Николас дахин нэг удаа хурим хийжээ. Өдгөө 56 настай тэрбээр Лас Вегасын зочид Wynn буудалд цомхон хурим хийж, 26 настай Рико Шибататай гэрлэсэн байна.
Хуримын тухай асуултад Николас Кэйж “Бид хуримаа хийсэн нь үнэн. Бид маш их баяртай байна” хэмээн хариулжээ. Тэдний гэрлэлтийн баталгаан дээрээс харахад хос хоёр хоёрдугаар сарын 16-нд хувь заяагаа нэгмөсөн холбосон аж. Мөн маш онцгой шалтгаанаар тэр л өдрийг сонгон товлосон гэнэ.
Кэйж хуримын өдрийнхөө тухай “Бидний гэрлэсэн өдөр бол миний талийгаач аавын төрсөн өдөр. Хуриман дээр Рико гурван жилийн турш урласан Кёотогийн уламжлалт хуримын кимоно өмссөн. Харин би Том Фордын тукседо өмссөн” гэж хэлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Кэйж эхнэртэйгээ Кёотогийн өрнө талд байрлах Шига мужид жил гаруйн өмнө танилцсан билээ. Кэйж Риког анх харах үед тэрбээр дуртай Японы поп хос Киророгийн “Өвлийн дуу”-гаа сонсоод, далайн эргээр алхаж байсан гэдэг.
Кэйжийн төлөөлөгчийн хэлснээр, шинэхэн хос хуриман дээрээ уламжлалт католик болон Шинто тангараг уншиж, Уолт Ьитманы шүлгийг Японы уламжлалт хайку шүлэгтэй хослуулан уянгалжээ. Хуримын дараа тэд цөөхөн хүн оролцуулан баяр тэмдэглэсэн аж. Тэдний баяр дээр Кэйжтэй одоо ч сайн найз хэвээрээ байгаа хуучин эхнэр Алис, хүү Кал нар зочилсон гэнэ. энэ хурим бол Кэйжийн тав дахь гэрлэлт юм.
Эх сурвалж: TODAY
Заяа 2021-03-08 223.62.219.75
Сайхан залуу хүүхэн тэврэх нь дээ.
ХАН 2021-03-08 202.55.183.178
НИКОЛАС КЭЙЖ хангаж дийлэхгүй болвол асуудал үүснэ дээ
dorj 2021-03-08 202.55.191.205
undur hamartai hunhur nudtei huuhnuudees zalhaa bailgui dee
Товуу 2021-03-08 192.82.77.187
Кэйж гэдэг чинь юс юм,тэр хэн юм,зүгээр л нэг донжуан баас л байна ш дээ.Ийм балай мэдээ хэнд хэрэгтэй юм.
khun 2021-03-08 94.123.221.229
Gaviyat URANCHIMEG iig chi yu gej uzeh ve ..
зочин 2021-03-08 124.44.59.30
Хөөрхий Япон охин
Зочин 2021-03-08 202.9.40.111
Сэтгүүлч мөн үү та? Бичсэн юмаа өөрөө дахин дахин уншаарай!
dfsdaf 2021-03-08 66.181.178.190
энэ үү энэ ч яахав. Дурлал, янханчлал гэдэг шиг яаж ч яриад байж л байх асуудал.
Зочин 2021-03-08 103.26.193.158
Хүүхэд шиг хүнтэйгээ нэг хөнжилд орох юм байх даа ичиг юм аа
Зочин 2021-03-08 94.123.221.229
KHERVEE EMEGTEI KHUN ZALUU ER TEI SUUVAL TA MUU TENEGUUD YAH VE
Зочин 2021-03-08 64.119.19.27
s****m baina da