Covid-19: Нийслэлийн 94 хороонд халдвар тархах эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Нийслэлийн 94 хороонд халдвар тархах эрсдэлтэй байна

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, March 8, 2021

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.03.09) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн дэд дарга Э.ТЭМҮҮЛЭН:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Улсын нэгдүгээр төв эмнэлэг,  Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дорноговь, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораториудад гуравдугаар сарын 8-нд нийт 6465 сорьцод шинжилгээ хийхэд 36 хүнээс Сovid-19 илэрлээ.  Улаанбаатарт 33 хүн, Төв аймгийн гурван хүнээс вирус илэрлээ. Эдгээр хүмүүсийн 34 нь ойрын хавьтал байсан бөгөөд 26 хүний анхны шинжилгээгээр, найман хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр вирус илэрсэн. Хоёр хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Эх уурхай нь тодорхойгүй хүмүүсийн амьдарч буй байршлуудыг авч үзвэл, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд амьдардаг.

Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 2512 боллоо. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 3372 боллоо. Үүнээс эдгэрсэн 2765 буюу 82 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Завхан аймагт нийт 591 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд гурав, хүнд гурав, хүндэвтэр 54, хөнгөн 531 хүн эмчлэгдэж байна.

Шуурхайн штабын Орон зайн дүн шинжилгээний мэргэжилтэн н.ЦОГТДЭЛГЭР:

-Улаанбаатар хотын хэмжээнд Орон зайн дүн шинжилгээний нэгдсэн системд одоогийн байдлаар 2512 тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг үндэслэн 2020 оны хоёрдугаар сарын 22-ноос 2021 оны гуравдугаар сарын 18-ны хооронд 538 батлагдсан тохиолдлын байршлыг тодорхойлсон. Нийт нягтаршлыг тооцож үзэхэд, нийслэлийн 94 хороодод өндөр эрсдэлтэй байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 13, 16, 18, 19 дүгээр хороо орно. Сүхбаатар дүүргийн 2, 3, 6, 9, 11 хороо, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 12, 16, 22, 25, 26 дугаар хороонууд вакцинд хамруулна.

Хан-Уулд 2, 4, 7, 10, 12, 15, 18 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 7, 15, 16, 26, 33, 35, 37, 40, 43 гэсэн нийт 47 хороод хамгийн өндөр эрсдэлтэй бүс байна. Манай багаас тухайн хорооны иргэдэд айх сандралгүй, эрсдлийг тооцож, арга хэмжээ авч ажиллана.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр цар тахлын эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган эрүүл мэндийн салбарын ажилтан, хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцинжуулалтад хамруулсан. Өнөөдрөөс дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын 80 гаруй цэгээр өдөртөө 15 мянга орчим хүн вакцин хийлгэх талаар танилцуулсан.

“Монгол Улс одоогийн байдлаар 460 мянган хүн тун вакцины нөөцтэй”

Албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Дараагийн вакцин хэзээ ирэх вэ. Хэр нөөц байгаа вэ. Иргэд халдвар авснаа мэдэхгүй дархлаажуулалтад хамрагдвал яах вэ?

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Монгол Улсад одоогийн байдлаар 150 мянган хүн тун “AstraZeneca” вакцин, БНХАУ-ын “Синофарм” вакцин 300 мянган хүн тун, ОХУ-ын “Спутник” вакцин 10 мянган хүн тун гээд 460 мянган тун вакцин байна.

Дараагийн вакцин хэзээ ирэх вэ  гэдэг дээр Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам хамтран гадаад улс орнуудтай гэрээ хэлцэл хийж байна. Холбогдох яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Бид дархлаажуулалт хийхэд PCR шинжилгээ шаардахгүй. Учир нь Улаанбаатар хотод хийж буй нийт шинжилгээний цэгийн 99 хувь нь сөрөг гарч байгаа. Нэгээс бага хувь нь эерэг гарч байгаа. Харин хавьтал тандалтын шинжилгээгээр 90-ээс дээш хувь нь эерэг гарч байна.

-Улсын драмын театрын тоглолтоос сурвалжлага бэлтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллага олон бий. Хэвлэл мэдээллийн салбарынхан хэзээ вакцинд хамрагдах вэ?

-Тухайн тоглолтыг үзэж, сурвалжлага бэлтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд ХӨСҮТ-д мэдээллээ нэгтгэж өгөх зохицуулалтыг хийгээрэй. Үүний дараагаар нэгдсэн байдлаар шинжилгээнд хамруулна. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид мэдээлэл авсан, өөрийгөө гэртээ тусгаарлахыг анхааруулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж