Алтан бөмбөрцөгийн шилдэг найруулагчийн бүтээлийг хориглов

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

Алтан бөмбөрцөгийн шилдэг найруулагчийн бүтээлийг хориглов

Алтан бөмбөрцөгийн шилдэг найруулагчийн бүтээлийг хориглов

Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолоос өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд  Nomadland киногоороо шилдэг найруулагчийн шагнал авсан уран бүтээлч бол Бээжинд төрсөн Клое Жао байсан юм.  Гэвч түүний өмнө нь Хятадыг шүүмжлэн ярьж байсан бичлэгүүд олдсоноос болж бүтээлүүдийг нь Хятадад гаргахыг хоригложээ.

Клое Жаогийн найруулсан Nomadland кино Алтан бөмбөрцөг наадмын шилдэг кино болон шилдэг найруулагчийн төрөлд өрсөлдөн ялалт байгуулсанд эхэндээ хятадууд баярлан, найруулагч Жаог магтан дуулцгааж байв. “Жао Алтан бөмбөрцгийн ялагч боллоо” хэмээх нийтлэлийг Хятадын цахим сүлжээнд 210 сая гаруй удаа бичиж, дамжуулсан байв.

Тэр  ч байтугай Хятадын төрийн мэдээллийн сайт Times Жаог “Бүх Хятадын бахархал” хэмээн өргөмжилж, CGTN агентлаг “Бүх Азийн ялалт” нэртэй нийтлэл хүртэл бичиж байлаа.

Гэвч удалгүй Жао найруулагчийг таньж мэддэг байсан зарим үзэгчид ярилцлага өгч байхдаа Хятад орныг шүүмжилж байсан тухай ил болгож, цахим сүлжээнд түгээсэн байна.

Тухайлбал, 2013 онд Filmmaker сэтгүүлд ярилцлага өгөхдөө Жао “Би Хятадад өсвөр насаа өнгөрөөсөн. Хятад бол хаа сайгүй худал хуурмагаар дүүрсэн орон” хэмээн хэлж байжээ. Хожим тус сэтгүүл Жаогийн ярилцлагын тухайн хэсгийг хасч, шинээр нийтэлсэн гэнэ. Мөн Австралийн мэдээллийн сайтад 2020 онд ярилцлага өгөхдөө Жао найруулагч “Өнөөдөр миний эх орон бол АНУ” хэмээн хэлж байжээ. Гэвч мөн л асуудал үүсэнээс болж, ярилцлагыг нь “АНУ бол миний жинхэнэ эх орон биш” болгон засч, нийтэлсэн байна.

Энэ мэтээр түүний өмнөх түүхүүд сөхөгдсөнөөр Хятадад Жао найруулагчийн нэр хүнд унасан аж. Түүнчлэн Хятадын цахим сүлжээнээс Жао найруулагчийн тухай, түүний кинонуудын тухай хайхад ямар ч илэрц гарч ирэх боломжгүй болгожээ. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 23-нд тус киноны нээлтийг хийх гэж байсан хятад кино театрууд төлөвлөгөөгөө өөрчилж, Nomadland киноны тухай гаргасан бүх сурталчилгаагаа устгаад байгаа аж.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж