А.Гансүх: 20 сая доллар авч ирсэн гэх мэдээлэл гүтгэлэг

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

А.Гансүх: 20 сая доллар авч ирсэн гэх мэдээлэл гүтгэлэг

А.Гансүх: 20 сая доллар авч ирсэн гэх мэдээлэл гүтгэлэг

ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая доллар ачиж ирсэн үү гэсэн мэдээлэл өнөөдөр /2021.03.09/ өдөр тутмын нэр бүхий сонинд нийтлэгдсэний дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх  тайлбар өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний өгсөн үүрэг даалгаврын дагуу тайлбар хийж байна. Өнөөдөр зарим сонин болон нийгмийн сүлжээнд ҮАБЗ-ийн албан хаагчид 20 сая ам.доллар оруулж ирсэн мэтээр хуурамч гүтгэлгийн чанартай  мэдээ тараалаа. Маш хариуцлагатайгээр хэлье. Энэ бол хуурамч бөгөөд худал мэдээлэл. Улс төрийн зорилготой байх гэж таамаглаж байна. ҮАБЗ-ийн ажлын алба төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан хаагчид төрийн албаны тангараг өргөснөөс гадна цэргийн тангараг өргөсөн тусгай албан хаагчид. Энэ албан хаагчид хуулийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах үүргээ чин шударгаар, нэр төртэйгээр  биелүүлж байгаа. Манай албан хаагчид томилолтоор ажилласан уу гэвэл ажилласан.

Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. ҮАБЗ-ийн ажлын албаны үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг, ямар нэгэн Пи-Ар, сурталчилгаа хийдэггүй. Манай албаны албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын Улаан-Үд хүртэл  машинаар яваад буцаж ирсэн. Энэ албан хаагчид хуулийн дагуу УОК-оос бүх төрлийн зөвшөөрлийг бичгээр авсан, хүрч ирээд тусгаарлалтад орсон.

Унаж явсан машин гааль, хяналтаар шалгагдсан. Машинд ямар нэгэн хууль бус мөнгө байгаагүй, байх ч боломжгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хуучин Ерөнхий сайдын хооронд үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын үед ҮАБЗ ийм хууль бус үйл ажиллагаа хийхгүй, хийдэг ч үгүй гэдгийг дахин хэлье. Өнөөдөр хил хамгаалах, гааль, тагнуул, цагдаа бүгд Засгийн газрын  харъяа байгууллагууд. Энэ байгууллагыг даваад их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирэх боломж байхгүй. Ийм  тэнэг үйл ажиллагааг хийх ч үгүй. Үүнийг харин эрх мэдэлтэнгүүд хийдэг. Дээрх байгууллагуудыг удирдаж байгаа эрх мэдэл бүхий хүмүүс эсвэл улс төрийн хүчин ийм зүйл хийдэг.

Улстөржөөгүй үлдсэн ганцхан байгууллага бол ҮАБЗ-ийн ажлын алба. Энэ байгууллагын үйл ажиллагааг битгий улстөржүүлээч, улс төрийн зорилгоор бүү ашиглаач гэж улстөрчдөөс хүсмээр байна" гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-ҮАБЗ-ийн ажилтнууд ямар ажлаар ОХУ-д айлчлал хийсэн юм бэ?

-Нууцын зэрэглэлтэй үйл ажиллагааны тайлбарыг олон нийтэд задлах боломжгүй. Хэвлэлээр гарсан гурван ажилтан манайд ажилладаг нь үнэн. Үүнээс өөр нэмэлт тайлбар өгөхгүй.

-ҮАБЗ шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх хууль эрхзүйн орчин  бий юу. Таныг шүүгч нарт нөлөөлдөг байж болзошгүй гэж Ерөнхий сайд мэдэгдсэн? 

-Шүүхийн эрхзүйн байдлын тухай хуульд байсан ганц заалт болох  “Хэрэв шүүгчид хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйл ажиллагаа явуулбал ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан тохиолдолд шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх” боломжтой ийм хуулийн заалт байсан нь одоо хүчингүй болсон. Тийм учраас үүнээс өөрөөр нөлөөлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн гурван гишүүн хамтраад шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх боломжтой хуулийн зохицуулалт байхгүй болсон учраас шүүгч нарт нөлөөлөх боломж байхгүй. Бид ямар ч байдлаар шүүгчдийн томилгоонд орохгүй. Шүүгч нарыг томилоход ҮАБЗ-өөс ч тодорхойлолт авдаггүй.

-Таныг өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой гэсэн. Үүнд та тайлбар өгнө үү?
-Б.Баасанцогтыг би танина. Намайг Зам тээврийн хөгжлийн дэд сайд байхад МИАТ-т ажилладаг байсан. Түүнээс ҮАБЗ-д ажилладаггүй, ийм л хүн.

-С.Зориг агсны амиа алдсан хэргийг удаашруулахад өмгөөлөгч Б.Баасанцогт оролцсон.  Хэргийг хөөгөөд үзвэл мөн тантай холбоотой гэдэг мэдээллийг Ерөнхий сайд хэлсэн?

-Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байх үед би энгийн иргэн буюу ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилогдоогүй байсан. Энгийн иргэн Тагнуулын байгууллагын мөрдөж байгаа маш нууц үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх боломжгүй. Ерөнхий сайд энэ асуудлыг УИХ-д оруулна гэсэн. Би тэр үед нь тайлбараа хэлнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж