Оросын тагнуулын албадын удирдлагад байдаг дөрвөн вэбсайт Америкт бүтээсэн Сovid-19-ийн эсрэг вакцины талаар худал мэдээлэл тарааж байна гэж АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс мэдэгджээ.
Тодруулбал, “New Eastern Outlook”, “Oriental Review”, “News Front”, “Rebel Inside” сайтууд “Pfizer”-ийн болон бусад барууны вакцинууд гаж нөлөө ихтэй, үр дүн тааруу гэх мэт худал мэдээллийг албаар тарааж байна гэв. Мөн эсрэгээрээ Оросын төрийн мэдээллийг агентлагуудаараа дамжуулан өөрийн улсын бүтээсэн “Sputnik V” вакциныг магтан сайшаах оролдлого хийж байна гэжээ.
“Оросын тал уламжлалт аргаараа вакцины эсрэг худал мэдээлэл тараах замаар хүмүүсийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа нь тодорхой болсон. Манай “Global Engagement Center” байгууллага үүнийг олж тогтоосон” хэмээн Нэд Прайс мэдэгдсэн байна. “The Global Engagement Center” байгууллага нь АНУ-ын Засгийн газрын харьяа байгууллага бөгөөд дэлхий даяар тарааж буй худал хуурмаг мэдээлэл, суртал нэвтрүүлэгт хяналт тавьж ажилладаг аж.
Харин Оросын талаас энэ мэдэгдлийг эрс няцааж, эсрэгээрээ Сovid-19-ийн эсрэг вакцин бүтээх чиглэлд дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Verge
Холбоотой мэдээ