Ковид-19-ийн халдварын өндөр эрсдэлтэй хороодыг танилцуулж байна | News.MN

Ковид-19-ийн халдварын өндөр эрсдэлтэй хороодыг танилцуулж байна

COVID-19

Ковид-19-ийн халдварын өндөр эрсдэлтэй хороодыг танилцуулж байна

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний багийнхан илэрсэн халдварын тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, тусгай аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа. Өмнөх сард хийсэн дүн шинжилгээтэй шинээр батлагдаж буй тохиолдлууд 90 гаруй хувиар таарч байна. Орон зайн дүн шинжилгээгээр цаашид коронавирусийн халдвар илрэх магадлал өндөр хороодыг танилцуулъя. Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 13, 16, 18, 19 дугаар хороо,
  • Сүхбаатар дүүргийн 2, 3, 6, 9, 11 дүгээр хороо,
  • Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 12, 16, 22, 25, 26 дугаар хороо,
  • Хан-Уул дүүргийн 2, 4, 7, 10, 12, 15, 18, 19, 21 дүгээр хороо,
  • Баянгол дүүргийн 3, 5, 6, 7, 11, 19, 24, 25 дугаар хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 15, 16, 26, 33, 35, 37, 40, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар илрэх магадлал өндөр байна.

Иргэн та өөрийгөө болон бусдыг аливаа эрсдэлээс хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина уу.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-09 192.82.71.243

Эрсдэлгүй хороо гэж цаана нь үлдэх юм байгаа юм уу???

Avatar

иргэн 2021-03-09 66.181.177.115

вакцинаа болвол хурдан хиймээр байна даа. Хүн бүр халдвараас сэргийлэлтийг хичээх хэрэгтэй.

Avatar

!!!! 2021-03-09 103.229.122.118

Хороодыг нэрлэх чинь тодорхой биш байна. Хороодын чухам аль гудамж, байр, хороололд гарсныг тодорхой хэлээч?!

Avatar

Зочин 2021-03-09 202.55.188.42

Horio togtoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж