АНУ-ын армийн хэрэглээнд шинээр нэвтэрч буй дурангууд нь цэргүүдэд хуягт машины ханыг нэвт харах, дайсны байдал, байрлалыг урьдчилан мэдэж, цаг хожин төлөвлөгөө боловсруулах боломж олгож буй гэнэ.
Шинэ дуранг “Нэгдсэн харааны өргөн систем" (IAVS) хэмээн нэрлэж буй бөгөөд ойрын зайн тулаанд орох явган цэргүүдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр туршиж байгаа аж. Эхний ээлжинд тус дурангаас хэдэн арван мянгыг үйлдвэрлэж тараана. Дуран зөвхөн хана нэвтлэхээс гадна харанхуйд харах, булангийн цаадахыг харуулах, нүдний урд жижиг газрын зураг дэлгэн үзүүлэх чадвартай юм.
Түүнчлэн дуран багийн өөрөө явагч төхөөрөмж, хуягт машин тэргүүтэй бусад зүйлс дээрх камертай шууд холбогдох чадвартай учир цэргүүд бусдынхаа байршил, үйл хөдлөлд тохируулан хувьдаа төлөвлөгөө боловсруулах боломжтой. Хуягт машины гадаах камертай холбогдсоноор машинаас цухуйлгүйгээр хананы цаад талыг харах боломжтой болох аж.
Эх сурвалж: POPULAR MECHANICS
Холбоотой мэдээ