“Turquoise Hill Resources” компани 2020 оны тайлангаа дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

“Turquoise Hill Resources” компани 2020 оны тайлангаа дэлгэлээ

“Turquoise Hill Resources” компани 2020 оны тайлангаа дэлгэлээ

“Turquoise Hill Resources” компани өчигдөр /2021.03.08/ 2020 оны үйл ажиллагааны тайлангаа дэлгэжээ. "2020 он бол “Turquoise Hill Resources” хувьд чухал жил байлаа. Хэдий дэлхий даяар цар тахал нүүрлэсэн ч “Оюутолгой”-н уурхай нэг жилийн хугацаанд маш сайн үр дүнтэй ажиллаж, зэсийн үйлдвэрлэл анхны төлөвлөгөөтэй нийцэж, алтны олборлолт анхны төсөөллөөс давлаа" гэж  тус компанийн захирлуудын зөвлөлийн дарга Питер Гиллин мэдэгджээ.

Тус компанийн орлого 2020 оны IV улиралд 405.1 сая ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 83 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Зэс, алтны үнэ өссөн нь энэ үр дүнд чухал нөлөө үзүүлсний дээр зэсийн гарц 26.4 хувиар, алтны үйлдвэрлэл 266.7 хувиар өссөн нь нөлөөлснийг тайланд дурджээ. Өнгөрсөн жил “Оюу Толгой” компани 41.6 мянган тонн зэс, 87.8 мянган унц алт олборлосон байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтад 2020 онд нийт 1.02 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Тус компани нь 2016 оноос хойш нийт 4.5 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулаад байгаа бөгөөд бүтээн байгуулалтын нийт зардал 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар гэж хөрөнгө оруулагч тал тооцоолжээ.  Дээрх тооцооллоор Монголын тал 2051 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй хоцорно гэж Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар үзсэн бөгөөд талууд гэрээг шинэчлэхээр яриа хэлэлцээ хийсээр байгаа юм.

Хөрөнгө оруулагч тал “Rio Tinto” яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн багаа Монгол руу илгээж байгаа ба талууд татвар, цахилгаан станцын төсөл, төслийн үр өгөөжийг хуваарилах асуудлыг хэлэлцэнэ гэсэн таамаглал байна.

Эх сурвалж:Juniorminingnetwork.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж