ОХУ Сирид пуужингийн цохилт өгсөн байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.08-нд нийтлэгдсэн

ОХУ Сирид пуужингийн цохилт өгсөн байж болзошгүй

ОХУ Сирид пуужингийн цохилт өгсөн байж болзошгүй
In this photo provided Saturday, March 6, 2021 by the Syrian Civil Defense group known as the White Helmets, Civil Defense workers extinguish burning oil tanker trucks after a suspected missile strike around the towns of Jarablus and al-Bab, near the border with Turkey, in western Aleppo province, Syria. Syrian opposition groups and the Syrian Observatory for Human Rights, based in Britain, blamed Russia for the Friday night strikes. (Syrian Civil Defense White Helmets via AP)

Сирийн умард хэсэгт Туркийн талыг баримталдаг сөрөг хүчний бүлэглэлүүдийн газрын тос ачдаг байсан цэгт пуужингийн халдлага болсон байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Учир нь Туркийн хилийн ойролцоо Аль Баб болон Жараблас тосгоны хавьд газрын тос тээвэрлэгч машинууд зогсдог зогсоолд маш том хэмээтэй гал гарч, дэлбэрэлт болсон нь хиймэл дагуулаас авсан зурагт буусан байна.

Сирийн сөрөг хүчнийхэн болон зарим зэвсэгт бүлэглэлүүд болон ажиглагчид халдлагад ОХУ-ыг буруутгаж байгаа аж. Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн хорооноос мэдээлснээр, Газар дундын тэнгис дэх ОХУ-ын дайны хөлөг онгоцууд гурван ч пуужин хөөргөжээ.

Хэргийн газарт газрын тос тээвэрлэгч 180 машин дэлбэрч, шатсан бөгөөд дор хаяж дөрвөн хүн нас барж, 24 хүн шархадсан байна.

ОХУ-ын дайны хөлгүүд пуужин харвасан гэх мэдээлэлд маш цөөн хүн итгэж байгаа аж. Түүнчлэн Сирийн 10 жил үргэлжилсэн иргэний дайнд Ерөнхийлөгч Башар Ассадын талд тууштай зогссон Оросын тал тус мэдээлэлд ямар нэг албан ёсны хариулт өгөөгүй байна.

Туркийн төрийн мэдээллийн "Анадолу" агентлагийн мэдээлснээр, галын шалтгаан нь баллистик пуужингууд байсан ч чухам хэн пуужин хөөргөсөн нь тодорхойгүй байна гэжээ. Сирийн умард хэсгийн ихэнх газар нутгийг Турк болон тэдэнтэй холбоотон Сирийн сөрөг хүчнийхэн эзэмшдэг билээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж