Дуучин Граймс гэр бүлийнхэндээ Илон Маск ганцаараа амжилттай бизнес эрхлэгч биш гэдгийг батлан харуулж, 20 минутын дотор 5.8 сая ам.доллар олжээ.
Дэлхийн толгой баячуудын нэг Илон Маскийн найз бүсгүй, хүүгийнх нь ээж тэрбээр цахим орчинд дуудлага худалдаа зохион байгуулан, дижитал уран зургаа NFT хэмээх цахим валютаар арилжжээ.
NFT нь Bitcoin цахим валюттай ижил зарчмаар ажилладаг аж. Харин зарагдсан бүтээл нь “Дайны өт” сэдэвтэй цуврал 10 уран зураг юм байна. Цуврал уран зургуудын зарим нь 100 орчим хувь зарагдсан бол зарим нь ганц хувь борлогджээ.
Жишээлбэл, цувралд багтаж буй Ангарагийг хамгаалагч хүүхдийн зураг 300 мянган ам.долларын үнэтэй хэдий ч 2,5 сая ам.долларын NFT-ээр зарагдсан байна. Граймс орлогынхоо тодорхой хувийг цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Carbon 180 хувийн байгууллагад хандивлахаа мэдэгджээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ