Завхан аймагт Covid-19 халдварын 2 тохиолдол нэмж батлагдав | News.MN

Завхан аймагт Covid-19 халдварын 2 тохиолдол нэмж батлагдав

Завхан аймагт Covid-19 халдварын 2 тохиолдол нэмж батлагдав

Завхан аймагт Covid-19 халдварын 2 тохиолдол нэмж батлагдав
Улаанбаатараас Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-ны өдөр очсон иргэн Х болон түүний ээжээс PCR шинжилгээ авахад Covid-19 халдвартай болох нь батлагдсан талаар өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл өнөөдөр /2021.03.09/ иргэн Х-ийн нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс хоёрынх нь PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна. Ингэснээр Завхан аймагт Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 4 боллоо.  Халдвартай иргэдэд одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй бөгөөд  биеийн байдал хэвийн байгаа аж. 
Шилүүстэй сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл байдал хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүлсэн байна.  Эргэн сануулахад, Иргэн Х нь Шилүүстэй сум руу ирэхийнхөө өмнөх өдөр  үеэлийндээ очиж  золгочихоод гэртээ харьсан бөгөөд  үеэлээс нь хоёрдугаар сарын 27-нд халдвар илэрсэн байдаг.
Э.БУРАМ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-03-09 202.179.27.212

Ингээд орон нутагт тарж эхэллээ дээ

Avatar

зочин 2021-03-09 202.126.89.210

юу ч гэхэв дэ арай дэндүү байн чимэгүй сууж байхас

Avatar

Зочин 2021-03-09 66.181.187.39

мэдрэл муутай хүүрнүүд аыл хэсээд халдвар тараагаад явчихмаа

Avatar

ЗОЧИН 2021-03-09 202.126.88.227

ЦАГААН САРАА ГЭЖ .

Avatar

Зочин 2021-03-09 66.181.189.138

Хөдөө орон нутагт ямарч шинжилгээ хийх нөхцөл хүртэл байхгүй байхад Улаанбаатараас хөл хориог тавьдаг нь хамгийн том алдаа. Цаашид ийм байх юм бол аймаг бүр хилтэй болж, улс задрах болно.

Avatar

Зочин 2021-03-09 202.131.225.197

zugnult kino baga uz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж