Хуурамч хөлбөмбөгчин мэргэжлийн гэрээ байгуулсан түүх

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

Хуурамч хөлбөмбөгчин мэргэжлийн гэрээ байгуулсан түүх

Хуурамч хөлбөмбөгчин мэргэжлийн гэрээ байгуулсан түүх

Грегуар Акселрод хэмээх Франц эр хуурамч хөлбөмбөгийн тамирчны товч намтар, цахим хуудас хийж, Европын хөлбөмбөгийн томоохон багуудад өөрийгөө санал болгожээ. Түүнд Английн Норвич, Борнмут, Свиндон болон тухайн үед УЕФА Аваргуудын лигт оролцож байсан Болгорын ЦСКА Софиа зэрэг багууд хамтарсан бэлтгэлд оролцох санал тавьж байсан аж.

Тухайн үед Грегуар Акселрод Францын ПСЖ-ийн сонирхогчийн хөлбөмбөгийн багт тоглодог байсан ба ЦСКА Софиагийн удирдлагууд түүнийг ПСЖ-ийн мэргэжлийн багт тоглодог гэж итгэн нэг сарын 15 мянган фунтын гэрээ байгуулж байжээ. Гэвч тус багийн нэгэн хөгжөөн дэмжигч Грегуар Акселродын булхайг дэлгэсэн аж.

Грегуар Акселрод хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Болгарын багтай хоёр өдөр хамтарсан бэлтгэл хийгээд байлаа. Тус багийн дасгалжуулагч нь хүртэл миний агентад надтай гэрээ байгуулна гэж хэлж байсан. Тэд надад багийнхаа өмсгөлийг өгч, хэд хэдэн зураг дарсан. Удалгүй гэрээ ч байгуулж, намайг багтаа нэгтгэсэн тухайгаа багийнхаа цахим хуудсанд нийтэлсэн. Гэвч ПСЖ багийн хөгжөөн дэмжигчид бүгдийг сүйтгэсэн. Нэг орой ЦСКА Софиа багийн хөгжөөн дэмжигч ПСЖ багийн онлайн форумд орж миний тухай асуусан юм байна лээ. Харамсалтай нь, ПСЖ багийн хөгжөөн дэмжигчид намайг танихгүй. Тэд намайг хуурамч, хөлбөмбөг тоглох авъяасгүй гэдгийг хэлсэн. Миний цахим хуудсыг хүртэл шалгасан гэсэн. Гэхдээ миний Свиндон багтай хамтарсан бэлтгэл хийсэн жинхэнэ бичлэг байсан л даа. Тэр бол үнэн. Тэгээд л бүх үнэнийг мэдсэн ЦСКА Софиагийн хөгжөөн дэмжигч сэтгүүлчдэд хандан баг нь хуурамч тамирчин авсан гэдгийг зарласан” хэмээжээ.

Бүх зүйл илэрсний дараа Акселрод Франц руу буцсан ч хөлбөмбөг тоглохоо зогсоогоогүй гэнэ. Тэрбээр хожим нь Грек, Кувайт, Канад зэрэг улсуудын хөлбөмбөгийн лигт тоглоод амжжээ.

Хэрэв та бүхэн санаж байгаа бол 1990-ээд оны үед Али Диа хэмээх Сенегал залуу өөрийгөө дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Жорж Веагийн үеэл гэж Саутхемптоны менежер Граем Сунесст итгүүлэн Премьер лигийн тоглолтонд хүртэл оролцож байлаа. Тэрбээр ердөө ганцхан өдөр бэлтгэлд хамрагдаад л маргааш нь Лийдс Юнайтедын эсрэг тоглолтонд оролцож байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж