Хятадад төрөлт багассан нь ажиллах хүчний хомсдолд оруулна | News.MN

Хятадад төрөлт багассан нь ажиллах хүчний хомсдолд оруулна

Хятадад төрөлт багассан нь ажиллах хүчний хомсдолд оруулна

Хятадад төрөлт багассан нь ажиллах хүчний хомсдолд оруулна

Дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад улсад төрөлт багассан нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй төдийгүй алсдаа ажиллах хүчний хомсдолд оруулах төлөв гарчээ.

 Маогийн үед буюу 1950-1970 оны хооронд Хятадын хүн ам бараг хоёр дахин нэмэгдэхэд хүн ам зүйчид нөхцөл байдал хяналтаас гарч байгааг анзаарч эхэлсэн юм. Улмаар 1979 онд Маогийн залгамжлагч Дэн Сяопин хүн амынхаа тоог цөөлөх зорилгоор нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Харин 2015 онд буюу 36 жилийн дараа дээрх бодлогыг цуцлаж, нэг айл дээд тал нь хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн хууль хэрэгжиж эхэлсэн юм.

Хүн амынхаа тоог бууруулах, хязгаарлах, тогтоон барих зорилготой  Хятадын төрийн бодлогуудын уршиг өдгөө хэдийн ажиглагдаад эхэлжээ. Хятадын олон нийтийн аюулгүй байдлын яамны мэдээлснээр тус улсад төрөлт 2020 онд 15 хувиар буурчээ.

Харин нөгөө талд нийт хүн амын дундаж нас улам хөгширч, төрөлт багассан нь ирээдүйд ажиллах хүчин эрс багасч, Хятад улс тэтгэвэр болон бусад нийгмийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хөгшчүүдээ тэжээх чадваргүй болох замдаа нэгэнт оржээ гэсэн үг юм.

“БНХАУ-ын төрөлт буурч буй нь хүн амын дундаж насыг маш хурдан дээшлүүлэх болно. Энэ үйл явц аль хэдийнэ эхэлсэн бөгөөд ажиллах хүчний хэмжээ эрс хумигдаж, нэг хүнд ногдох ажил мэдэгдэхүйц өссөн байна. Гэхдээ эрх баригчид асуудлаас мултрахын тулд цагаачлалын бодлогоо сулруулж, тэтгэврийн насыг сунгаж, ахмад ажилчдын ажлын бүтээмжийг дэмжихийн тулд илүү их хөрөнгө оруулж, насан туршийн эрүүл мэндийн гэх мэт үйлчилгээнүүдээр хангах зэрэг арга хэрэглэж болох юм” хэмээн Хонгконгийн их сургуулийн шинжлэх ухаан, технологийн салбарын захирал профессор Алберт Парк ярьжээ.

Хятад улс цагаачлалын бодлого дээрээ маш хатуу ханддаг. Тухайлбал, Бээжин 2016 онд хамгийн сүүлд 1576 ширхэг ногоон карт гаргасан аж. Харин харьцуулж үзвэл АНУ жил бүр нэг сая гаруй ногоон карт тараадаг гэнэ.

Бээжин одоогийн байдлаар тэтгэврийн насыг хараахан нэмээгүй байна. Гэхдээ өнгөрсөн жил эрх баригчид нарийн мэдээлэл өгөөгүй ч Хятадын тэтгэврийн насыг аажмаар нэмэхээ мэдэгдсэн нь иргэдийн дунд бухимдал төрүүлсэн юм.  Хятад улс 2013 оноос эхлэн нэг хүүхдийн бодлогыг сулруулж, 2016 он гэхэд бүх гэр бүлүүд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрснөөрөө шинэ төрөлтийн тоог дэмжинэ хэмээн найдаж байжээ. Гэвч тэдний найдвар талаар болсон юм.

Тиймдээ ч Хятад улс аргаа өөрчлөн зүүн хойд хэсгийн мужуудад хүүхдийн тоо хязгаарладаг бодлогыг бүрмөсөн арилгах боломжуудыг судалж эхэлснээ мэдэгджээ. Учир нь БНХАУ-ын хамгийн их ядууралтай гэгдэх тус нутгуудад шинэ төрөлтийн тоо хамгийн бага байгаа аж. Судалгааны ажлын үр дүнг үндэсний эрүүл мэндийн коммист мэдүүлж, цаашид орон даяар хүүхдийн тооны хязгаарыг арилгах боломжтой эсэхийг судлах төлөвлөгөө мөн бий гэнэ.

Өдгөө Хятадад тулгарч буй асуудал бол нийт баян орнуудад тулгамдаад буй асуудал юм. Тухайлбал, сүүлийн үеийн судалгаанаас үзвэл аливаа улс чинээлэг болох тусмаа эмэгтэйчүүд нь цөөн хүүхэд гаргахыг эрмэлзэх нь их болдог байна. Гэвч Хятадын хувьд зөвхөн үүнээс гадна олон асуудал тулгарч буй. Жишээлбэл, 2019 онд Хятадын шинэ гэр бүлийн тоо 14 жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүрчээ. Түүнчлэн тухайн онд БНХАУ 1949 онд байгуулагдсанаас хойш анх удаа хамгийн цөөхөн хүүхэд төрж байсан хэмээн бүртгэгдсэн байна.

Эдгээр баримтуудаас харахад Хятадын хүн амын ирээдүй бүрхэг болж буй аж. Олон улсад хүн амын тоог хэмжээнд нь барихын тулд нэг эмэгтэй хүний төрүүлэх хүүхдийн тоо хамгийн доод талдаа 2 байна хэмээн үздэг байна. Тэгвэл Хятадын хувьд энэ тоо одоогийн байдлаар 1.5 байгаа юм.

Эх сурвалж: BARRONS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

haak 2021-03-09 66.181.190.69

tgd coronag gargaj hugshuude tsuulj bgan bn

Avatar

Зочин 2021-03-09 58.140.209.223

Байгаль орчноо бодох юм бол хятдуууд төрөлтөө хянадаг байсан нь дээр.

Avatar

Зочин 2021-03-09 58.140.209.223

Хятадууд үргүй болбол таарна

Avatar

zochin 2021-03-09 66.181.183.249

iimerhuu asuudaltaigaar usa tai ursulduud bas yalna gej ogt bodohgui bna daa

Avatar

Зочин 2021-03-09 124.158.80.174

Zavaan novshnuud tgd uildverlel n muhuusei. Ene ynzaaraa udahgui delhii suirleeshd hytad amerik metiin ulsaas bolood.

Avatar

Зочин 2021-03-09 64.119.19.27

communist site

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж