсэнээс болоод иргэдий амьдралд хүчтэй нөлөөлдөг юм хамгын муу ханштай 10 мөнгөн тэмдэгтийн нэг мөнгөний ханш чанга байсан бол юу мэдрэгдэхгүй

Avatar

Зочин 2021-03-09 192.82.67.181

Хар алт гэсэн гарчигтай, нүүрсний зурагтай мөртлөө нефтийн үнийн тухай мэдээ байх юм, гайхлаа шд.

Avatar

Зочин 2021-03-09 103.26.194.234

Хар алт гэдэг чинь НҮҮРС биш юмуу?

Avatar

Зочин 2021-03-09 192.82.67.181

Харин тийм. Нүүрс л баймаарсан. Сэтгүүлч буруу бичжээ.

Avatar

Зочин 2021-03-09 192.82.83.242

хар алт гэж нефтийг хэлээд байдаг биз дээ. Харин нүүрсний зураг тавьчихсан байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж