НҮБ-ын XIV их хуралд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оролцож байна

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

Эрх зүйн шинэтгэл-2

НҮБ-ын XIV их хуралд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оролцож байна

НҮБ-ын XIV их хуралд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оролцож байна

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн эрх зүйн тогтолцооны НҮБ-ын XIV  их хурал”-ын Дээд түвшний уулзалт 2021 оны гуравдугаар сарын 07-09-ны өдрүүдэд Япон улсын Киото хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү их хуралд Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антионио Гутеррес, Япон улсын Эрхэм дээд гүнж Такамадо Цүгүко, Япон улсын Ерөнхий сайд Суга Ёшихидэ нар оролцож үг хэллээ.

Дээд түвшний уулзалтад Засгийн газрын тэргүүний түвшинд 2 улс, Засгийн газрын сайдын түвшинд 82 улс, бусад өндөр дээд түвшинд 17 улс оролцож байгаагаас Монгол Улсыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахимаар оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын талаар танилцуулж, үг хэллээ. Энэхүү их хуралд Монгол Улсын ерөнхий прокурор болон албаны хүмүүс оролцож байна.

Их хурлын даргаар Япон улсын Хууль зүйн сайд Ёоко Камикава ажиллаж байгаа бөгөөд их хурлын үеэр оролцогч улсуудын төлөөллөөс 24 дэд даргыг сонгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ирэх таван жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2040 он хүртэлх бодлогын баримт бичиг болон Киотогийн тунхаглалыг батлах юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж