ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг чөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг чөлөөлөх үү?

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг чөлөөлөх үү?

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг чөлөөлөх асуудал ойрын хугацаанд хөндөгдөх нь.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.03.08/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харъяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэрээ “ҮАБЗ-ийн нэг гишүүний хувьд А.Гансүх энэ албыг хаших ёс зүй байна уу” гэдэг асуудлыг тавина. УИХ-ын хаврын чуулган эхлэх үед мөн асуудлыг хөндөнө. Сүүлийн үед Б.Баасанцогт гэх хүний талаар яригдах болсон. Энэ хүн хэрэг төлөвлөдөг, Х.Идэр, Болдбаатар нарын нэр бүхий шүүгч прокуроруудтай ажилладаг юм байна. Хэдэн жилийн өмнө бид "хонгил" нураах тухай тэмцлийг хийж байсан. Гэтэл өнөөдөр дахиад захиалгаар хэрэг ялладаг хэрэг гарч байна уу гэдэг асуудал гарлаа. Энэ хэрэгт ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй.

Бичлэгийн цаана зөвхөн архидалт болоогүй. Өмгөөлөгч шүүгчид нөлөөлөх боломжгүй ч нөлөөлсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ бол зүгээр нэг цугласан архидалт байгаагүй. Шүүгч, прокуроруудын хэрэг болсон. Шүүгч нар "Ариг" банкнаас шан харамж, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал үүний цаана үүссэн" гэв.

Хэдэн сарын өмнө “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад шүүхээс хорих ял оноосны дараа “ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн баруун гар Б.Баасанцогт шүүхэд ялалт байгуулснаар Б.Эрдэнэбат торны цаана сууж, харин “Номин”-гийн Ш.Баярсайхан “Ариг” банкинд давуу хувьцаа эзэмшдэг болж, байр суурь нь солигдлоо” гэх дуулиан дэгдсэн ч өндөр авч чадалгүй дарагдсан.

Харин Ерөнхий сайд “Ариг” банкны асуудлыг хөндсөнөөр дахин сөхөгдөж байна.

Хуулиараа ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгч санал болгож, томилдог. Тодруулж хэлбэл, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд хөндлөө ч шууд чөлөөлөх боломжгүй.

Учир нь, тус зөвлөлийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав бүрдүүлдэг. Тэргүүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга бол гишүүнээр нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ажилладаг. Гурван эрх бүхий субьектээс нэг хүн санал гаргаад хоёр нь гэдийвэл боломжгүй.

Уг нь өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт асуудалд орсон Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг тус газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс шалгалт хийгээд чөлөөлсөн.

Харин бичлэгт орсон бусад шүүгч нарын хувьд өдгөө ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёс зүйн хороо “Гомдол ирсэн нөхцөлд шүүгч нарын ёс зүйн асуудлыг хөндөнө” хэмээн байр суурь илэрхийлсэн.

Харин одоо шүүгч нар захиалгаар хэрэг төлөвлөдөг байж болзошгүй энэхүү ноцтой хэрэгт ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг холбосон ноцтой мэдэгдлийг Ерөнхий сайд хийсэн нь сонсоод өнгөрөх асуудал биш болж хувирч буй юм.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж