"Интермед" Covid-19 халдварын эсрэг вакцин хийж эхэлжээ | News.MN

"Интермед" Covid-19 халдварын эсрэг вакцин хийж эхэлжээ

COVID-19

"Интермед" Covid-19 халдварын эсрэг вакцин хийж эхэлжээ

"Интермед" Covid-19 халдварын эсрэг вакцин хийж эхэлжээ

Covid-19  халдварын эсрэг  вакцин хүн төрөлхтөнд найдвар төрүүлж, улс орнууд эдийн засгаа сэргээх боломж хэмээн харж буй. Монгол Улсын хувьд Энэтхэг улсаас 150 мянган тун Астразенека вакциныг хоёрдугаар сарын 23-нд хүлээн авснаар вакцинжуулалт эхэлсэн. Өчигдрийн /2021.03.08/ байдлаар зорилтот бүлгийн нийт 20973 иргэнийг вакцинд хамруулжээ. Энэ нь өдөрт дунджаар 1500 орчим хүн вакцинд хамрагдсан гэсэн үг. Хэрэв энэ хурдаараа вакцинжуулалт үргэлжилбэл хүн амын 60 хувийг дархлаажуулахад ойрын хоёр жил шаардлагатай гэх тооцоо ч бий. Удаашралтай байгаа вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгаа юм. Тиймдээ ч “Монгол эм импекс концерн" ХХК "Спутник-V" вакцин, “Монос" ХХК "Астразенека" вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгчээ. 

 "ИНТЕРМЕД" ЭМНЭЛЭГ ДЭЭР ВАКЦИНЖУУЛАЛТ ТӨЛБӨРТЭЙ ХИЙГДЭЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн нарийн бичгийн  дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:

-Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан хувийн хэвшлийнхэнтэй уулзалт хийсэн. Уулзалтуудын үр дүн эхнээсээ гарч байна. Монгол Улсын Засгийн газар иргэдээ үнэ төлбөргүй дархлаажуулна. Хувийн аж ахуйн нэгжүүд ч энэ ажилд оролцохдоо ямар нэгэн ашиг хонжоо харахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүд вакцин оруулж ирэн, дархлаажуулалтын ажилд оролцох саналыг нь бүрэн дэмжих бодлого барьж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “Монгол эм импекс концерн" ХХК "Спутник-V" вакциныг оруулж ирсэн байна. Тус компани нь өөрөө вакцин хадгалах хөргүүртэй. Үүнээс гадна "Интермед" эмнэлэг  вакцинаа төлбөртэй хийгээд эхэлчихсэн. Тодорхой бүлгийн хүмүүс вакцинд хамрагдсан гэх мэдээлэл байна. Хувийн хэвшлийнхэнд дархлаажуулалтын хуулийн дагуу хатуу хяналт тавьж байгаа.

Вакциныг оруулж ирж хүнд тарих хүртлээ зөв хадгалах хэрэгтэй. Тиймээс дархлаажуулалтын дэд бүтэц хүйтэн хэлхээ чухал үүрэгтэй. ХӨСҮТ вакцин хадгалах том  хөргүүртэй. Үүнийгээ хариуцсан нэгжтэй, сайн боловсон хүчинтэй. Энэ долоо хоногт шинээр вакцин ирнэ. Өдөрт 15 мянган тун вакцин хийхэд дараагийн вакцин орж ирэхэд нөөц бол хангалттай бий. Гуравдугаар сарын сүүл гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулаад цаашдаа сар бүр нэг сая хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байна.

САРДАА 100-200 ТУН ВАКЦИН АВЧРАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА

“Монгол эм импекс концерн” ХХК-ийн гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын захирал  Б.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Манай компани эхний ээлжийн 10 мянган тун "Спутник-V" вакциныг хоёрдугаар сарын 27-нд оруулж ирээд ЭМЯ-д хүлээлгэн өгсөн. Дараагийн 10 мянган тун вакцин энэ долоо хоногт ирнэ. Ер нь дараа, дараагийн вакцины тээвэрлэлт хийгдэхээр гэрээ хэлэлцээр хийгдсэн. Сардаа 100-200 тун вакцин авчрах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй улс "Спутник-V" вакцинд зөвшөөрөл олгосон. Олон улсад "Спутник-V" вакцины нэр хүнд нь өсөхийн хэрээр эрэлт их болж, нөөц нь багасч байна. Өндөр хөгжилтэй орнууд их хэмжээгээр захиалж байна. Вакцин оруулж ирэхэд тээвэрлэлтийн нөхцөлийг маш сайн хангах ёстой. Үйлдвэрээс нь очиж авч, -18 градусаас доош орчинд тээвэрлэнэ. Хувийн хэвшил вакцин оруулж ирэхэд багагүй хүндрэл бэрхшээл тулгарч байна. Тодруулбал, шууд нислэг байхгүй учраас БНСУ-аар дамжуулан вакцин авч ирж байгаа.

Бид олон улсын стандартыг хангасан том тээвэр зуучийн компанитай хамтарч ажиллаж байгаа учраас тулгарсан асуудлуудаа зохицуулаад явж байна. Бидний хувьд энэ үйл ажиллагааг бизнес гэж харахгүй байгаа. Энэ нь цэвэр нийгмийн хариуцлагын асуудал юм. Гэхдээ  хувийн хэвшил вакцин оруулж ирж байгаа тохиолдолд вакцины савлагаа боодол,  тээвэрлэлт, экспортын бүрдүүлэлт зэрэг зардлаа шингээн улсын болон хувийн эмнэлгүүдэд хүлээлгэж өгнө. Улсын эмнэлэг  нэгдсэн байдлаар худалдан авалтаа хийгээд иргэдийг үнэгүй вакцинжуулах байх. Харин хувийн эмнэлгүүд вакцин хийж эхэлсэн тохиолдолд вакцин оруулж ирсэн үйл ажиллагааны зардал, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын зардал шингэн хэрэглэгчдэд очих үнийг нэгдсэн байдлаар тогтооно. Монгол Улс иргэдээ вакцинжуулж эхэлсэн Ази тивийн гурван улсын нэг. Вакцины уралдаанд Монгол Улс хойгуур суугаагүй.  Вакцин оруулж ирж байгаа ААН-үүдийн гол зорилго нь улсынхаа ачаанаас хөнгөлөх, нийт иргэдээ вакцинжуулж  эдийн засгаа эргэлтэд оруулан энгийн амьдралдаа шилжих юм.

ЭНЭ САРЫН ДУНДУУР 300 МЯНГАН ТУН "АСТРАЗЕНЕКА" ВАКЦИН  ОРУУЛЖ ИРНЭ

"Монос" ХХК-ийн захирал Л.ЭРДЭНЭЧИМЭГ:

-"Монос" ХХК "Астразенека" вакцины Монгол дахь албан ёсны төлөөлөгч учраас тус вакциныг оруулж  ирэх бүрэн боломжтой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш вакцин авахаар хөөцөлдсөн. Энэ сарын дундуур 150 мянган хүнд хэрэглэх 300 мянган тун вакцин оруулж ирнэ. Үүнээс илүү захиалах боломж байгаа ч эрсдэлээ тооцож байна. Учир нь, төр иргэдийг үнэгүй вакцинжуулна гэж байхад хувийн хэвшлийнхэн иргэдийг төлбөртэй вакцинжуулалтад хамруулна гээд 1-2 сая тун вакцин оруулаад ирлээ гэхэд хувийн хэвшлийнхэнд эрсдэлтэй. Тиймээс эхний ээлжинд 300 мянган тун вакцин оруулж ирнэ. Бид “Pfizer” үйлдвэрийн албан ёсны төлөөлөгч боловч “Pfizer” нь “BioNTech” компанитай хамтран хийж байгаа “Pfizer” вакцинаа "Монос" компаниар дамжуулах боломжгүй гэсэн. Учир нь, вакцин олдохгүй байна.  "Монос" ХХК мөн “Johnson & Johnson” компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг боловч тус компанийн вакцин хүрэлцээгүй учраас бидэнд олдохгүй байна. 

 Э.БУРАМ 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-09 109.252.29.116

Интермид эмнэлгийн эзэн бол мss Компани . Апу Компани Юм. Хумуусийг толбортэй хийж байгаа . Оросоос авсан унээс нэг тунгаас 80-90 мянган тогрогийн ашигтай ажиллаж байна. Зовхон нэг тунг 120 мянгаар хийж байна гэсэн. Дандаа томчууд монготэй хумуус хийлгэсэн гэсэн.

Avatar

Зочин 2021-03-09 66.181.161.49

Вакцин хийлгэж туршилтанд орсон хүмүүс яах вэ ? Хор нөлөө нь хэдэн жилийн дараа гарах вэ ?
Спутник оруулж ирээд ард түмэндээ дамлахгүй хийж өгвөл яасан юм бэ ?

Avatar

Зочин 2021-03-09 203.91.115.56

Маск зүүгээд ариун цэврээ сахихад л болох өвчин шүү дээ уг нь. Хувийнх нь сайн дурын хүмүүстээ л хийхнд болоо. Төр их мөнгө үрж нийтээр вакцинжуулах нь буруу.

Avatar

Зочин 2021-03-09 192.82.70.189

ХЭДЭЭР ХИЙЖ БАЙГААГАА ИЛ ТОД ХЭЛЭЭЧ

Avatar

ЗОчин 2021-03-09 203.91.118.150

Аягүй вакцинаа 150000 төгрөгөөр хийх биз.

Avatar

иргэн 2021-03-09 202.21.119.98

Гуравдугаар сарын сүүл гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулаад цаашдаа сар бүр нэг сая хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байна.

??????????????

Avatar

Зочин 2021-03-09 192.82.71.51

Дарга нар энд Спутник хийлгэж байгаа юм байна даа.

Avatar

Zochin 2021-03-09 202.55.188.85

Ene Undarmaa odoo yamar saldaggui s***r we ?

Avatar

Зочин 2021-03-09 66.181.178.115

Интермед чинь гадаад эзэнтэй эмнэлэг үү? Хятад эзэнтэй юм уу? Монгол хүн авилгаас хамааралгүй хийж чадахгүй юмсыг ямар шуурхай хийгээд байна.

Avatar

s 2021-03-09 202.126.89.68

gadaad bishee mcs odjargal apu bas petrovis edriin hamtarsan horongo orulalttai emneleg ee

Avatar

Зочин 2021-03-09 150.129.143.120

Сэтгэгдэл гаргаач

Avatar

Зочин 2021-03-09 150.129.143.120

ФАЙЗЭР ХАМГИЙН САЙН НЬ ШҮҮ. МАНАЙХ ХУВЬ НЬ Ч ХУВЬСГАЛ НЬ Ч ОРУУЛЖ ИРЖ ДИЙЛЭХГҮЙ БАЙНА

Avatar

зочин 2021-03-09 103.57.95.47

Ямар үнэтэй ямар вакцин тарьж байгаа юм болоо? Спутник ол очиж тариулмаар байна

Avatar

Зочин 2021-03-09 192.82.71.51

Спутник тарьж байгаа.

Avatar

иргэн 2021-03-09 202.70.34.130

Улс орнууд вакциныг ард түмэндээ үнэгүй хийж байгаа гэж ойлгож байгаа

Avatar

зочин 2021-03-09 66.181.168.8

хосолсон байдлаар хийж байгаа орнууд бий, бас гадаадын иргэд байнгын оршин суугч биш хүмүүст төлбөртэй хийж байгаа

Avatar

зОЧИН 2021-03-09 202.126.92.99

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН ЭНЭ ТАЛААР МЭДЭХГҮЙ ГЭСЭН ХАРИУ ӨГЧ БАЙНА. ЭНЭ ХААНААС АВСАН МЭДЭЭ ВЭ

Avatar

Зочин 2021-03-09 202.9.46.211

intermed khiij bgaa

Avatar

Зочин 2021-03-09 202.55.188.93

Улсын үнэгүй вакцин хүлээгээд бүтэхгүй ээ төлбөртэй нь амар тэгээд ч шударга

Avatar

зочин 2021-03-09 103.57.95.47

ТИЙМ ШҮҮ

Avatar

MGL 2021-03-09 122.201.23.28

ковидын эсрэг вакцин хийж бишээ Тарьж эхэлжээ гэж бичвэл ойлгомжтой л баймаар юм,

Avatar

зочин 2021-03-09 103.57.95.47

хийж гэдэг нь ярианы хэллэг яагаад ярианы хэллэгээр комент бичиж олохгүй гэж, ямар эрдэм шинжилгээний үтээл туурвиж байгаа биш дээ

Avatar

Зочин 2021-03-09 66.181.184.218

tarih gedeg chini bas oor utga tarilga baidlaar hiij eheljee gevel zov

Avatar

Зочин 2021-03-09 66.181.177.97

Вакцин хийх гэдэг нь зөвөө.Вакцин бол ойлголт.Ампул доторхи шингэний тухай яриа биш. Тариа тарина гэж улаанбуудай суулгах гэж байгаа юмуу гээд л мушгиад байвал утгаа алдана.

Avatar

Интермед вакцин хэдээр хийж байгаа юм бэ ?? 2021-03-09 64.119.27.2

Хэлэх хүн байна уу ???????

Avatar

Зочин 2021-03-09 66.181.178.115

Хамгийн хямд нь 6 доллар орчим тэхээр 20 орчим доллараас эхэлж үнэлэгдэх байх даа.

Avatar

Зочин 2021-03-09 203.98.77.101

АНУ Модерна, Жонсон эт Жонсоны вакциныг 800 сая тун, ЕХ-нд 27 улсын 450 сая иргэдэд зориулж 2 тэрбум тун вакциныг захиалсан. Модерна Пфайзер вакцинууд захиалагдсан тул юу гэж Монос-т олдох вэ дээ. Одоо ЕХ-д вакины төлөө "тулалдаан" болж байна. Чех, Унгар улс хүлээх боломжгүй тул Оросын Спутник-V вакциныг авч хэрэглэхээр болсон. Монголд Солонгосоос ирсэн Спутник-V вакцин бол Солонгосчууд Оросоос патентийг нь худалдан авч хийсэн Спутник-V вакцин юм. Харин МТөмөр зам Оросоос шууд авсан.

Avatar

Зочин 2021-03-09 66.181.165.227

юу гээд худлаа мэдэмхийрээд байгаан. Спутник-г Оросоос өөр зөвхөн Бразилд л одоогоор үйлдвэрлэж байна даг. Солонгост үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа л гэж бичсэн байна

Avatar

Зочин 2021-03-09 203.98.77.101

Ийм Энэтхэгийн ерөнхийлөгч Нарендра Моди шийдвэр гарган өөрсдөө вакцин үйлдвэрлэхийг шийдвэрлэсэн. Энэ дагуу Астразенека вакцины технологиор өөрсдийн Covishield буюу одоо Монголд хэрэглэж буй вакциныг үйлдвэрлэсэн. Нөгөө вакциныг Brahat biotech компаний бүтээсэн Covaxin гэдэг вакцин бий…. Ер нь вакцины эрэлт хэрэгцээ маш олдоц муутай байгаа. 2021 он дуустал олдохгүй болсон. Учир нь АНУ, Англи, Европын холбоо тэргүүтэй өндөр хөгжилтэй орнууд дийлэнх вакциныг захиалсан.

Avatar

Зочин 2021-03-09 203.98.77.101

Энэтхэг улс 2 вакцин гаргаж авсан. Эхний вакциныг Энэтхэгийн Serum институтын гаргаж авсан Covishield vaccine буюу одоо Монголд тариад байгаа вакцин. Энэ вакциныг Английн Оксфордын их сургуулийн Watherall молекул биологийн институт, Оксфордын вакцины групп, Италийн Advent SRL компани, Швед-Английн хамтарсан Астразенека эмийн үйлдвэрийн эрдэмтэд хамтран бүтээсэн. Энэтхэгийн Serum институтэд 600 сая тун захиалж,300 саяыг хийлгэн Англи руу татаад Энэтхэгт 100 сая тунг өгч хулхидсан

Avatar

Зочин 2021-03-09 203.98.77.101

Хятад улс 3 вөкцин гаргасан. 1. Vero вакцин буюу Sino Pharm компаний бүтээгдэхүүн. 2. Sinovac biotech компаний бүтээсэн Coronavac вакцин. Энэ нь үхүүлсэн буюу сулруулсан коронавирусийг ашиглаж хийсэн 3. Sansino Biologics компаний Convidecia гэдэг вакциныг Бээжин дэх молекул биологийн институтэд гаргаж авсан. Астразенекатай адил технологиор гаргасан. Одоо Хятадын Ардын Чөлөөлөх Армид хэрэглэж байгаа вакцин. Монголд харин эхний 1-р вакцин орж ирсэн юм болов уу гэж бодож байна.

Avatar

Зочин 2021-03-09 203.98.77.101

Астразенека вакцины технологиор хийгдсэн Энэтхэгийн вакциныг уг нь Covishield гэдэг нэртэй вакцин л даа. Европт Астразенекаг Италд үйлдвэрлэж байгаа… Уржигдар Австрид Астразенека вакцинаар 49 настай эмэгтэй нас барж, 35 настай эмэгтэй эрчимтэд хэвтэн эмчлүүлж байна. Австри улс болгоомжлох үүднээс 03,07-ноос Астразенека вакциныг хэрэглэхийг зогсоосон. Итали ч бас Австрали руу явуулах гэж байсан 250,000 тунгаа зогсоолоо. Германчууд Астразенекаг хэрэглэх дургүй, их татгалзаж байна.

Avatar

Зочин 2021-03-09 66.181.177.97

Цуурахгүй шүү.австралид гаргахыг зөвшөөрөхгүй өөрсөдөө хүрэхгүй байна гэж BBC гээр гарч байсан

Avatar

Зочин 2021-03-09 203.91.115.53

Sinopharm hezee hiij ehleh ve huvi hun uuruu vaccinee songoj bolno bizdee

Avatar

Зочин 2021-03-09 202.55.188.36

Гадаадын ЗГ-ууд вакцины эрсдэлийг унэлсэн байна. Жишээ нь Японы ЗГ вакцин хийлгээд ухвэл ар гэрт нь $440000 егне, евчилвел $50000 егне гэж мэдэгджээ. Монголын ЗГ вакцины эрсдэлээ яаж унэлэх вэ?

Avatar

Зочин 2021-03-09 59.153.113.103

Ха ха. Чи битгий хийлгэ.

Avatar

Зочин 2021-03-09 202.131.245.243

Энэтхэгийн CoviShield гэдэг вакцин (энэтхэг дотроо туршиж үзээгүй) шүү дээ. AstraZeneca-гийн лицензээр хийсэн гэж энэтхэгүүд ярьдаг л юм.

Avatar

Зочин 2021-03-09 202.21.109.52

Sinovac tariulmaar bainaa, terniig manai khuviinkhan oruulj ireechee.

Avatar

Dnt 2021-03-09 196.53.0.210

Hong Kong.d Sinovac tarij bgaa. Hed heden uhel bolj bgaa, odoo uchiriin shalgaj bgaa gene dee

Avatar

Зочин 2021-03-09 66.181.184.218

z**l hujaa s**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж