Норвегийн тэрбумтан биткойнд хөрөнгө оруулжээ | News.MN

Норвегийн тэрбумтан биткойнд хөрөнгө оруулжээ

Норвегийн тэрбумтан биткойнд хөрөнгө оруулжээ

Норвегийн тэрбумтан биткойнд хөрөнгө оруулжээ

Газрын тосны бизнесээр тэрбумтан болсон Кжелл Инге Рокке биткойныг дэмжиж байгаагаа зарлав. Тэрбээр санхүүгийн салбар болон төв банкуудад тулгарч буй түйвээлтээс хамгаалах хамгийн сайн хэрэгсэл нь одоогоор криптовалют хэмээн итгэж байгаа аж.

Rokke’s Aker ASА нь газрын тос олборлолт, түүний хангамжийн үйлчилгээ эрхэлдэг компаниудтай бөгөөд саяхнаас ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчний компаниудад салбарлан ажиллаж буй, одоо биткойны бололцоог ашиглах зорилгоор Seetee AS хэмээх шинэ бизнес эхлүүлээд байгаагаа энэ Даваа гаригийн мэдэгдэлдээ дурджээ.

Рокке “Seetee” компанийнхаа вэбсайт дээр хувьцаа эзэмшигчдэдээ зориулан бичсэн захидалдаа “Биткойнд ямар ч үнэ цэнгүй болох эрсдэл бий ч энэ нь мөнгө санхүүгийн шинэ тогтолцооны гол цөм болох боломжтой” гэжээ. Түүний хэлснээр, нэг биткойн хэзээ нэгэн цагт "сая долларын үнэ цэнтэй болох” бололцоо бий аж.

"Биткойныг хамгийн сайн мэддэг хүмүүс нь түүний ирээдүйн амжилтыг бараг зайлшгүй гэдэгт итгэдэг" гэж Рокке хэлэв.

Одоохондоо Рокке-д компанийн криптовалютад оруулах хөрөнгө тийм ч их биш байгаа аж.  "Seetee" компани нь 500 сая крон буюу 58 сая ам.долларын хөрөнгөөр ​​эхлэх ба тус компани өөрийн урсгал хөрөнгөө бүгдийг криптовалют хэлбэрээр хадгалахаар төлөвлөжээ.

Энэ жил биткойны ханш маш их хэлбэлзэлтэй байсан нь хүмүүсийг талцуулж буй юм. Барагцаагаар жилийн өмнө нэг койн 8000 ам.доллар байсан бол өмнөх сард 57 мянган ам.долларт хүрсэн. Биткойныг Илон Маск гэх мэт нэр хүндтэй хүмүүс дэмжих болсон билээ.

Институцийн хөрөнгө оруулагчдын эрэлт ханшийн өсөлтийг жолоодож байна гэж “Голдман”-ы криптогийн ахлах мэргэжилтэн онцлов.

Aker-ийн "Seetee" компани биткойнд хөрөнгө оруулахыг гол зорилтоо болгож, биткойн болон блокчэйн технологийн тэргүүлэгч тоглогчидтой хамтран ажиллах, биткойн баталгаажуулах үйлчилгээ эхлүүлэх, шинэлэг төсөл компаниудад хөрөнгө оруулах, инновацийн төсөл, компаниудад хөрөнгө оруулах ажлууд хийх юм.

Aker нь 160 жилийн түүхтэй, Норвеги дахь хамгийн том аж үйлдвэрийн компанийн нэг. Энэхүү компани нь аж үйлдвэрийн программ хангамж, финтек, ногоон эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулсаар ирсэн байна. Одоо эхлүүлэх гэж буй криптовалют руу чиглэсэн бизнес нь цахим аюулгүй байдал, санхүүгийн гүйлгээ, хяналт шалгалтын үйл ажиллагааг хөгжүүлэхэд туслах зорилготойг мэдэгджээ.

Рокке "Хандах чиг тодорхой болсон. Түлш, шатахууны салбар эрс хувьссан шиг санхүүгийн салбар ч бас хувьсах болно. Гол асуулт нь "Хувьсах уу, үгүй юу" биш, харин "Хэзээ хувьсах вэ" гэдэг байна" гэжээ.

Эх сурвалж: BLOOMBERG
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж