Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан жагсав

Хуучирсан мэдээ: 2021.03.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан жагсав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан жагсав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр (2021.03.08) Сүхбаатарын талбайд иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэн жагслаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь энэ сарын 5-ны өдөр Жендерийн үндэсний хорооны хурлын үеэр "Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал хэт ихэсч, гэрлэлт залуужсаар байвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна" гэж хэлсэн нь иргэдийг ийнхүү жагсахад хүргэжээ. Жагсагчид "8>9" хуудас барьсан нь эмэгтэйчүүдийн эрх Ерөнхий сайдаас илүү гэсэн агуулгатай хэмээн тайлбарлаж байлаа. 

Жагсаалд оролцогч, МУИС-ийн Эдийн засгийн танхимын багш Б.Отгонтөгс "Залуу эмэгтэйчүүд ажил хийхгүй гэртээ хэвтэж байна гэж ярьж байгаа нь буруу. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, оролцооны түвшин бага байгаа нь цалин хөлстэй холбоотой. Одоо байгаа эмэгтэйчүүдийн 50 хувь нь татвар төлж ажил хийж байна. Үлдсэн нь зүгээр суугаа юм биш. Нэгдүгээрт, тэд хүүхдээ харж байна. Учир нь төр нь өөрөө хүн амаа өсгөж, хүүхдээ харж халамжлахыг дэмждэг, хүүхдийн мөнгө ч өгч байгаа. Цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахын оронд цэрэгт явуулна хэмээн муйхарлаж байгаа нь Ерөнхий сайдыг алсын хараагүй, судалгаанд үндэслэсэн бодлого явуулж чадахгүй хүн байна гэдгийг илтгэж байна" гэлээ.

Жагсагчид Ерөнхий сайдыг дээрх хэлсэн үгтэй нь холбоотойгоор огцрохыг шаардсан юм. 

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ТэнэглэлТэнэглэл
33
ХахаХаха
19
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж