“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлыг АТГ-т шалгуулна | News.MN

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлыг АТГ-т шалгуулна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлыг АТГ-т шалгуулна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлыг АТГ-т шалгуулна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж буй талаар өнөөдөр /2021.03.09/ иргэн Ууганбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Тавантолгой нүүрсний ордын Зүүн цанхид гэрээгээр ажиллаж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай "Ти Жи Ви" компанитай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-нд дуусч байгаа тул уг гэрээг дахин сунгах шаардлагагүй гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үзсэн.

Гэтэл Б.Ганхуяг захирал зөрчиж, гэрээг хоёр жилээр сунгаж, 458 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байна. Энэ гэрээг хоёр жилээр сунгахдаа авлига авсан байж болзошгүй тул сайтар шалгах хэрэгтэй. Тавантолгойн нүүрсний ордын баруун цанхид хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж байгаа Монголын компани 1 м2 хөрсийг 6250 төгрөгөөр олборлож байгаа. Гэтэл Хятадын хөрөнгө оурулалттай "Ти Жи Ви" компани нь 12500 төгрөгөөр хөрс хуулж байна. Хоёр дахин нугалсан үнээр хөрс хуулж байна. Иймээс сайтар шалгуулах шаардлага үүссэн” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Архангайхүү 2021-03-09 192.82.74.242

Худлаа байлгүй ДЭЭ ! Монгол компаниуд 6000 -аар ч олдохгүй ш дээ ! 12000 нь үнэн бол дор хаяж, 1 м 3- ээс 8000 төгрөгийн ашиг хүүлж байна даа !

Avatar

Зочин 2021-03-09 64.119.22.143

Иргэн Ууганбаяр гэх энэ этгээд гүйх нохойн хажуугар гүйхгүй нохой садаа болдог гэж маш олон хэллэг

Avatar

ЗОЧИН 2021-03-09 202.126.89.92

УРДАХ ДАРГАНЦАРЫГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ !!! БУДЛИАНУУД , ХАХУУЛИУД НИЛЭЭД ЭРТНЭЭС ҮҮДЭЛТЭЙ !!! СҮ – ГИЙН ТАВИУРУУД ИХ ЮМ ЦУСАЛСАН ДАА !!! СУМЬЯА БЭЭС Ч ГЭСЭН ХОЛБОГДОНО ШҮҮ !!!

Avatar

Монголчууд эхлээд Макмоханыг шалга 2021-03-09 202.55.188.85

Эхлээд монголд Макмохан 45 сая долларын татвар үүсгээд дараа нь ТТЖВСО байгуулсан . Шаогавал их ч татварын асуудал гарна даа . Юун Оюу толгой . Та бүгд зүгээр л далайн дуслаар надаад байх юм даа . Хэрэв Макмохан болон TTJVCO 2 ыг шалгавал татварын өр нь далай гэсэн үг

Avatar

Зочин 2021-03-09 202.179.26.218

энэ компани таг боллоо шүү

Avatar

Зочин 2021-03-09 192.82.71.243

"Завсрын үе"-ийнхэн (багцаагаар 1970-1980 оны үе) хэмээх иймэрхүү хүн дүрстүүд эдүгээ Монгол Улсыг ид сүйтгэж байна даа!!! Эдний үе дуусгавар болсны дараа үеийнхэн (1980-аад оны дундаас хойш төрсөн) эрх биш эрүүл сэтгэлгээ, хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй залуус гарч ирэх байх гэж л их найдаж байна даа!!!

Avatar

1072ш Хувьцааны эзэн иргэн 2021-03-09 202.70.34.114

маш сайн шалгаж, үнэн зөвийг нь тогтоохын тулд АТГ няхуур ажиллана уу…………….

Avatar

иргэн 2021-03-09 202.21.109.34

Ерөнхий сайд шоронгоор явж ШҮҮХ шийдсэн зүйлийг ярьж ….ялтантай уулзаж байх нь хэр зохимжтой вэ..? Харин Оюу толгой… Таван толгой..Зүүн ЦАНХИ ордыг шийдэхээр оролдооч ээ…

Avatar

Галбадрах 2021-03-09 66.181.186.160

Нөгөө анхаарал хандуулах ёстой ерөнхий сайд энэ дээр нэг эх орончоо харуулчих

Avatar

Зочин 2021-03-09 202.9.46.161

ДЭМЖИЖ БАЙНА !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж