Үндэсний их баяр наадмын төлөвлөгөөг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадмын төлөвлөгөөг танилцуулав

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал өнөөдөр болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороо үндэсний бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг соёл, тохижилт засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллана.

Салбар хороодын дарга нар ажлын төлөвлөгөө, төсвөө энэ сард багтаан гаргаж өгөхийг тус комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг болголоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын төлөвлөгөө, төсвийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлах юм.

Мөн хурлаар наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтаар сонгож ажиллуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж