“Turquoise Hill Resources” компани 2020 оны тайлангаа дэлгэлээ | News.MN

“Turquoise Hill Resources” компани 2020 оны тайлангаа дэлгэлээ

“Turquoise Hill Resources” компани 2020 оны тайлангаа дэлгэлээ

“Turquoise Hill Resources” компани 2020 оны тайлангаа дэлгэлээ

“Turquoise Hill Resources” компани өчигдөр /2021.03.08/ 2020 оны үйл ажиллагааны тайлангаа дэлгэжээ. "2020 он бол “Turquoise Hill Resources” хувьд чухал жил байлаа. Хэдий дэлхий даяар цар тахал нүүрлэсэн ч “Оюутолгой”-н уурхай нэг жилийн хугацаанд маш сайн үр дүнтэй ажиллаж, зэсийн үйлдвэрлэл анхны төлөвлөгөөтэй нийцэж, алтны олборлолт анхны төсөөллөөс давлаа" гэж  тус компанийн захирлуудын зөвлөлийн дарга Питер Гиллин мэдэгджээ.

Тус компанийн орлого 2020 оны IV улиралд 405.1 сая ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 83 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Зэс, алтны үнэ өссөн нь энэ үр дүнд чухал нөлөө үзүүлсний дээр зэсийн гарц 26.4 хувиар, алтны үйлдвэрлэл 266.7 хувиар өссөн нь нөлөөлснийг тайланд дурджээ. Өнгөрсөн жил “Оюу Толгой” компани 41.6 мянган тонн зэс, 87.8 мянган унц алт олборлосон байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтад 2020 онд нийт 1.02 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Тус компани нь 2016 оноос хойш нийт 4.5 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулаад байгаа бөгөөд бүтээн байгуулалтын нийт зардал 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар гэж хөрөнгө оруулагч тал тооцоолжээ.  Дээрх тооцооллоор Монголын тал 2051 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй хоцорно гэж Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар үзсэн бөгөөд талууд гэрээг шинэчлэхээр яриа хэлэлцээ хийсээр байгаа юм.

Хөрөнгө оруулагч тал “Rio Tinto” яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн багаа Монгол руу илгээж байгаа ба талууд татвар, цахилгаан станцын төсөл, төслийн үр өгөөжийг хуваарилах асуудлыг хэлэлцэнэ гэсэн таамаглал байна.

Эх сурвалж:Juniorminingnetwork.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

60 % huvua aviyaaa MONGOL ULS !!! Gadniihan hoishoo bainshyy!!! 2021-03-09 69.138.228.195

60 % huvua aviyaaa MONGOL ULS !!! Gadniihan hoishoo bainshyy!!! 1 минутын өмнө 69.138.228.195
Odoo Mongol uls 60% -iin davamgailsan erhteigeer oroltsoj ashgiin 60%-iig bas avdag bolj bj ene uchnuun jiliin aldagdalaa nuhuj avah heregtei shyy!!! … ….

Avatar

60 % huvua aviyaaa MONGOL ULS !!! Gadniihan hoishoo bainshyy!!! 2021-03-09 69.138.228.195

Odoo Mongol uls 60% -iin avamgailsan rhteigeer oroltsoj ashgiin 60%-iig bas avdag bolj bj ene uchnuun jiliin aldagdalaa nuhuj avah heregtei shyy!!! … ….

Avatar

Зочин 2021-03-09 203.91.115.53

Энэ онд ч нэг тэрбум доллар улсын төсөвт сүн гээл ороод ирэх нь дээ.

Avatar

оном 2021-03-09 119.40.98.106

ОТ-ын талаар муу мэдээ дуулдахаа байжээ. 2012 оны Ганбаатар, Баярцогт нарын мэтгэлцээний дахиж үзэх хэрэгтэй. Түүн дээр Ганбаатар гэрээний булхайтай заалтуудыг гаргаж нилээн ярьсан байдаг. Баярцогт бүгдийг няцаасан, наадах чинь хэвийн орчин үеийн зах зээлийн, чухам байдаг л юм гээд байсан, тайлбар нь бүгд булхай луйврыг хаах гэсэн зорилготой байсан нь харагдаж эхэлсэн. Яаж ч нуух гээд нуух боломжгүй. Ганбаатар яг ийм булхай луйвар болохыг 12 онд маш тодорхой хэлж байсан байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж