Бэлгийн дарамт үзүүлсэн олимпийн аварга иргэншил авна | News.MN

Бэлгийн дарамт үзүүлсэн олимпийн аварга иргэншил авна

Бэлгийн дарамт үзүүлсэн олимпийн аварга иргэншил авна

Бэлгийн дарамт үзүүлсэн олимпийн аварга иргэншил авна

Өмнөд Солонгосын шорт трекийн шилдэг тамирчдын нэг, 2018 оны өвлийн олимпийн аварга Лим Хё-Жүн Хятадын иргэншил авах болсон тухай тамирчны ойрын эх сурвалж мэдээлж байна. Тус эх сурвалжийн мэдээлж буйгаар бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсон Лим Хё-Жүнд Хятадын тэшүүрийн холбооноос иргэншил санал болгожээ. Солонгосын хэвлэлд гарсан мэдээлэлд “Лим Хё-Жүн 2022 оны Бээжингийн өвлийн олимпд Хятад улсыг төлөөлж гулгах болно” гэв.

Лим Хё-Жүний хувьд бэлтгэлийн баазад байрлаж байх үеэрээ эмэгтэй тамирчдын өмнө багийнхаа эрэгтэй тамирчны өмдийг доош татсан нь бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлсэн гэж буруутгагдах шалтгаан нь болсон. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Өмнөд Солонгосын тэшүүрийн холбооноос Лим Хё-Жүний эрхийг нэг жилээр хасч, хэргийг нь дээд шүүхэд шилжүүлсэн аж.

Дээд шүүхийн зүгээс түүнийг бүх насаар нь шигшээ багаас хөөх магадлалтай байгаа учир Лим Хё-Жүн Хятадын иргэншил авах байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Анхан шатны шүүхээс Лим Хё-Жүнийг гурван сая воноор торгох шийдвэр гаргасан бол давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзсэн. Гэвч энэхүү хэрэг одоогоор дээд шүүх дээр хянагдаж байна.

Солонгосын тэшүүрийн холбоо 2019 онд Лимийн гулгах эрхийг нэг жилээр хасах шийдвэр гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэж гарсны хойно нэг жилийн хориг нь идэвхжих гэнэ.

Өнгөрсөн Бямба гаригт Лимийн агент Брион компаниас мэдэгдэл гаргаж, 24 настай залуу тамирчны карьерийг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ. Тус компанийн мэдэгдэлд “Хууль ёсны шийдвэр гарахгүй удах тусам Лим Хё-Жүний өвлийн олимпоос хоёрдахь алтан медалиа хүртэх боломж нь багасч байна. Тэрбээр сүүлийн хоёр жил Солонгосын хаана ч бэлтгэл хийж чадсангүй. Тэр зүгээр л дахин гулгахыг хүсч байна” хэмээжээ.

Тус компанийн зүгээс ямар ч зүйл тодорхой болоогүй учир элдэв янзын шуум, цуурхал гаргаж үйлчлүүлэгчийнх нь нэр төрд халдахгүй байхыг хүсчээ.

Лим Хё-Жүн 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн шорт трекийн 1500 метрийн  төрөлд алтан медаль, 500 метрийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж байв. Лимийг тухайн үед дасгалжуулж байсан Ким Сун-Тэ өдгөө Хятадын шорт трекийн үндэсний шигшээ багийг дасгалжуулж байна. Ким Сун-Тэгийн туслах дасгалжуулагчаар 2014 онд Оросын иргэншил авсан, олимпийн аварга Солонгос гаралтай Ан Хён Су ажиллаж байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: yonhap, koreatimes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-09 112.72.15.210

Нийтэд нөлөөтэй хүмүүс хариуцлагатай байх ёстой. Тэдэнд буруу хазгай гишгэх эрх байдаггүй. Хар тамхичин урлагийнхан, найраач бөхчүүд, худалч улс төрчидтэй хайр найргүй тэмцэж, нийгмээрээ жигшиж байх ёстой. Энэ тал дээр Солонгосын нийгэм хатуу

Avatar

zochin 2021-03-09 66.181.183.249

manai ulsad hureed ir ee, iimerhuu togloomiig bol daachihaar engiin humuus shuu dee bid nar

Avatar

Зочин 2021-03-09 112.72.6.94

Хууль дүрэм хэтрхий хазайхаар амьдралаас дэндүү тасарчих юмдөө. Өмдийг нь татаж тоглодог чинь энгийн л зүйлшд, америк европт ч тэгээд л тоглосон бичлэг ч зөндөө л байдаг. Кинон дээр ч гардаг. Хэтэрхий сүржигнэх нь ийм л хортой. Улс өчнөөн хөрөнгө гаргаж сургасан сайн тамирчнаа алдах болж байна, дээр нь дасгалжуулагч энэ тэр гээд олон хүмүүсийн нөр их хөдөлмөр зүгээр л нэг муу жоокноос болоод бүгд баларчих юмуу

Avatar

zochin 2021-03-09 202.55.183.178

Балай ХҮМҮҮС улс даяараа эр эм нь мэдэгдэхгүй бүгд чавганц зантай болцгоосон байна. Нөгөө ххүхэн шиг царайтай нөхдүүд нь дээшээ гараад улс жолоопооп эхэлэхэр ийм чавганц шийдвэрүүд гарч ирж бна да

Avatar

Зочин 2021-03-09 202.21.109.131

Harin ch solongosd ymr neg gaj dontnii h****** ****g ruugee algaduulah hooy baay ynhaan g**** dugaaraa ugchih gesen zolbin p***a nar bhgu bolhoor harin ch amar bdg shuu

Avatar

Зочин 2021-03-09 202.21.109.131

Huuhen shig tsaraitai uls chin emegtei huniig daramtlsan huniig urshuudgui ym harin uher chingisiin hujaa mongoliin erliizuud iim zolbin orklog bainashd zavaan ajilgu arhichin dontoi udam muutai uher mongolchuud

Avatar

Зочин 2021-03-09 192.82.71.191

Монголчууд бид авья даа .

Avatar

Зочин 2021-03-09 66.181.187.39

чааваасдаа хариугүй юмаар тамирчинаа боомилж бдг

Avatar

Сэхээтэн 2021-03-09 59.153.115.61

Үгүй юмаа. Олны танил хүмүүсийг маш олон залуучууд, өсвөр насныхан даган дуурайдаг учир тэд муу зүйл хийх эрх байдаггүй. ялангуяа хүүхдүүд дуурайх вий гэдгээс маш их болгоомжилдог. хүүхдийн эрхий маш чухалд авч үзнэ. яагад гэвэл тэд нар ирээдүйн улс орны эзэд учраас. хэрэв энэ залууг өршөөвөл бусад залуучууд, хүүхдүүд имйм юм хийж болдог юм байна гэсэн буруу бодолтой болох тул тэдийг маш хатуу шийтгэж, ингэж болдоггүй юм байна гэсэн ухамсар бүр багаас нь суулгаж өгдөг юмаа.

Avatar

Зочин 2021-03-09 59.153.114.58

Монголынх бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж