Мэдээллийн ZINDAA.MN сайт 10 нас хүрлээ | News.MN

Мэдээллийн ZINDAA.MN сайт 10 нас хүрлээ

Мэдээллийн ZINDAA.MN сайт 10 нас хүрлээ

Мэдээллийн ZINDAA.MN сайтын 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. “Эрхэт Монгол” медиа групп, “Жамух интернэйшнл” ХХК-ийн эрхлэн гаргадаг ZINDAA.MN мэдээллийн сайт 2011 оны гуравдугаар сарын 9-ний энэ өдөр Монголын цахим сэтгүүлзүйн салбарт хөл тавьжээ.

1996 онд анх хэвлэгдэн гарсан “Зиндаа” сонины эрхийг “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр 2002 онд шилжүүлэн авч "Зиндаа" сониныг шинэ тутам эрхлэн гаргаж, улмаар “Зиндаа” брэндийн цахим хувилбар болох ZINDAA.MN сайтыг 10 жилийн өмнө "mCast" компанитай хамтран байгуулснаар анхны шанг татсан байна.

Монголын цахим сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ZINDAA.MN мэдээллийн сайт хөгжлийн үе шатуудыг туулж, 2018 онд бүрэн шинэчлэгдэж, шинэ бүтэц бүрэлдэхүүн, нийтлэлийн бодлоготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ингээд Монголд цахим сэтгүүлзүйг хөгжүүлж яваа ZINDAA.MN сайтын хамт олонд  10 жилийн ойн мэнд хүргэж, үзэг нь үнэн байхыг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

unshigch 2021-03-09 192.82.78.229

ter nas nas yagab.saituud aimaar aldaatai unshaad oilgohiin argagui uym niitleed bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж