Завхан аймагт Covid-19 халдварын 2 тохиолдол нэмж батлагдав

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

Завхан аймагт Covid-19 халдварын 2 тохиолдол нэмж батлагдав

Завхан аймагт Covid-19 халдварын 2 тохиолдол нэмж батлагдав
Улаанбаатараас Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-ны өдөр очсон иргэн Х болон түүний ээжээс PCR шинжилгээ авахад Covid-19 халдвартай болох нь батлагдсан талаар өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл өнөөдөр /2021.03.09/ иргэн Х-ийн нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс хоёрынх нь PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна. Ингэснээр Завхан аймагт Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 4 боллоо.  Халдвартай иргэдэд одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй бөгөөд  биеийн байдал хэвийн байгаа аж. 
Шилүүстэй сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл байдал хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүлсэн байна.  Эргэн сануулахад, Иргэн Х нь Шилүүстэй сум руу ирэхийнхөө өмнөх өдөр  үеэлийндээ очиж  золгочихоод гэртээ харьсан бөгөөд  үеэлээс нь хоёрдугаар сарын 27-нд халдвар илэрсэн байдаг.
Э.БУРАМ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж