Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын явцтай танилцлаа | News.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын явцтай танилцлаа

Монгол Улсад “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалт 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн. Улсын онцгой комисс 14 хоног тандалт, судалгаа хийсний дараа дархлаажуулалтыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж дархлаажуулалтын явцтай танилцлаа. Хуваарийн дагуу өнөөдрөөс Улаанбаатар цахилгаан түгээх, Тохижилт үйлчилгээний компани, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид хамрагдаж байна. Иргэдийн орох, гарах урсгал тусдаа, яаралтай үед ажиллах эмнэлгийн тусламжийн баг бэлэн, дархлаажуулалт хийлгэсэн иргэнд сөрөг нөлөө илэрвэл эмчилгээ үзүүлэх өрөөг бэлджээ.

Вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог учир иргэд заавал хоёр тун тариулах ёстой. Дүүрэг бүрт 10-15, нийслэлийн хэмжээнд 85 цэг ажиллахаас өнөөдөр 42 нь ажиллаж байна. Үлдэх  40 гаруй цэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж маргаашаас иргэдийг хүлээн авахаар болсон тухай Улсын онцгой комиссын дарга хэллээ.  Маргааш худалдаа, үйлчилгээний салбарынхан, 03 дугаар сарын 11-нээс боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид гэх мэтээр  төлөвлөгөөний дагуу хамруулах юм.

Улсын онцгой комисс долоодугаар сард багтаан нийт хүн амын 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулалтад хамруулж дуусгахаар төлөвлөөд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-09 192.82.91.123

нок ажилаа хий

Avatar

зочин 2021-03-09 124.44.59.30

Ямар вакцин хэнд хийгээд байгаа юм бэ? Одоогоор хэдэн хүнд ямар вакцин шахсан бэ? Вакцины дараах урвал Монголд бүртгэгдсэн үү? Вакцин хийлгээд тэндээ 15-30 мин ажиглах ёстой гэсэн үү? Вакцины мэдээллээ нийтэд ил тод, маш тодорхой болгооч ээ. Вакцинжуулах төлөвлөгөө, дэс дараалал, вакцины төрлөө нийтэд мэдээлээч ээ. Вакцин хийлгээд өвчлөл, эрсдэл гарвал хэн хариуцах вэ? Орос хятад вакцин бүртгэлгүй, найдваргүй биз дээ? Монголд Астразенека 150000, орос 10000, хятад 300000+100000 тун байгаа юу?

Avatar

зочин 2021-03-09 66.181.189.102

Төлөвлөгөөгөө биелүүлэх гээд яаруу сандруу тарьж явуулчихаад дараа нь асуудал үүсвэл манай эндээс зүгээр л гарсан гээд байвал яанаа. Тарихиа хийчихээд жоохон хянаж байгаа болов уу шууд одо яв гээд байна уу

Avatar

Зочин 2021-03-09 202.55.188.36

Гадаадын ЗГ-ууд вакцины эрсдэлийг унэлсэн байна. Жишээ нь Японы ЗГ вакцин хийлгээд ухвэл ар гэрт нь $440000 егне, евчилвел $50000 егне гэж мэдэгджээ. Монголын ЗГ вакцины эрсдэлээ яаж унэлэх вэ?

Avatar

Зочин 2021-03-09 66.181.189.138

15 хоногийн өмнө вакцин хийлгээд явсан. Одоо ахиад юу хийж яваа юм бэ. Сайдынхаа ажлыг хийхгүй дэмийрсэн хог.

Avatar

Зочин 2021-03-09 202.9.46.161

Огцороо чи зайл муу арчаагүй баньд. Чи Монгол улсын Ерөнхий сайдад тэнцэхгүй байна !!!

Avatar

Өндөр настан 2021-03-09 202.9.40.26

Онц маш хурдтай ажиллах хэрэгтэй шүү хөдөөнөөс хотод орж ирсэн хүн хийлгэмээр бна хаана хандах вэ

Avatar

Зочин 2021-03-09 202.9.46.161

Өөрийгөө хорлох гээгүй бол вакцин бүү хийлгэ мал минь .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж