Авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөн олговор олгоно | News.MN

Авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөн олговор олгоно

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөн олговор олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Зүүн Сэлбэ” хорооллын 0,6 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэн Дунхүү овогтой Бэх-Очирын өмчилсөн газрын нөхөх олговор болох 115 сая 150 мянган төгрөгийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5835 дугаар шийдвэрийн дагуу нийслэлийн 2016 оны  төсөвт батлагдсан нөхөх олговрын  хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Иргэний өмчилсөн газрын нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-14 119.40.100.222

Газар өсчлөлийг зогсоох хэрэгтэй ш дэээ Одооо зуслангийн гаүар өмчлөнө ч гэх шиг өөрсдөөө замын траст орсон гаүрууд өсчилж авах нь л дэээ

Avatar

Зочин 2016-04-14 103.57.95.144

энэ нөхөн олговор олгох нь олгох ёстой ч өөрсдөө дураараа буучихаад олон жил амьдарсан байшин барьсан гэдгийг болиулж зөвхөн буулгах зөөх нөхөн төлбөр л өх ёстой энд хашаа байшингаа замын зурвас оруулж барьсанын шууд л зайлуулж хариуцлага тооцдог болохгүй бол дураараа буучихаад үнэрхэж нөхөн төлбөр шаардахын тэр хүнд өөрийнхөн хариуцлагаа бас хүлээн зөвшөөрөхийг шүүх тогтоох ёстой

Avatar

Зочин 2016-04-14 203.194.114.136

Монголоос еер хотын газраа емчлен хегжлее уясан улс орон байдаг болов уу!!! Саяхан л Оросууд Москва хотод зешеерелтэй ч дураараа баригдсан барилгуудыг буулган хотоо цэвэрлэж байна шуу дээ. Гэтэл манайхан хувьчлал нэрээр хотын газраа хедеенийхенд егч гэр хорооллыг ергежуулэн енеедрийн агаар, газрын бохирдлын асуудлыг идэвхжуулээд одоо туунээсээ яаж салахаа мэдэхгуй байна.

Avatar

Зочин 2016-04-14 43.228.130.106

Хангалттай өндөр тогтоосон л юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж