Эрхэм хүндэт эхчүүд, эмэгтэйчүүд ээ,
Та бүхэндээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийн баярын мэндийг Айтүүлс ХК-ийн хамт олныхоо нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье!
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй энэ цагт мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал сүүлийн жилүүдэд эрс эрчимжиж буйг дуулгахад таатай байна.
Мэдээллийн технологийн салбарт мэдлэг, чадвараа сорих мянга мянган охидын сонголтод эерэг нөлөө үзүүлэхийн төлөө энэ салбарт цахиур хагалан, хүчин зүтгэж буй эмэгтэйчүүд хүч нэгдэн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
Цахим үндэстэн болж, цаашдын ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх их аянд олон олон эмэгтэйчүүд шинээр нэгдээсэй гэж хүсэж байна.
"Айтүүлс" ХК мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог оройлон манлайлах болно.
Бүүвэйн дуу аялдаг, бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг, хүнлэг, хүчирхэг, дайчин Монгол эмэгтэй та сайхан баярлаарай!
Хүндэтгэсэн:
"АЙТҮҮЛС" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ТАМИР
Холбоотой мэдээ