2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 338,633,463.92 төгрөгийн үнийн дүн бүхий 1,244,985 ширхэг хувьцаа арилжигдсанаас 28 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэт авто зам" ХК (EAZ+14.95%) болон "Монгол алт" ХК (ERS +14.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" ХК (JTB -5.73%) болон "Хай би ойл" ХК (HBO -4.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 132,973 ширхэг нэгж эрхийг нийт 21,457,707 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 4,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.17 хувиар өсөж, 33210.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,567,742,200,764.35 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ