А.Гансүх шүүгч нарт нөлөөлдөг & нөлөөлдөггүй

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

VS

А.Гансүх шүүгч нарт нөлөөлдөг & нөлөөлдөггүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Даваа гаригт /2021.03.08/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харъяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэрээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх шүүгч нарт нөлөөлдөг байж болзошгүй талаар хөндсөн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ҮАБЗ-ийн нэг гишүүнийхээ хувьд А.Гансүхийг  чөлөөлөх асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэх үед тавина гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд Ерөнхий сайд өчигдөр /2021.03.09/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ёс зүйгүй мэдээлэлтэй холбоотойгоор албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан бичиг хүргүүлсэн юм.

Энэ долоо хоногийн VS буландаа дээрх асуудлаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

 

 

 

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Шүүх ялгаатай байдлаар асуудалд хандаж болохгүй. Сүүлийн үед Б.Баасанцогт гэх хүний талаар яригдах болсон. Энэ хүн хэрэг төлөвлөдөг, Х.Идэр, Болдбаатар, нэр бүхий прокуроруудтай ажилладаг юм байна. Хэдэн жилийн өмнө бид "хонгил" нураах тухай тэмцлийг хийж байсан. Гэтэл өнөөдөр дахиад захиалгаар ялладаг хэрэг гарч байна уу гэдэг асуудал гарлаа. Энэ хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй.

Тэр хүн цаашид энэ албан тушаалаа хаших ёс зүй байх уу гэдгийг ҮАБЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө. УИХ-ын чуулган эхлэх үед энэ асуудлыг тавина. Бичлэгийн цаана зөвхөн архидалт болоогүй. Өмгөөлөгч шүүгчид нөлөөлөх боломжгүй ч нөлөөлсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ бол зүгээр нэг цугласан архидалт байгаагүй. Шүүгч, прокуроруудын хэрэг болсон. Шүүгч нар "Ариг" банкнаас шан харамж, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал үүний цаана үүссэн.

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх:

Шүүхийн эрхзүйн байдлын тухай хуульд өмнө нь  байсан ганц заалт болох  “Хэрэв шүүгчид хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйл ажиллагаа явуулбал ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан тохиолдолд шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх" хуулийн заалт байсан нь одоо хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн гурван гишүүн хамтраад шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх боломжтой хуулийн зохицуулалт байхгүй болсон учраас шүүгч нарт нөлөөлөх боломж байхгүй. Бид ямар ч байдлаар шүүгчдийн томилгоонд орохгүй. Шүүгч нарыг томилоход ҮАБЗ-өөс ч тодорхойлолт авдаггүй. 

Б.Баасанцогтыг би танина. Намайг ЗТХ-ийн дэд сайд байхад МИАТ-т ажилладаг байсан. Түүнээс ҮАБЗ-д ажилладаггүй, ийм л хүн. Эрүүдэн шүүхтэй холбоотой үйл ажиллагаа явагдах үед би энгийн иргэн байсан. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилогдоогүй байсан. Энгийн иргэн Тагнуулын байгууллагын мөрдөж байгаа маш нууц үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх боломжгүй. Ерөнхий сайд энэ асуудлыг УИХ-д оруулна гэсэн. Би тэр үед нь тайлбараа хэлнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж