Ерөнхийлөгч АН-ын Дотоод сонгуулийн хорооны гишүүдийг дайлжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч АН-ын Дотоод сонгуулийн хорооны гишүүдийг дайлжээ

Ерөнхийлөгч АН-ын Дотоод сонгуулийн хорооны гишүүдийг дайлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт /2021.03.05/ Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны зарим гишүүдийг Баянгол зочид буудалд хүлээн авч уулзаж дайлж цайлсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн ч хасагдсан Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бүртгэхийг ятгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч  нам бус, аливаа улс төрийн намын харьяалалгүй байх ёстой. Гэтэл  аль нэг улс төрийн хүчний  дотоод асуудалд хутгалдаж байгаа нь хуулиа уландаа гишгэсэн үйлдэл юм.

Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлаараа Дотоод сонгуулийн хорооны  бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан шинэчилж, даргаар нь н.Алтанхуягийг сонгосон.  Дотоод сонгуулийн хороо Ардчилсан намын даргын сунгааг ирэх дөрөвдүгээр сарын 25-нд хийх товыг зарлаад байгаа юм. Гэвч Дотоод сонгуулийн хорооны хуучин дарга И.Мөнхжаргал  Ардчилсан намын даргын сунгааг гуравдугаар сарын 28-нд хийнэ хэмээн зарлаж, намын даргад нэр дэвшигчдийг дур мэдэн бүртгэсэн үйл явдал нь намыг хоёр хуваагдсан мэт ойлголтыг нийгэмд төрүүлж, олон нийтийг ч төөрөгдүүлэх болсон.  Гэтэл яг энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга Дотоод сонгуулийн хорооны огцорсон дарга И.Мөнхжаргал тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүсийг дайлсан нь Ардчилсан намын даргын сунгааг өөрт ашигтайгаар эргүүлэх гэсэн, намаа дотор нь талцуулсан хариуцлагагүй үйлдэл боллоо гэж гишүүд нь шивэр авир хийж буй.

Тэр дундаа эв нэгдлийн бэлгэдэл байх ёстой Ерөнхийлөгч улс төрийн намын дотоод асуудалд "хошуу дүрэн", талцал хуваагдлыг дэвэргэсэн энэ үйдлээрээ  дараах хуулийг зөрчөөд байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3-т заасан  “Ерөнхийлөгч  Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ”, Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1-т заасан  “Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн заалтууд зөрчигдөв.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж