Дарханд цэцэрлэг, сургуулийн танхимын хичээлийг эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

Дарханд цэцэрлэг, сургуулийн танхимын хичээлийг эхлүүлжээ

Дарханд  цэцэрлэг, сургуулийн танхимын хичээлийг эхлүүлжээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 27 ерөнхий боловсролын сургуульд /ЕБС/ 22000 гаруй сурагч, 38 цэцэрлэгт 7000 орчим хүүхэд суралцдаг бол тэдний 97  хувь нь танхимаар сургалтад хамрагдах хүсэлт гаргасан байна. Тиймээс өнөөдрөөс /2021.03.09/  танхимын сургалтыг эхлүүлжээ. ЕБС-ийн тухайд нэг  ангийн сурагчдыг 2 ээлжид хуваан 1 ээлж нь 7 хоногт 3 өдөр хичээллэх хуваарийг баталжээ. Ингэхдээ 1 ширээнд 1 хүүхэд суулган, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж байгаа юм байна. Дашрамд дурдахад, Дархан-Уул аймгийн Онцгой комисс  өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

  • Хот хоорондын замыг нээсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос бусад аймаг, сумд руу халдвар тархах эрсдэл өндөр байгаа учир гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэдийн нийслэлээс ирэх болон явах хөдөлгөөнийг хязгаарлана.

УОК-оос гаргасан шийдвэртэй холбоотойгоор энэ сарын 9, 10-ны өдрүүдэд нийслэлээс ирсэн иргэдийг буцах, Улаанбаатарт очсон Дарханы иргэдийг аймагтаа ирэх боломжоор хангаж хөдөлгөөнийг хэвээр байлгана. Иймээс иргэдийг хоёр хоногийн хугацаанд буюу гуравдугаар сарын 9, 10-ны өдөртөө багтан, ирэх, буцах хөдөлгөөнөө яаралтай хийхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

  • Харин Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутаг, сумд руу орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Постоор гарах үед эрүүл мэндийн асуумж бөглөн зорчино.

Урлаг, спортын аливаа арга хэмжээ, олон нийтийг хамруулсан тэмдэглэлт баяр зохион байгуулахыг хязгаарласан шийдвэр хэвээр байна. Мөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж