"Иргэдэд 50 сая, ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно" | News.MN

"Иргэдэд 50 сая, ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно"

"Иргэдэд 50 сая, ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно"

"Иргэдэд 50 сая, ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно"

Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар өнөөдөр /2021.03.09/ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл хийж байна.

"ТӨРӨӨС ЗЭЭЛ АВАХ ААН-ҮҮД НӨАТ ТӨЛӨГЧ БАЙХ ГАНЦ Л ШААРДЛАГА ТАВЬЖ БУЙ"

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг танилцуулснаас хойш аж ахуй нэгж, иргэдээ дэмжих зээлийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж байна. Иргэд, аж ахуй нэгжийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зээлийг төрөөс 60 хувь хүртэл батлан даахаар болсон.

Бид арилжааны банкуудаар дамжуулж, 2 их наядын ажлын байр хадгалах зээл гаргахаар боллоо. Төрөөс зээлийн нөхцөл дээр НӨАТ төлөгч, улсдаа данстай байгаач гэсэн ганц л шаардлага тавьж буй. Энэ нь зөвхөн аж ахуй нэгжид хамааралтай юм. Энэ төлөвлөгөөг танилцуулснаас хойш банкууд дээр маш их хүсэлт ирсэн байна лээ. Мөн энэ зээлийн үйлчилгээнд иргэд хамрагдана. Өөрөөр хэлбэл, бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана. Энэ зээл зөвхөн орлого олдог, ажлын байр бий болгодог, цалин олгодог иргэдэд бизнес эрхлэхэд нь дэмжлэг болж очино. Тиймээс энэ чиглэлээр 50 сая төгрөг хүртэлх орлого олдог иргэдэд бизнесийн зээл, аж ахуй нэгжид 500 сая хүртэлх, шаардлагатай бол зээлийн батлан даалтын сангаас 60 хувь хүртэлх хувиа батлан даалгаж, зээл авах боломжтой.

2020 онд уул уурхайг дагасан гадаад валютын худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээнүүд зогссон. Харин экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байлаа. Жишээлбэл, алт, төмрийн хүдэр, нүүрс зэрэг бүтээгдэхүүнүүдийн экспорт бидний тооцсоноос харьцангуй эерэг гарсан учраас төлбөрийн тэнцэл эерэг гарахад нөлөөлсөн. Цаашид эдийн засаг идэвхжихэд төлбөрийн тэнцлийн дарамт байсаар байна. Гэхдээ энэ бүх зүйл, макро үзүүлэлтүүд энэ жил бидний хийх эдийн засгийн идэвхжлүүдийг зайлшгүй хийх шаардлага үүсч байгааг харуулж байна. И-баримтад 830 мянган ажил олгогч бүртгэлтэй. Өнгөрсөн жил 69 мянган ажлын байрыг бид алдсан, эдийн засгийн идэвхжлийг хийхгүй бол 130 мянган ажлын байр алдах бодит эрсдэл бий болоод байна. Тиймээс зээлээр дамжуулж, эдийн засгийн идэвхжлийг сэргээх. Мөн бид төсөв дээр 4,1 их наяд төгрөгийн ачааллыг авч, Сovid-19-ийг даван туулж байна. Цаашид бид төсөв дээр нэмж ачаалал авах боломжгүй болсон учраас 2-3 их наяд төгрөгийн эдийн засгийн идэхжлийг нэмэхийн тулд зээл олгох замаар явж байна.

Сүүлийн үед зээлийн нөхцөл болох татварын өр, төлбөр зэрэг зөрүү олголтууд яваад байсан нь ташаа мэдээлэл. Төрөөс зөвхөн НӨАТ төлөгч байх нэг л шаардлага тавьж буй. Мөн ААН-үүд 15-20 хүртэл хувийн хүүтэй зээлүүдээ 3 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх боломжтой. Банкуудаар дамжуулж байгаа зээлүүд нь маш том хяналттай олгогдоно. Мэргэжлийн байгууллагуудаар зээлийн үйлчилгээ дамжина гэдэг нь өөрөө хяналт шалгалтын функцийг бий болгож байгаа юм. Тиймээс банк бусаар дамжуулах, зориулалтын бусаар ашиглавал 3 хувийн хүүтэй зээлээс хасагдаж, 16-аас дээш хувийн хүүтэй зээл рүү шилжиж, төр зээлээ банкнаас суутгаж авах зохицуулалт хийсэн.

Одоогоор арилжааны банкуудаас зээл авахаар 3400 аж ахуй нэгж, бичил бизнес эрхлэгч 20 гаруй мянган иргэн хүсэлтүүдээ ирүүлсэн байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Төв банкны зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын төлөвлөгөөний репо санхүүжилт, ипотекийн зээл, ажлын байрыг дэмжих хөтөлбөр гэсэн хэсэгт хамтран ажиллаж байгаа. Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад ажлын байрыг нэмэх чиглэлээр банкуудтай холбогдох албаныхан уулзаж, гэрээнд гарын үсэг зурсан учраас энэ ажил эхлэхэд бэлэн болсон.

"ТАРИАЛАН ЭРХЛЭХ, НООЛУУР БЭЛТГЭХ, МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР 500 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ГАРГАНА"

ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Манай салбарт 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр олгоно. Газар тариалан эрхлэхэд 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих чиглэлээр 200 тэрбум төгрөгийн зээл гарч байгаа. Зээлүүд бүгд 3 хувийн хүүтэй. Ноолуурын зээл Хөгжлийн банкаар, малчдад зориулсан нь арилжааны банкны эх үүсвэрээр гарна. Нийт зээл хаврын тариалалт, ноолуур бэлтгэл гаргахаас өмнө олгоно.

"ЗЭЭЛИЙГ ТАНИЛ ТАЛЫН НӨЛӨӨЛӨЛ ОРУУЛАХГҮЙН ТУЛД АРИЛЖААНЫ БАНКУУДААР ДАМЖУУЛЖ БАЙГАА"

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Өнгөрсөн хугацаанд олгосон зээлүүд багадаагүй, эзэндээ хүрдэггүй байсан. Одоо арилжааны банкуудаар дамжуулахаар өөрсдөө эрсдэлээ дааж байгаа учраас барьцаа хөрөнгө өндөр, томоохон аж ахуй нэгжүүд авдаг гэсэн шүүмжлэл их байна?

-2020 онд нийт банкуудын системээр дамжуулдаг зээл 15 хувиар буурсан учраас дутагдаж байна гэсэн үг. Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн, эзэндээ хүрэх чиглэлээр бодлогын шийдвэр гаргаж явна гэдэгт эргэлзэхгүй байна.

-ААН-д олгох зээл намын хамаатан, ах дүү нараараа дамжаад хүрдэг?

-Энэ алдааг давтахгүйн тулд арилжааны банкуудаар дамжуулж байгаа юм. Арилжааны банкуудын үйл ажиллагаа нь тогтвортой, зээл авагчдаа мэддэг. Зориулалтын бусаар ашигласан тохиолдолд банк маш шуурхай олоод мэдчих боломжтой.

-2021 оны улсын төсөвт тодотгол хийх үү. Хэт өөдрөг төсөв баталсан, гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөр байна?

-2021 онд төсөвт тодотгох хийх эсэх талаар одоогоор шууд хэлэхэд хэцүү. Төсвийн тухай хуулиар зохицуулагдаж, тодотгол хийх тусгай нөхцөл үүссэн байх ёстой. Оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого 100 хувь гарсан учраас эдийн засгийн хөдөлгөөн нээгдээд ирэхээр хэвийн үргэлжилж байна. Тиймээс батлагдсан төсвийн хуулийн хүрээнд хэвийн явуулж байгаа учраас тодотгол ярих эрт байна.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил, үйлчилгээ хийсэн олон компани төрөөс мөнгөө авч чадахгүй байна. Энэ хүмүүсийн мөнгийг нь хэзээ өгөх вэ?

-2020 оны гүйцэтгэлээр 180 орчим тэрбум төгрөгийн төсвийн гүйцэтгэл тасалдсан байсныг зохицуулалт хийж,  2021, 2022 оны төсвийн тухай хуульд шингээх замаар зохицуулаад явна. Нийслэлийн орон сууцны корпораци хооронд явагдсан хүүгийн хөнгөлөлтүүдийг өгөх ёстой байсан ч өнгөрсөн жил гаргаж өгөөгүй, хариуцлага алдсан. Төсвөөс өгөх боломжгүй учраас НОК өөрсдөө шийдэх ёстой.

-Энэ зээлийг бүх банкаар дамжуулах уу

Бүх банкаар дамжуулах боломжтой.

-Яг ямар иргэдэд зээл өгөх вэ. Иргэд зээлээ авахдаа тавигдах шаардлага нь хэт өндөр байх уу. Давхар зээлтэй байж болох уу?

Иргэдийн зээлийг хэрэглээний зээлийн зориулалтаар л хязгаарлагдана. Ажил олгодог, хоёр хүн цалинжуулдаг, бизнес эрхэлдэг иргэд хамрагдана.

-Эдийн засаг хүнд, ААН-үүд хаалгаа бариад байхад төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулалтууд байгаад байдаг. Ирэх жилүүдэд төсвийн мөнгөний зарцуулалт хэрхэн анхаарч байна вэ?

-2020 оны төсөвт Төв банкны ажилтнуудын амралтын өрөөг тохижуулах талаар суулгасан байсан ч цуцалсан.

Засгийн газар 10 их наядын цогц төлөвлөгөөгөө танилцуулж байна

Засгийн газар 10 их наядын цогц төлөвлөгөөгөө танилцуулж байна

Posted by News.mn on Monday, March 8, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-03-09 202.9.46.171

Банк зээл гаргасан гэж 1 хувь буюу 500 000 авч байна Энэ зөв үү

Avatar

Зочин 2021-03-09 202.21.109.39

НӨАТ төлөгч гэхээр ихэнх ААН нэгжүүд нь хасагдах юм бишүү, 100 саяас дээш орлогтой ААН хэр олон байх болдоо

Avatar

зочин 2021-03-09 202.21.113.110

ХААН банкнаас зээл хүслээ та юу хийнэ бэ гэнэ би жаахан хөрөнгө оруулт хийх(эргэлтийн хөрөнгө ) санаатай гэсэн энэ хөрөнгө орууултийн зээл биш гэх юм уул нь хөрөнгө оруулт чинь ажлын байр нэмэгдүүлэж байгаа биз дээ

Avatar

Инженер 2021-03-09 64.119.16.38

Банкны шалгуур давах компани бараг байхгүй. Ар өврөөр л явчихна. Ойлгомжтой. Хийе бүтээе гэхээр хэцүү юм оо. Бизнесээ төслөө барьцаалж болдоггүй юм байх даа.

Avatar

Serod.chuluunbaatar@gmail.com 2021-03-09 66.181.161.111

Тиймшүү . Төсөлөө барьцаалаад санхүүгийн хяналтанд нь төсөлөө явуулж болдоогүй юм байхдаа.
Зээлээ төлөөд бие даан ажиллах тийм нөхцөл өгвөл сэхээтэн залуус зөндөө байна шүү.

Avatar

банкинд танилтай бол зүгээр л хувиа өгөөд авна 2021-03-09 139.5.217.10

банкинд танилтай бол зүгээр л хувиа өгөөд авна 50 саяд 5 саяыг хахуульд өгөөд авна. Аль ч банзны салбарын залуухан захиал хүүхнүүд шууд ланд авч унадаг нь ийм учиртай. Энэ бол зүгээр л шоу. Ямар иргэн очоод биил бизнес эрхлэгч гэхэд урдас та тэтгэврийн зэээлтэй болохгүй гээд хөөгөөд гаргана.

Avatar

Зочин 2021-03-09 66.181.184.110

2019 оны байдлаар банкны системд нийт 17.9 ихнаяд төгрөгийн зээл байснаас 10 хувь буюу 1.8 ихнаяд төгрөг нь чанаргүй зээл эзэлж байв. Харин 2019 оны байдлаар хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй нийт 200 орчим компаний нийт үнэлгээ нь 2.6 ихнаяд төгрөг байв. Ө.х хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 70 хувьтай тэнцэх чанаргүй зээл банкны системд байна.

Avatar

Serod.chuluunbaatar@gmail.com 2021-03-09 66.181.161.111

Чанаргүй зээл танил талаас эхтэй

Avatar

Зочин 2021-03-09 103.26.195.179

zoodoh geed dairbal erguuled zodolodon shuu.bas dahin nepal chemien dain haldalga hiibel. butan nepal bombogdonoo habtagi boltol bugdig gaartai etgshilne bombogdono.

Avatar

nulan 2021-03-09 103.26.195.179

gadaa taraldad odoh ged tsohibol erguuled zodoldono shuu. harbal shuud msg utasad shuu. ochino nidlaad ugnuu. honzondoo uhelede muu nobshin nepal huure

Avatar

Зочин 2021-03-09 103.26.195.179

nepal t*******t huuhen mogoin hor ehreglene geed zanlhiilsen. enig olnoo chalanage.

Avatar

Зочин 2021-03-09 103.26.195.179

enhjargala chamig egch chin hong kong baigaz dee alnna shuu. bid anhaarsan.

Avatar

/*-*/ 2021-03-09 49.0.142.40

Populismus

Avatar

Зочин 2021-03-09 103.26.195.179

nepla aluurcinnterrorist huuhen abina shuudee. anhaar. gail daa buudaj a**** naad neeger huuhenigg.

Avatar

Зочин 2021-03-09 103.26.195.179

jaahan huleechihe enhee joohon baysa huuhen udahgui egch duu nartai chin mogoi hord hiinee.ene a*******n biza nehsen india nepal yumuu. hamt oloni gesgeel uzel dee.enig amerik elchin orgil ugud hele dee. ene chin terrorsit a*******n.

Avatar

Зочин 2021-03-09 103.26.195.179

halatar j****r badamtsetseg agch uhsenii dara bi india nepal orj mogoin hor absan heden hudn hereglesen. mini durgui hurgesen anhmaa hulan uka bugd uhetelel baigan biz dee. bi ene hedig alahhda ichihgui harim emenelegtei ustgasan daa 1 emnelgin emchig hroduuslan tolbor hubid aidsen geed gutgesens huu.nadiga basab daa niger gee.

Avatar

Зочин 2021-03-09 103.26.195.179

dugui duugui duugui bai bai

Avatar

Зочин 2021-03-09 66.181.161.97

Монголын зээл авдаг мэргэжлийн байгууллага хоолондоо орж байна энэ удаа тэрбумаар биш наядаар хоолонд орж байна та нарт юу ч олдохгүй зөвхөн шүлсээ залгиад сууж бай зээл авдаг мэргэжлийн байгууллагадд ээрх хөнгөлөлт эдлэнэ биднээс банк 1000 хуудастай материал нэхнэ

Avatar

Яг үнэндээ бол тийм 2021-03-09 64.119.27.2

Дампуу төртэй арчаагүй Монголчууд. Амьдралаа сайжруулөхын төлөө тэмцээрэй. Зээл олж авцгааяа

Avatar

Сар 2021-03-09 203.91.115.54

нөат төлдөг иргэнд зээл өгнө гэж ойлголоо тэгэхээр аан нэгж л болж таарч байна. Гэрээрээ жижиг бизнэс эрхэлдэг иргэнд 50саяын үл хөдлөх хөрөнгө байхгүй ш дээ.

Avatar

Баасанхүү 2021-03-09 202.9.46.88

Иргэд гэдэг ямар нэгэн орлоготой цалин авч байгаа хүмүүс бол хамрагдахгүй юм байна. Зөвхөн юм ямар нэгэн ажил хийж мөнгө олж байгаа 2 хүнийг цалинжуулж, НӨАТ төлж байгаа хүмүүст 50 сая хүртэл төгрөг 3 % ийн зээл олгоно гэж ойлголоо. За тэгээд яахав нэг жишээ татая. Нэг ТҮЦ эрхэлдэг хүн 2 хүн цалинжуулаад, Нэг барилгын материал зардаг /100 айлаас бөөндөөд л авдаг / гэр хороололд хашаандаа дэлгүүр нээдэг юм байж гэж бас хоёр хүн ажиллуулчихдаг. Гэтэл энэ хоёр НӨАТ хэзээ л төлдөг байлаа даа.

Avatar

Зочин 2021-03-09 66.181.178.115

Хятадын э****з дарга нар монгол хүнд олигтой зүйл хийх ахиухан зээлээ элдэв шалдав юм нэхэлгүй өгч чадахгүй бол америк оростой нийлж тэмцээд өвөр монголоо нэгтгэж аваад төвдийг чөлөөтэй пасс шиднэ шүү

Avatar

Зочин 2021-03-09 103.246.37.131

Үнэ тогтворжуулах хөтөлбөр, 8% ипотэкийн хөтөлбөр бүгд л арилжааны банкууд эрсдэлээ дааж, арилжааны банкуудын олгосон зээлүүд. Тэр үед МАН яаж хардаж, яаж харлуулж байлаа? Та нарын энэ 3% хүүтэй зээл чинь ч бас танил талдаа олгох гэсэн, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан шоу гэж иргэд хардах бүрэн эрхтэй.

Avatar

Зочин 2021-03-09 202.126.90.96

Банкныхан муу зээлээ шахах гэж л күтгүүлсэн хөтөлбөр юм шив дээ

Avatar

Зочин 2021-03-09 202.55.188.99

Төр засгийн энэ шийдвэр буруу санагдаж байна. 60 хувийг нь улс батлан даана гэхээр зээлээ авчихаад төлөхгүй байх магадлал өндөр байна. Зээлийн чадамжгүй гээд мөнгө завшигчид их гарах нь дээ. Өмнө нь ч гэсэн тендер авч эргэн төлөгдөх чадваргүй зээл ангилалд оруулаад мөнгө завшчихсан хүмүүс, ААН зөндөө.

Avatar

Зочин 2021-03-09 202.126.92.99

банкны өндөр хүүтэй зээлийг 3 хувь руу шилжүүлээчээ, иргэд зээлийн хүүнд дарлуулж байна

Avatar

МАН намын гишүүд 2021-03-09 185.220.100.241

ХүрэлсүК гишүүн /эр./ Төрийн ордны зүүн жигүүрийн 2 давхарт байрлах 26XX тоотын давхар өрөөнүүдэд төрийн захиргааны ЭМЭГТЭЙ албан хаагч ажилтан "М…цэцэг"-т ажлын байрны дарамт, ажил олгох нэрийдлээр элдэв зохисгүй шахалтууд үзүүлэхээ зогсооно уу? Ахын дүү гэсэн үг зальт яриа болон үйлдлээ болих хэрэгтэй. Одоо болно Хүрэлее

Avatar

Хартай тэнэг гараа чи одоо боль 2021-03-09 64.119.27.2

Авгайгаа хардаад үхлээ юу ?? Үнэн юм бол ажлын байрны бэлгийн дарамт гээд гомдол гаргаач. Арчаагүй гэдэг нь

Avatar

ЖДҮ эрхлэгч 2021-03-09 203.91.112.209

Манайх 11 ажилтнуудтай, жилийн борлуулалт 1 тэрбум төгрөг, НӨАТ төлдөг, давхар тайлангүй яг л барууны компанийн жишгээр татвараа бүрэн төлдөг. Энэ зээлийн бүх шалгуурыг хангасан ч барьцаа хөрөнгө байхгүй. Тэртээ тэргүй орлого, харилцагчийн мөнгөн урсгал нь ил байхад ямар нэг үл хөдлөх хөрөнгө зааал асуудаг юм бэ? Би минимализм-д дуртай, элдэв бусын байшин сав босгохоосоо илүү бизнесдээ анхаардаг, түрээсийн шилэн оффист, үйлдвэр маань түрээсийн байртай, болоод л байдаг.

Avatar

ЖДҮ эрхлэгч 2021-03-09 203.91.112.209

Манайх ямар барилгын компани биш дээ, энэ үл хөдлөх хөрөнгийг арчлах гэж мөнгө цагаа үрж байхаар бизнесээ хөгжүүлэх, брендээ сайжруулах, гадаадад охин компаниа байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна. Үл хөдлөх шиг хэрэггүй юм алга. Банкны зээлгүй, улс төрчийн дэмжлэггүй, цэвэр бор зүрхээрээ бид хэвийн ажиллаж байна. Уул нь энэ зээл байвал бизнесийн өргөжих хурдаа 200% нэмэгдүүлж болно, гэхдээ авч чадахгүй ч бид өсөлтөө зогсоохгүй ээ.

Avatar

Үнэн бодитоор олгоорой 2021-03-09 64.119.27.2

Та нар сайхан нэрийн дор хуваагаад иддэг шүү. Татварын өргүй ААН-үүдэд зээл олгон гэж шаана.
Татварын өргүй ААН-үүд байдаггүй юм.

Ингэж худлаа цензур тавьж байгаад өөрсдөө шинэ хуурамч компани байгуулаад хамаг зээлийг хамдаг гарууд.

Тэгэх юм бол Ард түмэн босно шүү хулгайчуудаа. Та нар шиг төрөөс цусалж баяжаагүй иргэд ядарч амьдарч байна. !!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-03-09 202.55.188.36

Jiriin irgeded yamar ch hurteelguim baina. Deeguuree idej uugaad daraa ni hotoor duuren BBSB, HZH, lombard bii boloh ni

Avatar

Зочин 2021-03-09 103.212.117.9

Шалгуураа тодорхой болгох хэрэгтэй шүү. Яг бүтээн байгуулж, үйлдвэрлэл үйлчилгээ хийж байгаа хүмүүстээ л олгох хэрэгтэй. Бас хариуцлагаа үүрч чадах хүмүүст. Ард түмний татварын мөнгө баахан тараачихаад нэг хэсэг нь завшчих вий дээ. Ой мод сүйтгэж мод бэлтгэдэг болон газар шороо ухаж олборлолт хийдэг аж ахуйн нэгжүүдэд зээлийг олгох хэрэггүй.

Avatar

Зочин 2021-03-09 202.9.46.161

нэг л биш ээ энэ засаг

Avatar

зочин 2021-03-09 172.58.60.12

угаасаа аль эрт биш болсон одоо бүүр дампууруулах гээд байна шүү дээ энэ МАН ийхан

Avatar

Галбадрах 2021-03-09 66.181.186.160

Нөгөө ард иргэдийн амьдрал сайжруулна гэж байгаа ерөнхий сайд НӨАТ-аар зугуухан шулах далд санаатай юм байна даа, Тэгээд орж ирсэн мөнгөө яаж өөрийн болгохоо тооцоолсон яваа даа,

Avatar

Зочин 2021-03-09 103.10.23.171

Иргэдэд зээл олдоггүйг мэддэггүй юмуу хий юм хичнээн удаа ярих гэсийн бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж