Эрсдэлт бүлгээ вакцинжуулсан Израил улс бизнесүүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Эрсдэлт бүлгээ вакцинжуулсан Израил улс бизнесүүдээ нээлээ

Эрсдэлт бүлгээ вакцинжуулсан Израил улс бизнесүүдээ нээлээ

Дэлхийд Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтаар тэргүүлж буй Израил улс насанд хүрсэн хүн амынхаа 52 хувьд нь вакцины эхний тунг хийгээд байгаа бол 40 хувьд нь хоёр тун вакцин хийгээд байна. Нийт 9 сая гаруй хүн амтай тус улс 50-иас дээш насны хүн амынхаа 90 орчим хувийг бүрэн дархлаажуулжээ.

Ийнхүү эрсдэлт бүлгээ бүрэн дархлаажуулсан тус улс Ням гаригаас /2021.03.07/ цар тахлын үеийн хөл хорионы дэглэмээ сулруулж, бизнесийн байгууллагуудаа ихэнхийг нь нээх шийдвэр гаргажээ.

Энэ долоо хоногоос эхлэн тус улсад баар ресторанууд, спорт, урлагийн арга хэмжээнүүд, зочид буудлууд, бүх шатны сургуулиуд нээгдэж байгаа юм. Гэхдээ зарим үйлчилгээний газрууд хүний тоонд хязгаарлалт тавьж байгаа бол зарим нь зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүст үйлчлэхээр болж байна.

Израилд энэ сарын сүүлээр парламентийн ээлжит сонгууль болох бөгөөд энэ удаагийн сонгуулийн үр дүнд Сovid-19-ийн вакцинжуулалтын хөтөлбөр ихээхэн нөлөөлнө гэж эрх баригчид үзэж, ач холбогдол өгч байгаа юм. Мөн өөрийн захиргаанд буй Палестины иргэдийг вакцинжуулалтад хамруулалгүй хойш тавьж буй нь шүүмжлэлд өртөөд байсан ба эдгээр иргэдийг вакцинжуулахаар болсон нь Ерөнхий сайд Беньямин Нятаньяхугийн Засгийн газарт томоохон давуу тал болж байна. Тус улсад одоогийн байдлаар 800 мянга орчим хүн халдвар авч, 5800 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж