Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа эмчийн ажлаа хийгээд эхэлжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д 10 гаруй жил мэс заслын эмчээр ажилласан тэрбээр өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах, дурангийн мэс засал хийж байгаа аж. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг Гэмтэл согог судлалын үндэсний төвдөө ажиллаж, мэс засал хийж байгаа гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Би саяхнаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаагаа хийж байна. Өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажиллаж байгаа. Сайд байх хугацаандаа хагалгаагаа хийж амжаагүй. Би 2011 оноос хойш 10 жил энэ төрлийн хагалгааг хийж байна. Цаашид мэргэжлийнхээ дагуу ажиллах сонирхолтой байна.
–Энэ хагалгааг ямар оноштой хүнд хийх боломжтой бол?
-Өвдөг, түнхний хиймэл үе суулгах шаардлагатай хүмүүс ихэвчлэн ахмад настан байдаг. Харин дурангийн мэс заслыг ихэвчлэн залуу, спортын тамирчид хийлгэдэг юм.
Тухайн хүний үений өөрчлөлт ямар түвшинд байгааг нарийн оношилсны дараа хагас, бүтэн үе суулгах мэс заслын аль нэгийг сонгоно. Хиймэл үе суулгах мэс засалд орж буй иргэдийн 20-30 хувь нь хагас хиймэл үе суулгах мэс засалд орох боломжтой.
-Гэмтэл согог судлалын төвөөс гадна улсын хэчнээн эмнэлэгт энэ төрлийн мэс заслыг хийдэг вэ?
-Энэ мэс заслаар бие даан хагалгаа хийдэг эмнэлэг гэвэл Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг. Цаашид орон нутгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт энэ хагалгааг хийлгэх боломжтой болох биз. Энэ чиглэлээр мэргэшсэн эмч нар олон болсон.
–Энэ мэс заслын өртөг нь ямар байх вэ?
-Эрүүл мэндийн даатгалаас өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний өртгийн 75 хувийг даадаг. Үйлчлүүлэгч үлдсэн 25 хувь буюу хоёр сая орчим төгрөг төлж байна.
-“Монголын түлэнхийн сан”-г байгуулж сайн үйлс хийдэг. Сангийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа юу?
-Одоогоор “Монголын түлэнхийн сан” үйл ажиллагаа явуулахгүй байгаа.
-Эрүүл мэндийн салбарт сайдаар ажиллахад хүндрэл бэрхшээл нь юу байв?
-Салбартаа хийе гэж зорьсон, бодож төлөвлөсөн ажил маш их байсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд дөнгөж эхлэл нь байсан.
-Цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо 60, 70, 100-д хүрлээ. Таны хувьд ямар тактикыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж харж байна вэ?
-Сүүлийн үед батлагдсан тохиолдлын тоо улам нэмэгдэх төлөвтэй байна. Салбар яамнаас нөхцөл байдал, цаг үетэйгээ тохирсон арга хэмжээг авах ёстой. Халдвар илрүүлэлтийн хувьд хэнээс шинжилгээ авах, ямар хүнээс үнэгүй, ямар хүнээс төлбөртэй шинжилгээ авах уу гээд лабораторийн хүчин чадлыг зөв тооцоолж шаардлагатай.
Одоо сайн дурынхныг PCR шинжилгээнд хамруулах бус халдвар тараах эрсдэлтэй бүлгүүдээс тогтмол шинжилгээ авч, хянах нь чухал. Эрүүл мэндийн яамнаас цар тахлын эмчилгээний заавар, тактикаа өөрчлөх хэрэгтэй.
-Зарим хүмүүсийн хувьд вакцинжуулалтаа хурдан хийвэл өвчлөлийн тоо буурна гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Цар тахлын эсрэг вакциныг яаралтай хийж эхэлбэл Covid-19 халдвараас илүү өндөр эрсдэл гарч, хүний амь нас хохирч болно шүү дээ. Тэгэхээр вакцинжуулалтын явцыг хурдасгаж болохгүй байх.
Цар тахлын үед алдах эрх байхгүй. Мэдээж хүн ажиллаж байгаа учраас жижиг сажиг зүйл дээр алдаа гаргана. Ерөнхий бодлогын хувьд алдаа гаргаж болохгүй. Бодит тоон дээр тулгуурласан судалгааг үндэслэж, зохих арга хэмжээг авч чадвал эрсдэл багатай даван туулах боломжтой.
А.СҮРЭН
Emee 2021-03-09 122.201.24.96
Amjilt husye de. Hun andashgui. Sodbaatar said ene huu 2 tun bolomjiin humuus bsan. Iim humuusee ashiglaj suraasai.
Эмч 2021-03-09 192.82.68.203
Эрүүл мэндийн салбарт хаанаа дутагдал байгааг нээж илрүүлэн маш олон зүйлсийг эхлүүлж чадсан хүн шүү, хэн хэндээ л уг нь хэрэгтэй. Өвдөж үзээгүй жаргаж ч чадахгүй илүү харж атаархагчид юу хийсэнг яаж ч мэдэж чадах билээ дээ.
Zochin 2021-03-09 66.181.161.15
Схйг.муу хэлүүлж байсанаас сурсан ажилаа хийгээд хамт олонтлйгоо бужигнаж явсан нь дээр. Энэ үед тэр нь дээр.амжилт хүсье.
Иргэн 2021-03-09 202.9.46.222
Муухай ааш муутай, хачин барьцгүй, чадваргүй хүн. Эмчээ хийж байгаа нь их юм. Өдийд яамны сандал суудлын наймаа, авилга, идсэн уусангаараа бол эмч хийх ч эрхгүй л баймаар юм. Ковидыг 8.000000 эичилдэг чинь энэ биз дээ? Хүмүүс яагаад авилгачаа хайрлаж, өмөөрдөг юм бол ойлгохгүй юм даа.
Зочин 2021-03-09 202.9.47.19
засс чи дут. юугаа ч мэдэхгүйм байж, явж ажил олж хий
Амжилт 2021-03-09 66.181.171.29
Сайн залуу даа,амжилт хүсье!
Зочин 2021-03-09 66.181.161.127
Эмчийн зөвлөх зэрэг авах болоогүй л дэ. Тэр чинь тусдаа шалгууртай эд
Зочин 2021-03-09 202.131.242.254
Эргэн ирж шинэчлэлээ дуусгамаар бнаа
Зочин 2021-03-09 192.82.71.105
Сайн эмч гэж боддог. Сайн эмч байх нь дарга, сайдаас илүү бусдад их буян, амьдрал хайрлаж байгаа хэрэг.
Зочин 2021-03-09 122.201.21.158
Hunees dutahgui amidrah durtai mongolchuud uuruu hicheehgui hernee sain yavj baigaa humuusee muulj doosh ni hiij taivshrah yumdaa. Amjilt huseye!
Зочин 2021-03-09 103.10.23.171
Мөнхсайханд эмч байх нь их зохидог дарга сайд гээч алуурчинд дахиж алуулж болохгүй эх оронд чинь дарга биш эмч хэрэгтэй бна залуусаа
Зочин 2021-03-09 202.131.245.243
УИХ-ын дарга Г.Занданшатар: Миний хувьд хоёр хөршийнхөө вакцины аль нэгийг сонгоно гэж бодож байгаа. Гэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэгийн CoviShield гэдэг вакциныг хийлгэхгүй гэж байна шүү. Айж байна л даа, муу хар гахай чинь.
Зочин 2021-03-09 202.131.245.243
Эхлээд ард түмний төлөөлөл 76-даа энэтхэг, хятад вакцин шахаж үзмээр байх юм. ТВ камерын өмнө ил тодоор.
zochin 2021-03-09 202.55.188.42
Emchee hiideg l uom bga biz.Ene evchinii ued mash tushig .turshlagatai Nymhuu zahiraliig halsan n hamgiin buruu.Zuvleh emcheer n bailgah bsan.Odoo bol taviad tuuchihlaa.
Sunii 2021-03-09 58.140.211.70
Ter muu owgoniig halsa ni zow sh dee.muu muuhaigiin Uul uurhai bolsoon hun bsiim daa.awilga heel hahuulidaa idegsen bsan.bas emnelegtee shinechlel yu ch hiigeegui .odoogiin niigemd darga sain hicheel zutgeltei sanaachlagatia bhad busad ni andaa bolchihdogiin sh dee.hyamhuu emch olon jil darga hiisen haldwartad oorchlogdson yum neg ch alga .ooroo l idehees ajilchdaa emnelegtee neg ch setgel zutgel gargaagui l hun yum bilee dee
Эмч 2021-03-09 64.119.27.154
Сайдад арай л жулдаад байсийм,акадэмич Нямдаваа шиг сайд сүүлийн үед гарсангүй
Зочин 2021-03-09 202.9.46.161
Мөнхсайхан зөв хэлжээ. Угаасаа байдал яг тийм байгаа. Вакцинжуулаад бүх юм окэ болчдог бол , Оюукийн хүүхдийн гэнэн мөрөөдөл төдий юм даа удахгүй огцрох биз
Зочин 2021-03-09 202.9.46.161
Сайхан залуу шүү
Зочин 2021-03-09 202.9.46.161
бас ухаалаг , хэлсэн ярьсны нь хардаа
Зочин 2021-03-09 202.9.46.195
Ийм насны мэс заслын эмч зөвлөх хийхгүй л дэ. Харин мөнгөтэй болохоор их ПиАр хийх юм. Мэдлэгтэй туршлагтай болох хэмжээнд нэмж 20 жил ажиллах шаардлагатай
Зочин 2021-03-09 122.201.21.149
chi metiin yu ch chdhgui ym comment r olon ym hucahaas tsaashgui
Зочин 2021-03-09 103.57.95.11
за солиор хийхгүй яадаг юм чадаж байгаа юманд арга байхгүй
Нараа 2021-03-09 59.153.114.244
Өөрөө энэ мэс заслыг Монголд анх хийсэн нутагшуулсан хүн нь шүү
Зочин 2021-03-09 66.181.183.43
Өөрийгөө ингэж магтуулдаг, хэт ПР даг сайд байсангүй. Нутагшуулсан эмч нар сая төрийн гагнал авсан. Энэ банди сураггүй байсан.
Наран 2021-03-09 59.153.114.244
Мөнхсайхан өөрөө энэ төрлийн мэс заслыг монголд анх хийж нутагшуулсан хүн шүү
зочин 2021-03-09 202.179.27.101
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд энэ залууг их магтдаг юм билээ. Хийсэн ажилууд нь одоо бидэнд мэдэгдэж байнав Сайдаас буулгасанд харамсаж баина. Ерөнхий сайд буруу шийдвэр гаргасанд маш их харамсаж байна
зочин 2021-03-09 139.5.218.71
Сайхан мэдлэг боловсролтой залууг ажлын хийлгээгүй, одоо эмч хийж байхад бас юу гээд шүүмжлээд байгаа юм. Энэ шүмжилж байгаа хүмүүс өөрсдөө боловсролтой, хүний мууд дурласан сонин хүмүүс байна. Эмчдээ амжилт хүсье
ЖИНХЭНЭ МОНГОЛ ИРГЭН 2021-03-09 49.0.149.20
ЭНЭ МӨНХСАЙХАН ГЭДЭГ НӨХӨР НЭГ Л СЭЖИГТЭЙ САНАГДААД БАЙГААМДАА ӨӨРИЙГ НЬ СУРТЧИЛДАГ БАГ НЬ МАНАН МАФИЙН СҮЛЖЭЭНИЙ ГАРУУД БАЙГААД БАЙГААН ТЭДНИЙ ДАРААГИЙН ҮР ХӨВРӨЛ БОЛОЛТОЙШҮҮ ХҮМҮҮС САЙН АНХААРААД БАЙГААРАЙ
Зочин 2021-03-09 192.82.67.228
Ногоон малгайтны шээс минь хүн амьтан сэжиглэхээ боль!чамаас л харин сэжиг төрөөд бхйна!
Зочин 2021-03-09 192.82.72.251
юунд ч хамаагүй сэжиглэх үү?
Sunii 2021-03-09 58.140.211.70
Kkk chi ooroo harin haanahiin hun be.yu ch hiij uzeegui yum baijiij.ene hun bol hiideg chaddag hun yumaa
Зочин 2021-03-09 103.9.90.100
Таны ажил амьдралд сайн сайхныг хүсье
Иргэн 2021-03-09 202.21.109.38
Хийж чаддаг юмтай хүн сайхан юм, бусад сайд дарга нар шиг олон юм ярьж гуншигнаад байхгүй эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад л бахархалтай байна. Амжилт хүсье
Хотын уугуул иргэн 2021-03-09 64.119.17.211
"вакциныг яаралтай хийж эхэлбэл Covid-19 халдвараас илүү өндөр эрсдэл гарч, хүний амь нас хохирч болно" гэнээ. Энэ нөхөр ер нь эрүүл байна уу. Юу яирад байнааа. Дэлхий даяар л вакциныг хүмүүст яаралтай хийх тухай ярьж байхад ёстой мулгуу гэхэд арай дэнднээ. Энэ нөхрийг сайдаас нь өөрчилсөн нь ёстой болж. Ямарч менежмент байхгуй, мэдэхгүй. Одоо том том юм мэдэмхийрч ярих гээд хэрэггүй…
irgen 2021-03-09 103.26.193.227
haha iim l uhaan muutai humuusiig horwoo daadag ghr bas l aguu shuuu
хүннү 2021-03-09 202.179.24.54
Энэ залууг элдэвээр хэлсээр байгаад явуулсан. Уул нь ЭМЯ-ны сайдыг огцруулж болохгүй байсан. Монгол улсын эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан идээ бээрийг залуу эмч нарынхаа ур чадварт түшиглэн шахан зайлуулж байсан юм.
Zochin 2021-03-09 202.179.25.173
Munkhsaikhanyg saidaar ni bailgakh bsan yum amjilt khusie.butsad saidar ni tavibal ikh yum khiikh khundee
зочин 2021-03-09 203.98.76.100
Энэ хүн тэр эмнэлэгт цөөн тооны хүнийг аврана. Харин сайдаар ажиллавал олон хүний амь насыг аврана даа уг нь.
зочин 2021-03-09 202.21.120.242
Сайдаар нь ажиллуулж үр дүнг нь харах байсан юм Гэмтлийн эмнэлэг 1-р эмнэлгийг авилгагүй өөрчилж чадсан юм чинь эрүүл мэндийн салбарыг өөрчлөх л байсан даа их л олон хүн сандран хурдан өөрчилсөн дөө
гэмтэл боломжийг ашигла 2021-03-09 66.181.171.26
Гэмтлийн эмнэлэг хөгжиж зах зээлд өрсөлдөх чадавхитай болж хөгжие гэвэл Мөнхсайханы байгууллагаа хөгжүүлэх амбицыг ашиглах хэрэгтэй. Мөнхсайхан бол дахин төрөхгүй үнэт баялага мөн
Сэтгэгдэл чухал утсыг хөндддөг 2021-03-09 66.181.171.29
Төсөв хүрэхгүй байна ашигтай ажиллаж чадахгүй өрөнд орж байна ийм учраас Манай эмнэлэгт бренд мэс засал ашиггүй, хямд үнэтэй хагалгаа ашигтай гэж гуйлагчин царайлсан одоогийн удирдлага бидэнд хэрэггүй. Ухамсараараа ажиллаа өгдөө Галаа минь. Хүн чанар гаргадаа
Зочин 2021-03-09 192.82.72.152
Чадалтай хүн хаа ч амьдрана дөө.Эмч байсан хүн сайд болсноос биш сайд байсан хүн эмч болсон биш.Заяа муутай охор бодолтой монголчууд ЭМ салбарт гарсан ганц олигтой сайдаа элдвээр хуцсаар байгаад зайлуулсан даа. Хохь нь болж байгаа нь тэр дээ өөр юу гэхэв
Sunii 2021-03-09 58.140.211.70
Harin tiimee yum hj bga oorchilj chadaj bga negniigee boorolsoor bgaad huuhduud yawuulsan Zaya ni hayasan humuus dee.hj chadah huchtei chadwartai huniigee harij togotooj chadaagui bidnii l buruu shuu 🤪
Зочин 2021-03-09 103.26.193.193
SAIDIG SOLISON BURU BAISNIG HARULJ BNA
Зочин 2021-03-09 192.82.65.200
Iim hun zuvluh hiihgyie. Helj yarij bgaaga uuru neg unshaasai
12347 2021-03-09 202.126.89.142
Энэ нөхрөөр зөвлүүлдэг гэмтлийнхэн ч гэж юу байхав нээрээ. 1р эмнэлэгтээ очиж зөвлөнө гэвэл болж байна! Мөнгө хусах аргаа л хайж яваадаа зайдлуул мөнгөнөөс нүдээ ухна
Зочин 2021-03-09 122.201.31.134
Нямхүүгийн троллууд инээдтэйшд Мөнсайханыг харлуулах гээд чи амжихгүй шүү
Зочин 2021-03-09 202.179.24.54
Чам шиг нохойн баас ийм ярих илүүц.
Зочин 2021-03-09 202.126.94.99
Энэ унэхээр мундаг залуу, сайдыг нь хийлгэх естой байлаа!!! Одоо буруу замаар будаа тээж байгааг товчхоон оновчтой хэлчихлээ. Вакцин шахах нь бас аюултай гэж!
Зочин 2021-03-09 192.82.73.161
энүүгээр зөвлүүлнэ гэж юу байхавдээ кккк инээдтэй юмаа зүгээр мэс засалдаа мэргэшиж байна гэвэл болох юмдаа.
Зочин 2021-03-09 202.179.24.54
х****а
Zochin 2021-03-09 202.179.26.204
Bodoj tuluvloj baisan ajluudaa guitseej hiih saihan tsag irnee. Amjilt hysie.
иргэн 2021-03-09 59.153.115.235
мөнхсайханаар зөвлүүлнэ гэж ву байдаг юм бэ. өвчтөнөөс 500000 түүнээс дээш төгрөг яаж салгаж авдгийг заалгаж байгаа юм уу.
Зочин 2021-03-09 202.21.118.126
Энэ уг нь дажгүй залуу байсан манай ухаатнууд жагсаж байгаад явуулсан даа
Зочин 2021-03-09 139.5.216.252
Тийм шүү. Энэ вакциныг ингэж шууд хурдасгаж болохгүй. Хүний амь насыг бодох хэрэгтэй.
Цөөхөн Монголчууд минь 2021-03-09 64.119.27.159
Вакцинй туршлагын туулай болох вий дээ. Үүнийг бодож байна уу ҮАБЗ ???
г.о 2021-03-09 43.228.129.45
Өнөөдрийн нийгмийн шаардлаганд нийцхүйц чадварлаг эмч мэргэжилтэний нэг . сайд байж ЭМС -н хэрэгцээг тооцон ажиллах ур чадвар , ухаан ,нөөц түүнд байсан шүү ард түмэн үнэлсээн