ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг түдгэлзүүлэх албан бичиг хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг түдгэлзүүлэх албан бичиг хүргүүлэв

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг түдгэлзүүлэх албан бичиг хүргүүлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээлээ. Албан бичигт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ёс зүйгүй мэдээлэлтэй холбоотойгоор албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан бичиг хүргүүлэв. Шаардлагад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зохисгүй асуудалд нэр холбогдсон байгаа тул Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр хүнд, гишүүдийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бий болгох үүднээс зайлшгүй албан тушаалаасаа түдгэлзэж, шалгуулах шаардлага үүссэн гэжээ.

Үндэсний Аюулгүй байдлын тухай хуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох тухай заасан байдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
91
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж