Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр тохиож буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ:

“Монголын бахархал болсон эхчүүд, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе.

Энэ өдрийг тэмдэглэх уламжлалт хандлага, агуулга нь монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, эмэгтэйчүүдийн эрх зэрэг асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэгш байдал, шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар саналаа дэвшүүлж, эрх баригчдаас шаардах байдаг.

Өнөөдөр цар тахлын хямралт нөхцөл, эдийн засгийн доройтол, өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогын хомсдол уналтаас хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болж байна. Ажлын байраа алдаж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд болжээ. Ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа их, эмэгтэйчүүд даруй 1.35 дахин бага цалин авч байна.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой юм. Тийм учраас төр засгийн зүгээс чадах, хүчрэх хэмжээгээрээ цар тахлын нөхөн олговрыг олгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг ажилтай болгохоор хичээх ёстой.

Эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг олон улстай харьцуулбал шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн улс орнуудаас 107 дугаар байрт эрэмбэлэгджээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төрийн алба, удирдах түвшинд ажиллах боломж хангалтай биш байна.

Хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдээ эрх тэгш, аз жаргалтай, ажилтай орлоготой хангалуун амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн эрхэм үүрэг юм. Эмэгтэйчүүдэд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэх, оролцоог нь нийгмийн бүх шатанд хангахад Монголын улс төр, төрийн үйл ажиллагаа чиглэгдэх ёстой. Үүний тулд төрийн бүх шатанд хяналт, тэнцвэр, иргэдийн оролцоо чухлаар шаардагдаж байгааг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шаардаж, нэхэж сануулах нь зүйтэй гэж бодож байна.

Та бүхэнд баярын мэндийг дахин уламжилъя.

Мөнх тэнгэрийн дор монгол бүсгүйчүүд эрх тэгш, итгэл дүүрэн, тэнүүн жаргалтай байх болтугай” гэжээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1206 2021-03-08 139.5.217.106

3 сарын 18-нд Ардын Журамт цэргийн баяраар бас баяр хүргэхийг харцгаах уу

Avatar

Зочин 2021-03-08 103.57.95.111

Засаг болон намын ажил руу орохыг хориглолоо

Avatar

Зочин 2021-03-08 51.75.90.208

ОРОСД ҮЙЛЧИЛЖ ГЭДСЭЭ ТЭЖЭЭСЭН ХЯМД НОХОЙ ТӨМӨР ЗАМ ГАЦААГЧ

Avatar

Зочин 2021-03-08 51.75.90.208

Женко ахмадуудаа ялгаварлан тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр 20-30 сая хүртэл зээлтэй хүмүүсийн 6 саяыг чөлөөлсөн мөртөө банкны зээлийн хүүгээс айгаад авч чадахгүй 300-хан мянган төгрөгөөр бүсээ чангалж яваа хөгшчүүлээ хохь чинь гэж хаясан.Үүнд гомдсон настангууд болон тэдний үр хүүхэд чамайг үзэн ядаж байна.

Avatar

Зочин 2021-03-08 83.25.146.13

Ene hulgaich yu solorood bn aa eregtei tseverlegch emegtei tseverlegchin tsalin adil mon busad alban tushaaluud adil bdag

Avatar

Зочин 2021-03-08 202.9.40.209

Засаг төрөө монголчууд өөрсдөө дэмжиж түшиж явбал бэрхшээл бүхний ард гарна. Улс төржөөд нам болж талцаад засгийн шийдвэрийг эсэргүүцээд байх юм бол Монгол улсын хөгжилд хохиролтой шүү. 30 жил тэмцэлдээд юу ч хожсонгүй. Хүчтэй засаг төртэй байя

Avatar

Зочин 2021-03-08 64.119.17.211

Энэ бол бодвол ардчилсан намын эмэгтэйчуудад зориулсан мэндчилгээ байх…

Avatar

Зочин 2021-03-08 202.55.188.92

АНУ корона эхэлснээс хойш 3 дах удаагаа иргэн буртээ нехен олговор егех нь. 20 оны 3 сард $1200, 12 сард $600, одоо 3 сардаа багтаагаад $1400 егхийм байна. Дээр нь ажилгуйдлийн тэтгэмж егех нь. Бас мужууд нь иргэддээ терийнхеес тусдаа нехен олговор егч байна. Жишээ нь Калифорниа муж иргэн буртээ $500 + хунсний талон егч байна. Энэ чинь халамж биш ажил орлогоо удаан хугацаанд хаалгуулж боолгуулсны нехен олговор гэдгийг хэн ч ойлгоно. Тэгэхэд МАНгар тер яаж байна?

Avatar

Зочин 2021-03-08 64.119.17.211

Монгол Америк биш тэнэг минь..Монгол бол буурай хөгжилтэй ядуу орон. Тэр хэмжээгээр хөлөө жийдэг юм..тэнэг минь…

Avatar

Зочин 2021-03-08 202.55.188.92

Насанд хурсэн иргэн бурт 1 саяаа егеед 1 сар 0 зогсолт хийгээд нам дарах юмыг МАН албаар сунжруулж далимдуулан янз бурийн шахаа хийж дундаас нь идэж ууж байна. Коронаг нам дарах нь МАН-д ашиггуй байгаа учраас менгегуй гэж ард тумнээсээ харамлаж байсан мертлее одоо болохоор шинэ ЗГ нь менгенеес их юм байхгуйээ гээд сонгуулыг далимдуулж 10 их наяд хувааж цохих гээд улайрч байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж