АНУ: Вакцин хийлгэсэн иргэд амны хаалтгүй явж болно | News.MN

АНУ: Вакцин хийлгэсэн иргэд амны хаалтгүй явж болно

COVID-19

АНУ: Вакцин хийлгэсэн иргэд амны хаалтгүй явж болно

АНУ: Вакцин хийлгэсэн иргэд амны хаалтгүй явж болно

АНУ-д Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд тус улсад өвчлөл болон өвчлөлийн хүндрэл буурч байгаа учир Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс  Сovid-19 цар тахлын үеийн зөвлөмжөө шинэчилсэн байна.

Шинэчилсэн зөвлөмжид дурдсанаар:

  • Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан буюу хоёр тун вакцинаа хийлгэсэн иргэд дотоод орчинд амны хаалтгүй цугларах боломжтой
  • Вакцинжуулалтад хамрагдсан хүн вакцин хийлгээгүй хүнтэй айлд зочлохдоо Covid-19 өвчний шинж тэмдэг илрээгүй л бол амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих шаардлагагүй
  • Вакцин хийлгэсэн хүн Covid-19 халдвартай хүний хавьтал болсны дараа ямар нэг шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ өгөх, өөрийгөө тусгаарлах шаардлагагүй гэж зөвлөжээ.

Одоогоор АНУ-д насанд хүрсэн хүн амын 23 хувь нь буюу 59 сая хүн Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байна. “Pfizer” болон “Moderna” вакцины хоёр дахь тунг хийлгээд хоёр долоо хонож байгаа, “Johnson & Johnson” вакцины нэг тунг тариулаад мөн хоёр долоо хоносон хүмүүсийг бүрэн дархлаатай болсонд тооцож байгаа юм. Харин өвчлөлийн хувьд одоогоор 29 сая хүн халдвар авч, 538 мянган хүн covid-19 өвчний улмаас нас бараад байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 45 мянга орчим байна.

Эх сурвалж: CNN

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-09 202.9.46.214

Gadaaduudad horshdoo Mongolchuud yu zaah geed bgain xaxa teneg humuustei Mongol ym da ichij baina fuuck

Avatar

Зочин 2021-03-09 202.9.46.214

Gadaad ornuudad Mongolchuud zaah deeree tulaa yu Oorsdiigoo oligtoi avj yvj chadq uhernuud chatsganuud

Avatar

Зочин 2021-03-09 202.9.46.214

Shinjleh uhaanch mundag uls ymaa manaih shig uher malnuud bish l de corona geed soliorson chaavaas

Avatar

Зочин 2021-03-09 202.21.108.56

Маркетингаа гэж.

Avatar

Sain meddeg emch ingej zuvluj baina lee 2021-03-09 202.55.188.36

Vaccine hiilgelee geed haldvar avahdaa hurvel avna, harin uvchlul ni hunguhun l baina. Etssiin etsest vaccine ch gesen tiim sain arga bish. Ternii orond eruul saruul humuus bol tusaad edgesen ni deer gene lee. Harin het targalalttai esvel suuri uvchtei humuus bol vaccine hiilgesen ni deer, tegehgui bol shuud yavchih magadlal mash undur gesen

Avatar

Зочин 2021-03-09 66.181.177.225

Шахаагаа хийх гэж аргаа барж бнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж