Нийслэлийн дараах цэгт PCR шинжилгээ авна | News.MN

Нийслэлийн дараах цэгт PCR шинжилгээ авна

COVID-19

Нийслэлийн дараах цэгт PCR шинжилгээ авна

Нийслэлийн дараах цэгт PCR шинжилгээ авна

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр /2021.03.09/ дараах цэгт PCR шинжилгээ авна. Шинжилгээний цэгүүд 09.00-17.00 цагийн хооронд ажиллах юм. Мөн өнөөдрөөс вакцинжуулалт эхэлнэ. Өдөрт 85 цэгт 15-20 мянган хүнийг вакцинжуулахаа УОК өчигдөр мэдэгдсэн.

Шадар сайд С.Амарсайхан "Гурав болон дөрөвдүгээр сард нийслэл Улаанбаатар хотын насанд хүрсэн иргэдийг бүрэн вакцинжуулна. Вакцинжуулалттай холбоотойгоор иргэдийг мэдээллээр хангана. Вакцинжуулалтыг аюулгүй, эрсдэлгүй явуулж, гүйцэтгэхийг үүрэг болгосон" гэсэн бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Гуравдугаар сард 508 мянган хүн, дөрөвдүгээр сард үлдсэн хүмүүсийг вакцинжуулна. Маргааш "Улаанбаатар цахилгаан түгээх станц", Орон сууц цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль зэрэг газрын ажилчдыг вакцинжуулна" гэсэн юм.

Гуравдугаар сарын 10-наас худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчид, гуравдугаар сарын 11-нээс багш боловсролын байгууллагынхан вакцинд хамрагдана. Дүүрэг бүрт вакцин хийх 10-15 цэг байгуулсан. Хүн амыг бүрэн вакцинжуулахад 4.5 сая вакцин хэрэгтэй. Вакцины тээвэрлэлт төлөвлөгөөний дагуу явж байна. Долдугаар сард хүн амаа бүгдийг нь дархлаажуулна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-03-09 103.10.22.66

Tsag yvj avdiin be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж