Цахим экспортыг нэмэгдүүлэх боломжийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

Цахим экспортыг нэмэгдүүлэх боломжийг танилцуулна

Цахим экспортыг нэмэгдүүлэх боломжийг танилцуулна

“Цахим экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 11-нд болно. МҮХАҮТ, Гадаад харилцааны яамнаас хамтран зохион байгуулж буй энэхүү цахим арга хэмжээний хүрээнд уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэмжих, гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагчтай холбож өгөх, экспортлогчдыг мэдээллээр хангах юм байна.

Тус вебинарт Гадаад харилцааны яам, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар, МҮХАҮТ, Монгол Улсын худалдааг дэмжих төсөл TRAM, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, МҮХАҮТ-ын Бээжин дэх төлөөлөгч, Экспорт олон улсын худалдааны төв зэрэг байгууллага оролцох аж.

Цахим хэлэлцүүлэгт экспортлогчид болон экспорт хийхээр бэлдэж буй компаниуд, үйлдвэрлэгчид мөн мэргэжлийн холбоодын төлөөлөгчид оролцох боломжтой юм. Энэ үеэр Монгол Улсын экспортын бодлого, цаашдын зорилт, мэдээллийн технологийн экспортыг дэмжих Засгийн газрын бодлогыг танилцуулах ажээ.

Мөн Европын холбоонд бүртгэгдсэн экспортлогчийн системийн танилцуулгыг хийхээс гадна гадаад худалдааны санхүүжилт, гадаад худалдааны төлбөр тооцоо, экспортыг нэмэгдүүлэх дэмжлэг, цахим экспортын боломжуудын талууд ярилцах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж