"Ломбардын хүү сарын 3 хувь болсноор хаалгаа барина" | News.MN

"Ломбардын хүү сарын 3 хувь болсноор хаалгаа барина"

"Ломбардын хүү сарын 3 хувь болсноор хаалгаа барина"

"Ломбардын хүү сарын 3 хувь болсноор хаалгаа барина"

Хотын гудамж бүрт хэд хэдээрээ шахцалдаж, жилийн дөрвөн улиралд үйлчлүүлэгчээр тасардаггүй газар бол барьцаалан зээлдэх төв буюу ломбард.

Хагас сарын хүү нь бараг 6-8 хувь, хүүг дураараа тогтоож, татвараа шударгаар төлдөггүй, иргэдийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зөрүү мөнгийг буцаан олгохгүй байна зэргээр ломбардуудтай холбоотой олон асуудал хөндөгддөг.

Гэсэн ч жирийн иргэдийн амьдрал ломбардад уяатай байдаг. Энэ асуудлыг цаг тахлын хүнд үед зохицуулах зорилгоор УИХ-аас барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүг ирэх долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд сарын гурван хувь, алдангийг 0.2 хувиас тус тус хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан юм. Уг хуулийг хэлэлцэж байх үед барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид "Тус хууль батлагдсан нөхцөлд хаалгаа барихаас өөр сонголтгүй болно" гэж мэдэгдсэн. Иймээс ломбардууд үйл ажиллагаа эрхэлж буй эсэхийг сурвалжиллаа.

Албан бус мэдээллээр Улаанбаатарт 1000 орчим ломбард үйл ажиллагаа эрхэлдэг. Барьцаалан зээлдүүлэх газрын эвсэл холбооноос өгч буй мэдээллээр одоогоор эдгээр ломбардын 30 хувь нь хаалгаа барьсан бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Мөн тус холбооны гишүүний хэлж буйгаар “Цар тахлын үед мөрдөх түр журам, хуулийн дагуу энэ сарын 11-нээс эхлэн барьцаалан зээлдэх төвийн сарын хүү гурав, алданги 0.2 хувиас хэтрүүлэхгүй байх хууль хэрэгжиж эхэлнэ.

Энэ нь барьцаалан зээлдүүлэх төвүүд дампуурч, далд эдийн засагт, өдрийн зээл олгох хэлбэрт шилжихэд хүргэж байна” гэв. Мөн зах зээлийн шаардлагаар өдөр ирэх бүр үнэ нь унаж байдаг тул барьцаа хөрөнгийг борлуулахгүй байх ямар ч боломжгүй, сард 600 мянгаас 1.8 сая төгрөгийн түрээс төлдөг тул урсгал зардлаа нөхөж чадахгүй гэх байр суурьтай байгаа юм.

ЯДАЖ ГАР УТАС, НӨҮТБҮҮКИЙН ХҮҮГ ХЭВЭЭР БАЙЛГАМААР БАЙНА

Жилийн дөрвөн улиралд хөл хөдөлгөөнөөр тасардаггүй Монгол Улсын Боловсролын их сургуулийн автобусны буудлын хойно байрлах “GF” барьцаалан зээлдэх төвийг зорилоо. Биднийг ороход тус ломбардад барьцаалан зээлдэгчээс өөр хүн байсангүй. Барьцаалан зээлдэгч Ж.Баяржаргалаас цөөн асуултад хариулт авлаа.

-Үйл ажиллагаа нь эхэлснээс хойш өдөрт хичнээн хүнд үйлчилж байна вэ?

-Өдөрт манайх 1-2 хүнтэй, заримдаа огт үйлчлүүлэгчгүй байна. Урьд нь өдөрт хамгийн багадаа 10 хүнд үйлчилдэг байсан. Уг нь долдугаар сарыг хүртэл ажиллахгүй байя гэж бодсон ч түрээс нэхэгдээд байгаа тул ажиллахаас өөр сонголт алга. Манай түрээс сарын 1.3 сая. Карантины үед түрээсийг 50 хувь хөнгөлсөн. Энэ сараас түрээсийн төлбөрөө 100 хувь авна гэсэн. Тиймээс ядаж түрээсийн төлбөрөө олохоор сууж байна. Хамгийн гол нь манайх байрлал сайтай болохоор байрлалаа алдахгүйг хичээж байна

-Энэ сараас эхлэн ломбардын хүү сарын гурван хувь, алдангийг өдрийн 0.2 хувь, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх үүрэг хүлээж байгаа. Хуулийг хэрэгжүүлэхэд асуудал үүсэх үү?

-Уг хуулийг хэрэгжүүлэх талаарх бичиг манайд ирээгүй ч одоогоор алт, монетыг гурван хувиар авч байна. Харин нөүтбүүк, гар утсыг хуучин хүүгээр авч байна. Гар утас, нөүтбүүк нь эвдрэл гэмтэл ихтэй байдаг. Заримыг нь бүр ашиглах боломжгүй болчихдог. Эзнийг нь ирэхийг хүлээсээр байтал зах зээлийн үнэ нь унадаг. Миний бодлоор ядаж гар утас, нөүтбүүкийн хүү хэвээр байх хэрэгтэй байна. Харин монетыг гурван хувиар авч болно. Гэхдээ долдугаар сараас хойш түр журам үргэлжлэхээр болбол ломбардууд ажиллах ямар ч шаардлагагүй болно. Ихэнх ломбардууд хаалгаа барьж байна. Ломбардууд цеф, хаягаа зарна, ширээ зарна гэсэн зарыг маш их цацах болсон.

-Ирэх долдугаар сарыг хүртэл барьцаа хөрөнгийг борлуулахгүй байх боломжтой юу?

-Одоогоор борлуулсан зүйл алга. Барьцаа хөрөнгийг удаан хугацаанд байлгаснаар зах зээлийн үнэ нь улам унана. Тиймээс нөүтбүүк, гар утсыг урьдынх нь журмаар байлгамаар байгаа юм. Яаралтай мөнгөний хэрэг гараад тэвдэж явахад хамгийн их тус болдог газар бол ломбард. Гэтэл энэ хууль ломбардуудыг хаалга барихад хүргээд байна.

ЗЭЭЛИЙН ХҮҮ 0.1 ХУВИАР БУУРАХАД Л АЧАА ХӨНГӨРДӨГ

Тус хуультай холбоотойгоор иргэдийн байр суурийг сонслоо.

Иргэн М.Сайханбаяр.

-Ломбардын хүүг багасгах талаар хэдэн арван жил ярьж байна. Олон жил ярьсан ч шийдвэр гаргаж, хэрэгжүүлж чадалггүй явсаар өдийг хүрлээ. Ямар нэгэн зээлийн хүү гурван хувиас хэтрэхээр л амьжиргаа алдагддаг. Хүү гурван хувиас 2.9 болж 0.1 хувиар буурахад л ачаа хөнгөрч байгаа нь мэдэгддэг. Тэвдэж явахад олон зүйл шаарддаггүй болохоор нь иргэдийн хамгийн их зээл авдаг газар нь яалтчгүй ломбард байдаг. Иргэдийн амьжиргаа ломбардаар л эргэлдэж байна. Уг нь ломбард нь ч банк нь ч, банк бус нь ч нэг хүүтэй баймаар байгаа юм. Тэр тохиолдолд иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх гээд байна. Барьцаа хөрөнгийн тухайд гэрээ хийсэн л бол заргалдах хэрэггүй.

ЛОМБАРДЫН ТООГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ

Иргэн Б.Баасандэмбэрэл

-Ломбард хэтэрхий олон байна. Тэр хэрээр олон хүн үйлчлүүлнэ гэсэн үг. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь оюутан залуус байдаг. Ажиглахад, оюутнууд гар утсаа барьцаалж, шоуддаг. Тэгэхээр тоог нь багасгаж, шаардлагыг нь өндөрсгөх хэрэгтэй гэж боддог. Харин хүүг нь багасгавал яг мөнгө яаралтай хэрэгтэй байгаа хүнд тустай.

УИХ-аас баталсан дээрх хуулийг эсэргүүцэж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг 220 орчим ломбард холбоо байгуулж, өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Учир нь, уг хуулийг мөрдсөн нөхцөлд ломбард ажиллах боломжгүй болно гэж үзэж буй юм. Мөн уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд зээлдэгч нартайгаа гэрээгээ шинэчлэх ёстой. Хэрвээ хуульд заасан эл зохицуулалтыг мөрдөлгүй, зээлдэгчийг хохироосон нөхцөлд иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, эрхээ хамгаалуулах юм байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-09 192.82.78.64

dongosood bgarai. ih idej uuchihaad. 3% bolgoson chin haalgaa barina l geh shig.

Avatar

Зочин 2021-03-09 202.179.8.210

Хууль гарсанаар зах зээлийххээ жамаар ажиллаж чаддаг нь ажилаад чадахгүй байж хүмүүсийн эд зүйлийг өндөр хүү төлуулж хохироодог хугацаа хэтэрэхээр нь хурааж аваад ард түмнийг хохироодог хувалз ломбардууд хуулийн дагуу ажиллаж чадахгүй бол өөр ажиллаа олж хийх хэрэгтэй.Хуулийг уландаа гишгэнэ гэсэн асуудал байхгүй.Хуулийнхаа дагуу ажиллаж чадах ломбардууд нь үлдэнэ биз.Үйлчлэгч,үйлчлүүлэгч хоёрын сэтгэл ханамжтай нөхцөлд ажил цаашаа явна.

Avatar

зочин 2021-03-09 66.181.176.118

жамаараа явж байгаа ломбардаад оролдоод байх ямар хэрэгтэйм бэ төр засгийнхан, үнэхээр хэлэх муу үг олдохгүйм аа, нурана сөнөөнө гэх юм

Avatar

Сайн 2021-03-09 66.181.188.128

Банкны систем нь үнэнхүү болхи, тэгэхээр ломбард цэцглэх нь зөв. Гэхдээ 3% болгоод ломбардны асуудал цэгцэрч байвал бүр сайн

Avatar

Зочин 2021-03-09 202.55.188.36

Bank ni eldev tuvug udalgui zeeldeg baisan bol lombarduud ustana

Avatar

Зочин 2021-03-09 203.91.112.139

Ломбардны хүү буурах л хэрэгтэй ш дээ. 7-10% гэдэг чинь арай л хэтэрсэн хүү шүү дээ. Хүүгий нь 3% болгоно гэдэг чинь ард иргэдэд хэрэгтэй ш дээ. Ард иргэдийн нэрийг барьж, худлаа өөрсдийнхөө мөнгө хүүлэх аргаа өмнөө тавьж болохгүй.

Avatar

зочин 2021-03-09 203.91.115.54

Ломбард хаалгаа барих нь зөв. Маш зөв. Тэд бол мөнгө хүүлэгч, шулаачингууд. Цаашдаа банкны зээлийн хүүг жилийн нэг хувь хүртэл бууруулах ёстой.

Avatar

H 2021-03-09 202.21.109.39

Eemeg bogj gar utsaa baritsaalaad banknaas zeel avahuu tegd

Avatar

Zochin tegwel bank bolon lombaard bugd haalgaa barina hund huugui shahuu munguu ugchuud yu bodoj suuhawdee amidrald oir yum yriarai tiim l ih shuluulaad hitsuu bdiin bol lombardaar uilchluulehgui bnga banktaigaa haritsaad ywaach 2021-03-09 103.212.116.135

Xaxa

Avatar

Зочин 2021-03-09 202.21.103.10

хаалгаа барина л биз ард иргэд харин ч сайн амтай байгаа хэт өндөр хүү дээр нь бас ард иргэдэд их л дарамт болдог. ер нь бол ломбард тухайн хүний эд зүйлсийг үнэгүйдүүлэх зорилго агуулдаг тйим болохоор бараг хэрэггүй дээ ломбард

Avatar

Зочин 2021-03-09 103.212.116.135

Uursduu guij ochij ymaa tawij hunees mungu awchiad huu uguhgui bh sanaatai yaj iim arichiagui tetgemjiin baidaltai amidardag bnaa tegj l shuluulaad bgaan bol lombardruu orohgui bhad boloh bishuu gudmand ywj bhad chini chirj oruulj ireed yumiig chini multalj tawiuldagguil bmaar yum erguu erguu yum yrih ymaa

Avatar

zochin 2021-03-09 202.126.89.96

haalgaa barihgui ee harinch bank shig baisan ch bolno 1.5 baisan ch haalgaa barihgui shuu bid medelgui yah be dee

Avatar

Зүү өв 2021-03-09 64.119.23.127

Зөв

Avatar

Зочин 2021-03-09 150.129.142.193

Зөв. Ломбардыг үгүй болгох хэрэгтэй. Харин банк оронд нь сайн ажиллах эрх зүйг хий.

Avatar

Зочин 2021-03-09 139.5.219.148

5 TOONII DOTOR HASAJ NEMDEG HUN BOL ASHIG OLOHGUI GEDGIIG NI AMARHAN OILGONOOO.

Avatar

Зочин 2021-03-09 139.5.219.148

ULS MAANI IRGEDIIHAA HOOLOOR TOGLOH YM DAA BICHIL ZEEL SARIIN 3% GEJ YU GESEN UG YM BEE YAAJ AJ AHUIN NEGJ ASHIG HIIH YM BEE .OLON GAZAR UUDEE BARIH NI DEEE HARAMSALTAI.

Avatar

Анхдагч 2021-03-09 192.82.75.84

Тулсан газар хамгийн түрүүнд муу нэртэй ломбард аминд чинь ордог биз дээ оркуудаа!!!!
Банк ээмэг бөгж барьцаанд авдаг бол аваачиж өгөхнээ.Өшөө олон бүр 3000 4000 ломбардтай болвол өрсөлдөөн бий болж.Тэр цагт хүсээд байгаа хүүгээрээ ломбарданд юмаа тавих боломж бүрдэнэ!!!

Avatar

Зочин 2021-03-09 202.179.30.6

Ломбардууд сенетугэй

Avatar

Зочин 2021-03-09 202.9.46.38

lombardaar uilchluuldeg hun hed ve? Bankaar uilchluuldeg ni yed ve? muu muudaa deerelguu gej, chaaaooooos, bankniihaa huug l buulgaach deee duluudaa

Avatar

Зочин 2021-03-09 202.131.243.186

ЗӨВ. ХУУЛЬ БУС МӨНГӨ ХҮҮЛЭЛТИЙГ УГ ҮНДЭСЭЭР НЬ УСТГАХ ХЭРЭГТЭЙ. ХҮЧЭЭР ҮГҮЙ ХИЙХГҮЙ БОЛ ШУЛАХ АЖИЛЛАГАА ЗОГСОХГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2021-03-09 202.21.109.50

hahaha mungu huulj amidardag ulsuud chini hamgiin adgiin mungu geheer eejiigeech zarj medeh garuud baidag yum shte..hudalch hulgaich shunaliin tulamnuud..

Avatar

Зочин 2021-03-09 202.9.40.24

Нуга нуга хождог байсан газар төлбөрт мэдээлэл цацаад эхлээв шив дээ.

Avatar

unshigch 2021-03-09 192.82.78.229

ashgui dee lombard hereggui burmoson ustbal taarna

Avatar

Халх 2021-03-09 202.131.236.170

Хулгайн эд зүйлс зардаг тул 3% ч ихдэнэ. Хаасан ч болно.

Avatar

Зах 2021-03-09 192.82.74.242

Ломбард бол угаасаа луйвар, дээрэм шүү дээ ! 3 хувь ч ихэднэ. Зах зээлийн системд 3 хувьтайгаа тэсч үлдэхгүй бол, хаалгаа барив аа !

Avatar

ЛОМБАРДууд сөнөтүгэй 2021-03-09 64.119.27.159

Ихэнх лобард хулгайн эд зүйл авдаг. Дараа нь тэрийгээ зарж мөнгө олдог бузарын газар. Бүгдийг нь хаа

Avatar

Зочин 2021-03-09 124.158.84.146

хулгай нүүрлэсэн газар. хаах хэрэгтэй

Avatar

Үнэн 2021-03-09 139.5.217.239

Хамгийн баян авгайчууд ломбардныхан шүү дээ. Гараараа дүүрэн алт зүүчихсэн. Нүүр амаа хүн аймаар татуулчихсан нөхдүүд урдаас аймаар нүд гаргаад сууж байдаг. Хөдөлмөрлөх гүй хүн шулдаг дээр нь ааштай их зальтай авгайчууд байдаг юм

Avatar

Иргэн 2021-03-09 66.181.161.85

Ядарсан түмэн олноо шулж баяжчихаад үхсэний чинь хаагдах… Энэ муусайн ломбардын шулаачид давраад байсан юм. Одоо энэ ББСБ гэсэн үнэн даам гарууд байна даа

Avatar

Үнэн 2021-03-09 139.5.217.239

Шулаачидад боломж олгож болохгүй. Олон жил шулуулсан. Одоо ханаа байлгүй дээ.даварсан юмнуудыг устга

Avatar

иргэн 2021-03-09 103.57.94.48

30 жил шуллаа, шулмасууд, чөтгөрүүдээ газрын хөрснөөс та нар алга болооч, ард түмэн их ч юм аа алдсан даа, жинхэнэ хуульчлагдсан хулгайч нар шдээ. Яг ЖДҮ-чид шиг…. Эд нарыг 3% гэж байгаа нь жилийн 36%,,, дэлхий дээр байхгүй 1800 ондоо үлдчихсэн түүхийн хаягдлууд…. Танар дампуурвал их сайн байна.

Avatar

mgl 2021-03-09 103.57.94.17

ajillaj chadahgui bol haalgaa baridaa, ard tumniig hangalttai shulsan, odoo bolloo.

Avatar

Зочин 2021-03-09 66.181.182.77

б**с эргэх зайгүй жижигхэн талбай түрээсэлчихээд сард 1.3 саяыг түрээсэнд төлдөг ч гэх шиг зоргоороо худлаа бурах юмаа.8%-ийн хүү гэдэг бол дэлхийд байхгүй өндөр хувь.3% бол бас л хангалттай ашиг олох хувь хэмжээ.

Avatar

bat 2021-03-09 192.82.65.182

bankni huu buurahad ayandaa alga bolno.

Avatar

логх 2021-03-09 64.119.17.247

Багасч барьж байвал болох газар бас тэр ББСБ ч гэсэн шулаачид

Avatar

Зочин 2021-03-09 66.181.161.11

Энд дандаа санхүүгийн мэдлэг хомс оркууд бна дөө

Avatar

Зочин 2021-03-09 202.126.88.194

Дампуурч л байг,хүний цус нулимсаар хооллож суудаг Сэлэнгийн тэр баян авгай хочтой эмээ одоо эртхэн нүглээ нимгэлсэн нь дээр

Avatar

Зочин 2021-03-09 202.55.188.110

Ломбард 3% байхад хангалттай ашигтай. Даварцан ломбардуудыг цөөлөх шаардлагатай. Ялангуяа ЗАВЬЯА ТАГШ ЛОМБАРД БУСДЫН ЭД ЗҮЙЛИЙГ ТАНИХ ЗОРИЛГОТОЙ НЭРЭЭР МӨНГӨН АЯГЫГ ҮРЖ ХЭЛБЭР, ӨНГИЙГ НЬ АЛДАГДУУЛЖ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ ШАМШИГДУУЛДАГ.

Avatar

ЗАЙРАН БАЯРАА 2021-03-09 31.13.191.201

30 ЖИЛ АРД ТҮМНЭЭС ШУЛЖ МӨЛЖӨӨӨД ХАНАЖ ЦАДАХГҮЙ БОЛ ХАР ХОХЬ ЧИНЬ? АНХ САРЫН 25% ЖИЛИЙН300% ИДЭЖ ШУЛЖ БАЙСАН БУУРСААР БАЙГАА Ч ЖИЛИЙН 36% ЧИНЬ ДЭЛХИЙД ХААА Ч БАЙХГҮЙ ЛУЙВАР ДЭЭРЭМ Ш ТЭЭ? ХУРААГАА Ч ХӨДӨЛГӨХГҮЙ ЗҮГЭЭЭР СУУЖ БАЙЖ 36% АШИГ ОЛДОГ БИЗНЕС ХАА БАЙНА? МАЛЧИД 1ХУРГЫГ 5ЖИЛ БУЮУ190ХОНОГ ӨДӨР ШӨНӨГГГҮЙ УСАЛЖ ТЭЖЭЭЖ ХАРИУЛЖ МАЛЛАЖ БАЙЖ ЗАРЖ БАЙНА, МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭР ДАН ДАРГА НАРЫН АВСАН АВИЛГЫГ ОЛОН АВГАЙГААРАА УГААЛГАДАГЫГ АНТГ ТАГНУУУЛ ШАЛГАХ ЁСТОЙ

Avatar

Хохин 2021-03-09 202.55.188.87

Ядарсан ард иргэдийг төр засаг нь нэг шулна, ломбард нь давхар шулна. Утгагүй тогтолцоотой ийм ч улс бх гж

Avatar

зочин 2021-03-09 202.21.120.242

ломбардын тоог багасган банк иргэддээ хүүгүй хүү багатай зээл өгдөг болох ёстой

Avatar

Мал орк 2021-03-09 202.131.248.178

Хүүгүй гэж юугаа хуцаад тэнэгтээд байнаа? хэний мөнгийг чи хүүгүй зээлмээр байгаа юм даварцан бандааш вэ

Avatar

boogii 2021-03-09 202.55.191.205

3 huvi hangalttai shd novshnuud shunaad bgan

Avatar

Зочин 2021-03-09 103.26.195.248

Эхнээсээ МАН-д саналаа өгдөг үхэр монголчууд шангаа хүртэж байна.

Avatar

Иргэн 2021-03-09 192.82.78.249

Мөнгө хүүлэгчид байснаас хаалгаа барьсан нь дээр. Сарын 3 хувийн хүү бол хангалттай мөнгөө өсгөх боломж. Чадахгүй нэг нь хаалгаа хаана л биз дээ. Цагаан шуудай үүрээд явж чадахгүй нь л лав ойлгомжтой

Avatar

Зочин 2021-03-09 119.40.103.6

Ломбард шиг хэрэггүй юм алга даа. Хурдан хаалгыг нь барих хэрэгтэй. Жинхэнэ луувирчид л байх шиг байдаг даа

Avatar

Zochin 2021-03-09 202.9.46.139

Hogiin lombardiig haa

Avatar

иргэн 2021-03-09 202.179.24.240

Сайн л биз дээ. Ломбард байх хэрэггүй.

Avatar

ббб 2021-03-09 139.5.219.147

Ломбардаас өөр зүйл хийж амьдрах аргаа олдоо

Avatar

Зочин 2021-03-09 202.9.46.27

Жилийн 36 хувийн хүүтэй байхад хаалгаа барьж байвал асуудал өөрт нь байнаа гэсэн үг. Банкууд 18-20 хувь тэгээд үйл ажиллагааны зардал ломбардаас өндөр мөртлөө ашигтай ажиллаад байна шүү дээ.

Avatar

Иргэн 2021-03-09 59.153.115.27

Иргэд аж ахуйн нэгжүүдийг сөхрүүлж байгаа ажлын байрны түрээсийн тарифыг нэг мө цэгцлэх болсон хэтэрхий өндөр мөнгө нэхдэг санаанд орсон тоо хэлдэг худалдаа аж үйлдвэрийн танхим энийг зохицуулах юмуу өөр ямар байгууллага зохицуулах ёстой юм

Avatar

Зочин 2021-03-09 202.21.103.10

харин ч сайн юм боллоо ламборд гэж дураараа газар байгаа бүүр байхгүй байсан ч дээр шүү

Avatar

Зочин 2021-03-09 64.119.18.120

bid ehd enuunig amerik abihad jostoi goi dajignaj baisan shuu.uzeelre sogogchoor aaimar aimshigin zuil yarial. naadah chin aigad uhsenn shuu. abs tged mongold dagaj ireed ger buleer ailgaaj surduulsen.zarim neg humuuse bur shine hund obchin taghl garjina ageel. uulzaad suuhara uhtelen ineedeg shuu.nadaas mini yarisan aimshigiin zuil nadas aigaad gandan nom unshuulad zarim bur soliorrson galzuursan abilaa. teged hebterj ortol ailgaadd jostoi goi oshoogon ablaa.

Avatar

Зочин 2021-03-09 66.181.177.97

Хүү бага байгээ.Дампуурах нь дампуураг.

Avatar

Zochin 2021-03-09 103.57.93.59

Бүрмөсөн хаах хэрэгтэй жинхэнэ ядарсан иргэдийг шулдаг газрууд хууль хэрэгжүүлж чадахгүй нь зах зээлийн замаар хаалгаа барьж лбайг

Avatar

Зочин 2021-03-09 66.181.161.20

36%mongoo huulcheed haalgaa barival hogchin delhii deer baihgui ashigtai ajil yum bishuu

Avatar

zochin 2021-03-09 122.201.23.84

ломбард бол мөнгө хүүлдэг газар, бүгдийг нь хаавал таарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж